Бөхийн төрлүүд
Улс тунхагласны 97 жилийн ойн баяраар зодоглох бөхчүүд
2021-11-26

Улс тунхагласны ойн өдрөөр 124 хүчит бөхийн барилдаан болдрг уламжлалтай. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан

Улс тунхагласны өдрийн барилдаан маргааш 12 цагаас эхэлнэ
2021-11-25

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах болсон талаар Монгол бөхийн холбоо мэдэгдсэн. Уг барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд  12.00 цагаас эхлэх юм. 

 

Абу Дабид манай 20 жүдоч хүч үзнэ
2021-11-24

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн гранд слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана. “Абу Даби-2021” их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч Абу Дабид хөл тавиад байгаа бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө. Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ.  Арваннэгдүгээр сарын 26-ны баасан гараг Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/, Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/ -66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/, Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/ Эмэгтэй

Улс тунхагласны баярт зориулсан 128 бөхийн барилдаан болно
2021-11-24

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно. Үүнд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Сонирхуулахад, дээрх барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга Д.Хадбаатар үзүүрлэж байв

С.Мөнхбат: Монгол бөхийн сэтгэлгээ суугаагүй, бусармаг залуучууд бидний үнэт зүйлийг гутааж байна
2021-11-23

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн “Өнгөрсөн Одоо Ирээдүй" анхдугаар форум өчигдөр зохион байгуулагдсан. Энэ форумаар өнөөгийн үндэсний бөхөд тулгамдаад буй асуудлуудын талаар бөхчүүд, бөх сонирхогчид, зүтгэлтнүүд санал солилцсон юм. Монгол Улсын аварга С.Мөнхбат: "Салбар бүрт л амархан баяжих гэсэн, амжилтад хүрэх гэсэн залуучууд их байна

Абу Дабид Монголын 20 жүдоч хүч үзнэ
2021-11-23

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон.

Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг
2021-11-23

Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, аймгийн арслан Х.Энхчулуунтай ярилцлаа. Тэрбээр танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг хүчтэн юм.   -Таны тухай олон түмэнд хүргэх ярилцлага хийж буйдаа баяртай байна

Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв
2021-11-22

"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан үндэсний 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, улсын заан Д.Анар үзүүрлэв.

 

Чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд болно
2021-11-18

Монгол Улсад бөхийн чөлөөт барилдаан үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд өсвөр, залуучуудын УАШТ энэ сарын 20, 21-нд Баянгол дүүргийн “Hawaii” спорт цогцолборт болох гэж байна.

МҮБХ: Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допингийн зөрчил гаргасанд тооцлоо
2021-11-18

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад "Б" сорьц шинжлүүлэх өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн. Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна

Б.Буяндэлгэр, Б.Энхтүвшин нар дэлхийн аварга боллоо
2021-11-17

Жиү жицүгийн ДАШТ АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж байна. Тэмцээний хар бүсний M1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан, “BB” академийн тамирчин Б.Буяндэлгэр түрүүллээ

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн шоунд уригджээ
2021-11-16

ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх арванхоёрдугаар сарын 3-нд “Москва-Кубок Алроса” чөлөөт бөхийн шоу тэмцээн болох бөгөөд үүнд манай улсаас саяхан цэргийн арслан цол хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцох аж. Гэхдээ 125 кг-ын жингийн тамирчин ОХУ-ын бөх Сергей Козыревтой Ираны тамирчин Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Ийнхүү М.Лхагвагэрэлийг урьсан байна. Түүнээс гадна бусад улсын дараах тамирчид оролцох нь ээ

Жюү жицүгийн улсын аваргууд энэ сард тодорно
2021-11-16

Монголын жюү жицүгийн холбоо жюү жицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-27-нд Онцгой байдлын ерөнхий газрын спорт зааланд зохион байгуулахаар болжээ.

"Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ
2021-11-16

Франц Улсын нийслэл Парис хотноо болох "Парисын гранд слам" тэмцээн өнөөдөр эхэлнэ

Монголчууд Самбо бөхийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
2021-11-15

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон самбо бөхийн ДАШТ-нээс Монголын баг тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаагийн ДАШТ самбо бөхийн спорт Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос олимпын хөтөлбөрт орж, хүлээн зөвшөөрөгдсөний дараах анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв

Улсын аварга Н.Батсуурь самбогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2021-11-15

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна. Манай улсаас 14 тамирчин оролцож буй тус тэмцээнээс одоогоор хэн, хэн медаль хүртээд буйг бид цаг тухайд нь мэдээлсээр байгаа. Эрэгтэйчүүдийн +98 кг-д барилдсан Намсрайжавын Батсуурь хүрэл медаль хүртлээ

Бүх цэргийн наадам маргааш болно
2021-11-12

Бүх цэргийн наадам маргааш Монгол бөхийн өргөөнд болно

"Парисын гранд слам"-д манай улсаас 23 жүдоч хүч үзнэ
2021-11-12

Франц Улсын нийслэл Парис хотноо жүдо бөхийн "Парисын гранд слам" тэмцээн энэ сарын 16, 17-нд зохион байгуулагдана.

Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр гурав дахь алтан медалиа хүртлээ
2021-11-12

АНУ-ын Лас Вегас хотноо энэ сарын 10-13-нд зохион байгуулагдаж буй мастерсын ДАШТ-ий бор бүсний М3 ангилалын +100 кг-ын жинд барилдсан “Их шавь” дэвжээ, “Монде” группийн тамирчин, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. Энэ нь түүний гурав дахь удаагийн медаль нь болж байна. Тус тэмцээнийг Олон улсын жиүжицүгийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-ын Вашингтон хот орчимд үйл ажиллагаа явуулдаг "Chantilly MMA" клубийг Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, Ц.Дамдины хүү Д.Сүлдбаяр үүсгэн байгуулжээ

Самбо бөхийн ДАШТ энэ сарын 12-14-нд болно
2021-11-11

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд Узбекистан Улсын Ташкент хотод болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн болон байлдааны самбо бөхийн долоо, нийт 21 жинд медалийн эзэн тодорно

Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио-2020" олимп болон паралимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргажээ.

"Бакугийн их дуулга-2021" тэмцээний дараах шинэчилсэн чансаа гарчээ
2021-11-9

Азербайжан Улсын нийслэл Баку хотноо "Бакугийн их дуулга-2021" жүдо бөхийн цуврал тэмцээн энэ сарын 5-7-ны хооронд болсон билээ. Тус тэмцээний Олон улсын жүдо бөхийн холбооноос чансаагаа шинэчлэн гаргажээ

Н.Наранхүү "U-23"-ын ДАШТ-ий медальтан боллоо
2021-11-8

Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болов

М.Мөнхгэрэл тавдугаар байрт оров
2021-11-8

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад болов. Гурван сарын өмнө ОХУ-ын Уфад болсон залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд тавдугаар байрт орлоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальтай Туркийн Зенеп Йетгилд аргагүй туршлага дутан 3:8-аар ялагдлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатын агсны нэрэмжит 47 дахь тэмцээн боллоо
2021-11-8

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын наадмын анхны мөнгөн медальт, даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбатын агсны нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 47 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд гурван үеийн чуулга барилдаанд нийт найман байгууллагын 60 гаруй тамирчин хүч чадлаа сорив. Дээрх тэмцээнийг Ж.Мөнхбатын агсны гэр бүл, Төв аймгийн онцгой комисс, Зуунмод сумын онцгой комисс, аймгийн БТСГ, Төв аймгийн Үндэсний бөхийн холбоо хамран дэмжсэн юм. 16 насны ангилалд Б.Лхагважав Жаргалант О.Одбаяр Заамар Э.Ууганбаяр ХЦСургууль Д.Нямдорж Заамар М.Даваадэмбэрэл Жаргалант Г

Аймгийн арслан Х.Оргилболд түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв
2021-11-8

Увс аймгийн “Увс нуур” бөхийн галын өвөл цагийн нээлтийн барилдаан “Сүлд” спорт хороонд боллоо.

Э.Дэлгэрмаа Белградаас хүрэл медаль хүртэв
2021-11-8

“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ
2021-11-8

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр энэ талаар "УОК-ын Шуурхай штабынхан миний ярьсан зүйлийг зориудаар мушгин гуйвуулж, хоёр минутын бичлэгийг тасдаж аваад нэр төрд минь халдсан. Би бодит байдлыг л бичиж, ард түмнээсээ уучлалт гуйсан

Бакугийн Их дуулгаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2021-11-8

Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Их дуулга /Гранд слам/ тэмцээний сүүлийн өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн +78 кг-д хүчээ сорьсон ОУХМ А.Адъяасүрэн Унгар, Бразилын жүдочдыг ялж, аваргын төлөө Германы бөхтэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртэв. 

Г.Алтанбагана тэргүүтэй долоон бөх барилдана
2021-11-7

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.