Бөхийн төрлүүд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно
2021-12-23

Монголчууд Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо Сэргээн Мандуулсаны 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болно

Ирэх онд болох чөлөөт бөхийн зарим тэмцээний хуваарь гарчээ
2021-12-23

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ сарын 20-нд 2022 оны тэмцээн уралдааны хуваарьт гарсан өөрчлөлтөө танилцууллаа. Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хотноо явагдана. Долоодугаар сарын 2-10-нд 20 болон 15 насны Азийн аваргын тэмцээн хамтдаа явагдах ч хүлээн авах улс одоогоор тодорхойгүй аж. Зургаадугаар сард зохиогдох төлөвлөгөөтэй 17 болон 23 насны Азийн аваргын тэмцээнийг хамтатгаад Саудын Арабын Рияд хотод хийх бололтой

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд болно
2021-12-22

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал ирэх оны нэгдүгээр сарын 8-нд 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно

Чөлөөт бөхийн Азийн АШТ Монголд болно
2021-12-22

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогджээ. Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд болох юм

Хакүхо М.Даваажаргал, Саори Ёшида нар хамтран ажиллахаар болжээ
2021-12-21

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал, олимпын гурван удаагийн аварга, чөлөөт бөхийн дэлхийн алдарт тамирчин Саори Ёшида нар хамтран ажиллахаар болжээ.

Монголын үндэсний бөхийг эрлийзжүүлэхийг зөвшөөрөхгүй ээ!
2021-12-21

Үндэсний бөх монгол өв уламжлалыг олон зууны турш хадгалж, хамгаалж ирсэн. Бөхөөр нь улс үндэстнийг маань гадныхан таньж мэддэг монголчуудын нандигнаж ирсэн цэнгээний нэг гэж хэлэхэд болно. Тэр ч үнэн

"Хантайшир" дэвжээний 20 жилийн ойн барилдаанд аварга П.Бүрэнтөгс түрүүллээ
2021-12-20

Говь-Алтай аймгийн "Хантайшир" бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх барилдсанаас улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав. Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ

Х.Цагаанбаатар: Уучлаарай амьд байгаа хүнийг битгий янз бүрээр бичээрэй. Энхбат найз минь амьд байгаа шүү
2021-12-17

Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр  зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан, Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар болсон талаар манай сайт мэдээлсэн билээ. 

“Хантайшир” бөхийн дэвжээний 20 жилийн ойд зориулсан барилдаан болно
2021-12-16

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд болно.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд зодоглох бөхчүүдийг 17, 18-нд 10-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна.

Уг барилдаанд түрүүлсэн бөх таван сая төгрөг гардах аж.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: МҮБХ-ны дотоод журам Баяр наадмын тухай хуультай нийцсэн байх шаардлагатай. Үүнийг харгалзаж шийдвэрээ эргэж харах байх
2021-12-15

Улсын арслан Э.Оюунболд допинг давтан хэрэглэсэн нь БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Улмаар МҮБХ-ны зүгээс Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэр гаргасан юм

Жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно
2021-12-13

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болохоор тогтжээ.

Бөхчүүдийг допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамруулжээ
2021-12-13

Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хороо хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч бямба гарагт зохион байгуулжээ.

Ц.Магалжав: Надад Э.Оюунболд юмуу, хэн нэгнийг хэлмэгдүүлж, хохироох эрх, бас шаардлага байхгүй
2021-12-10

-Э.ОЮУНБОЛДЫН ДЭМЖИГЧИД, МӨН НАМАЙГ ШҮҮМЖЛЭГЧИД ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ХАРДААД БАЙГАА 38 БӨХИЙН НЭРИЙГ ПРОКУРОРООС ГАРГУУЛААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬЧИХ Л ДАА-

2021 оны насанд хүрэгчдийн жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно
2021-12-10

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох юм

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа
2021-12-6

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:
Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэ

МҮБХ: Допингийн шинжилгээний төлбөрт хандив өгөөгүй дэвжээний бөхчүүдийг барилдуулахгүй
2021-12-6

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлдээ "Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна. Монголын үндэсний бөхийн холбооны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “..

ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ
2021-12-4

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтжээ

Саид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу
2021-12-4

Их багш Жигоро Кано 1882 онд үндэслэсэн жүдогийн спорт Монгол улсад нутагшаад 50 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Тэгвэл өчигдөр /2021.12.03/ Монголын жүдочдын өдөр болж өндөрлөсөн

Хакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ
2021-12-4

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэсэн гэрчилгээг өчигдөр түүнд гардуулсан байна.

Өнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд
2021-12-4

Маргааш буюу 2021 оны 12 сарын 4-ний өдөр болох Ардчилсан намын 30 жил, "Үндэсний анхдугаар чуулган"-нд зориулсан хүндэтгэлийн барилдаанд зодоглохоор :  1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс 2

Эмэгтэй жүдочдын 2021 оны сүүлчийн чансааг танилцуулья
2021-12-1

Абу-Дабигийн Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ

Ц.Цогтбаатар дэлхийд чансаагаараа аман хүзүүнд бичигдлээ
2021-12-1

Абу-Дабигийн Их Дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийн шинэчилсэн чансааг гаргажээ

2022 оны жүдо бөхийн Их дуулга тэмцээн Улаанбаатар хотод болно
2021-11-29

Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

О.Цэцэнцэнгэл “Абу Даби -2021” гранд сламд түрүүллээ
2021-11-29

 “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт Румыний Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялснаар Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.