Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж. Өнөөдөр эрэгтэй -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг жингийн барилдаанууд боллоо. Эмэгтэй -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Германы бөх Анника Вурфелтэй барилдаж торгуулиар ялж хүрэл медаль хүртлээ. Тэрбээр В хэсгийн толгойлсон бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Анастасия Поликарповатай барилдаж нэмэлт цагт цэвэр ялагджээ
Эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ. Бөхийн өргөөнд болсон улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэж, Их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун шалгарсан юм. “Монгол бахархлын өдөр”-ын барилдааны нэгийн давааны улсын цолтнуудад тун халгаатай байж 7 бөх өвдөг шороодлоо
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээн Бакугийн Гранд слам өнөөдөр Азербайжаны нийслэлд эхэлж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд болно. Энэ удаагийн тэмцээнд 29 орны 196 тамирчин оролцох бөгөөд Монгол Улсаас 22 тамирчин хүч, ур чадвараа сорино. Өнөөдөр барилдах бөхчүүдээ танилцуулж байна
“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр өчигдөр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 12 цагаас танхим дахь үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулахаар боллоо.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа.
Азербайжан Улсын нийслэл Баку хотноо "Бакугийн их дуулга-2021" жүдо бөхийн цуврал тэмцээн маргааш эхлэх гэж байна.
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-нд Сербийн Белград хотод эхэлсэн.
Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" үндэсний бөхийн өсвөрийн барилдаан энэ сарын 5, 7-нд Биеийн тамирчин спортын газрын спорт зааланд болно. Мөн залуучуудын үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан болох юм байна. "Аваргын гараа" барилдаанд 16-18 гэсэн гурван насны ангиллаар, залуучуудад 2001, 2002 онд төрсөн бөхчүүд зодоглох аж
"Белград-2021" 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдааны сугалаа мягмар гарагт гарлаа.
Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаагаа танилцууллаа. Озэки, сэкивакэ цолтнуудад өөрчлөлт ороогүй бол Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар сэкивакэ цолтойгоо тус тус барилдана. Харин Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар сэкивакэ цолтой зодоглоно
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ
17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2021 оны арван нэгдүгээр сарын тавны 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнөө болно
IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно. Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жүдочид барилдана. Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна. Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв. Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья
Өнөө жил шөвгөрсөн 16, сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдийн дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн байна. Энэ талаар МҮБХ мэдээлэл хийлээ
Сербийн нийслэл Белград хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлт өчигдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээний шагналын сан маш өндөр байгаа нь анхаарлыг татаж буй зүйлүүдийн нэг болоод байна. Тодруулбал: Алтан медаль–100 мянган ам.доллар. Мөнгөн медаль–50 мянган ам.доллар. Хүрэл медаль–25 мянган ам.доллар. Өчигдөр ДАШТ-ий сугалаа явагджээ. 48 кг: Г.Ган-Эрдэнэ–Тапа Рабин (Балба)
Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гарагт болох байсан "Хил хязгааргүй спорт" ТББ-ын санаачлагаар зохиогдох үндэсний бөхийн лигийн барилдаан энэ сарын 24-нд болохоор тогтжээ.
Парисын "Их дуулга" тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа шинэчлэн гаргажээ. Дараах байдлаар жин тус бүрээр нь уншигч танаа хүргье
Парисын Их Дуулга тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа шинэчлэн гаргажээ. Үүнийг жин тус бүрээр нь уншигч танаа хүргье
УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гарагт болсон тул тус өдөр болох байсан “Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн анхдугаар барилдаан (ТВ контент)-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Парисын Их дуулга хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил Парисын Их дуулгын 50 жилийн ой гэдгээрээ онцлог болсон бөгөөд 1971 оноос хойш өдийг хүртэл энэ тэмцээнд түрүүлж байсан олимп, дэлхийн аваргууд болон Францын олимпын шигшээ баг татамидаа хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, -81 кг-д Г.Болор-Очир нар тус тус хүрэл медаль хүртэв
2021 оны Парисын их дуулга тэмцээний эхний өдрийн барилдаан өндөрлөлөө.
Франц Улсын нийслэл Парис хотноо энэ амралтын өдрүүдэд болох "Парисын гранд слам" тэмцээн болно. Тус тэмцээнд таван тивийн 48 орны 300 жүдочид /177 эрэгтэй, 133 эмэгтэй/ хоёр өдрийн турш өрсөлдөнө. Манай улсаас дараах тамирчид хүч үзэх юм
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.
Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн “А” ангиллын улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан энэ сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчгүйгээр зохион байгуулагдах гэж байна.
“Осло-2021” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр өндөрлөж, манай баг нийт зургаан хүрэл медальтай тэмцээнээ дуусгаж байна. Дөрвөн хүрэл медаль, хоёр шагналт байртай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 34 орноос 78 оноогоор гуравдугаар байрт орж, хүрэл цомын эзэн боллоо
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, оюутны ДАШТ-ий мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хошой мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө, хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий дөрвөн удаагийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэгийн Ослогоос Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авч ирлээ. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна
“Будапешт-2018, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа. Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна
“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөж, финалд барилдах бөхчүүдийн нэрс тодров