2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ. Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдааны эхлэх хугацаа цаг гаруйгаар хоцорсон. Допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг хоёроос дээш жилээр хассаар ирсэн
Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр болно. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар зодоглоно. 2020 оны улсын наадмын дараа тэднээс допинг илэрсэн. Харин барилдах эрхийг 11 сар хассанаар өнөөдөр дуусгавар болж байгаа аж. "Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолны найраа хийж байгаа билээ.
Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр өнөөдөр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарлав.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш болно. Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхлэх тус барилдаанд хүч үзэх бөхчүүдийн бүртгэл өнөөдөр 10:00 цагаас хойш өөрийн биеэр хийгдэж байна. Сонирхуулахад, С.Лхагва нь 1964 онд дархан аварга Б.Түвдэндорж агснаар улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд дархан аварга Д.Дамдин агсанд өвдөг шороодсон түүхтэй. Мөн улсын баяр наадамд найман удаа дөрөв, гурван удаа гурав, хоёр удаа тав давж байсан хүчтэн. Түүнчлэн нагац эцэг нь Далай Чойнхор вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Өсөхөө гэдэг хүн байжээ
Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс айгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно
Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын харцага О.Хангай түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын гарди М.Бадарч үзүүрлэж МУ-ын харцага Бат-Өлзий,Цэвэлсодном нар шөвгөрлөө
Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан эхлэх гэж байна.
Допинг илэрсэн тул аварга цолоо хураалган, өнгөрсөн жил давтан хэрэглээд барилдах эрхээ найман жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын асуудлаар МҮБХ-ноос тайлбар хийлээ. Тус тайлбарт “Сүүлийн өдрүүдэд хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн сүлжээгээр МҮБХ-ны тэргүүнийг илтэд гүтгэх, хэлээгүй үгийг хэлсэн болгож харагдуулах ташаа мэдээллүүдийг ихээр гаргаж, олон нийтийг турхирах увайгүй үйлдлүүд хийх боллоо. Улсын арслан Э.Оюунболдод МҮБХ-ны 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн цэцдийн зөвлөлийн хурлаас баталсан “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн долоодугаар бүлгийн гурав дахь хэсгийн “о”-д-”...допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн дөрвөн жил, давтан илэрвэл найм ба түүнээс дээш жилээр гадаад, дотоодын бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг хасна” хэмээн заасны дагуу хариуцлага ноогдуулсан
Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн /2022.02.02/-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг хоёр өдөр зохион байгуулна. Барилдаан 2022 оны нэгдүгээр сарын 31-нд /битүүний урд өдөр/ болон хоёрдугаар сарын 1 буюу битүүнд болох юм байна
Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
"Талх-Чихэр" компанийн нэрэмжит “Атар хэвийн боов”-ны баярт зориулсан уламжлалт барилдаанд АЦЦБЗалуу 256 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин СХ, Жавхлант дэвжээний бөх, аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр анх удаагаа түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, Сүлд СХ, Увснуур дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Оргилболд үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин СХ, Булганхан дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Увс аймгийн Малчин сумын харьяат, Хилчин СХ, Увснуур дэвжээний бөх, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн арслан М.Бямбадорж, Г.Ганбаатар, Я.Бумбаяр, О.Эрдэнэбат нар үлдэв
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар дөрвөн гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. 1.Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, 2.Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах, 3.Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт) 4.Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн (Үүнд: Бөхийн зодог:Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна
Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан энэ сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Чөлөөт бөхийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал энэ сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Цэцдийн зөвлөлийн ээлжит хурлаар “Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах, бөхийн өмсгөлийн стандарт тогтоох юм. Нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн газар"-аас патент олгохгүй юм байна
Монголын чөлөөт бөхийн холбоо “Улаанбаатар-2022” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох, үндэсний шигшээ багийг сонгох шалгаруулах сорил тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар болжээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт болно. Тус барилдааныг Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороо зохион байгуулж байгаа бөгөөд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглох юм
Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Монгол улсын аварга С.Мөнхбат Хяргас нуурын аялал жуулчлалын бүсийн захиргаанд Япон технологийн 45.000 долларын өртөгтэй хогийг бүрэн шатаах ЭКО зуух хандивлажээ.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан болно.
Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос танилцуулав.
Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
"Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд зодоглохоор: 1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс 2
Монголын үндэсний бөхийн холбооноос 2022 оны нэгдүгээр сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдаануудын хуваарийг гаргажээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны 12-р сарын 29-ний 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Монгол Улсын хүчит начин Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.
МҮБХ-ны удирдлагууд үндэсний бөхийн өмсгөл, хэрэглэл болох малгай, зодог, шуудаг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, иргэдтэй энэ сарын 20-нд уулзсан байна. Биеийн тамир, спортын улсын хорооны боловсруулж буй “Биеийн тамир спортын хувцас хэрэглэлийн стандарт” тогтоох хөтөлбөрт үндэсний бөхийн зодог шуудгийн стандартыг батлуулахтай холбогдуулан дээрх аж ахуй нэгж байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийг 2022 оны нэгдүгээр сарын 6-нд болох дараагийн уулзалтад хүрэлцэн ирэхийг анхааруулжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос шигшээ багуудын 2021 оны чансааг гаргажээ