Бөхийн төрлүүд
Б.Болортуяа нэгдүгээр сарын шилдэг бөхөөр тодорлоо
2022-2-3

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гранпригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяаг тодорлоо. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа нь өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм

Ч.Санжаадамба: Нутгийн дүүдээ баяр хүргэе хоёулаа 12 жилийн зайтай "Хатант Энтернэйшнэл" компаниар овоглож түрүүлсэн байна сонин тохиолдол шүү
2022-2-1

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө

Сар шинийн барилдаанд Аймгийн заан цолтой бөх анх удаагаа түрүүллээ
2022-2-1

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харъяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Монгол улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол улсын гарди Мягмарын Бадарч, Увс аймгийн Тэс сумын харъяат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү нар шалгарлаа

Сар шинийн баярын барилдаан өнөөдөр 14 цагаас үргэлжилнэ
2022-2-1

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн  Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр эхэлсэн. Эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо. Нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо

А.Адъяасүрэн Португалын гран пригээс Монголын багийн гурав дахь медалийг авлаа
2022-1-31

Португалийн Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангилалаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамичид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмблэгдсэн байна. Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн

Л.Анхзаяа медалийн буухиаг үргэлжлүүлэв
2022-1-31

“Portugal Grand Prix 2022” энэ оны анхны тэмцээний эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин, “Өмнөговь-2021” насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аврга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. Түүний жинд нийт 29 бөх хүч үзэхэд Л.Анхзаяа эхний тойрогтоо Израйлын Сагив Сахарыг 2:11 минутад цэвэр, хоёрын даваанд тэмцээний чансааг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Мартин Хожакыг 2:07 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг 1:46 минутад савлаа. Гэвч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт вазари үнэлгээгээр ялагдсан бол хүрэл медалийн төлөө 2020 оны Будапештийн Гранд Сламын хүрэл медальт Молдавын Петру Пеливаныг өөрийн дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг-ын Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ

Хүнд жингийн хоёр хүрлийг манайхан хүртэв
2022-1-31

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан

Н.Батсуурь: Барилдъя гэсэн бодолтой ирсэнч Сар шинийн барилдааныг хэрүүл маргаантай болгоод яах вэ гээд жагсаж гарсангүй
2022-1-31

Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан эхэллээ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар манлайлан барилдаж буй бол улсын аварга Н.Батсуурь зодоглоогүй байна.

Сар шинийн барилдааныг үзэгчдийн анхааралд!
2022-1-31

Сар шинийн хүчит бөхийн барилдаан болохтой холбогдуулан үзэгчдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

"Сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй"
2022-1-31

Монгол Улсын даян аварга Н.Батсуурь өнөөдөр эхлэх сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн ч холбоо түүнийг бүртгэх боломжгүй гэжээ Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн бичсэн байна

Сар шинийн барилдаанд барилдах бөхчүүд болон үзэгчид заавал шинжилгээ өгнө
2022-1-31

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сарын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 12.00 цагаас эхэлнэ. Тус барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, М.Бадарч, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 270 бөх бүртгүүлжээ

Н.Батсуурь: Маргааш БАРИЛДАНА. Хууль ёсны дагуу
2022-1-30

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас эхэлнэ. Ингэхдээ маргааш нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ

Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаан маргааш эхэлнэ
2022-1-30

Сар шинэ болоход хэдхэн хоног үлджээ. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/  12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ

Монголын таван тамирчин медаль хүртлээ
2022-1-30

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск амжилттай үргэлжилж байна. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 33 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 70 гаруй тамирчин зодоглож буй бөгөөд Иван Ярыгиний гранпри тэмцээнээс Монголын бөхчүүд 19 алт, 27 мөнгө, 62 хүрэл, нийт 108 медаль хүртээд байгаа юм

Сорилын олимпын жингийн эмэгтэй аваргууд АНУ-д халз барилдана
2022-1-29

Ирэх хоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн супер халз барилдаан болно

Э.Сумъяа, Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдана
2022-1-28

Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо

“Алмада-2022” тэмцээн маргааш Португалд эхэлнэ
2022-1-27

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн маргааш Португалд эхлэх гэж байна.

Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно
2022-1-25

Сар шинийн баярт зориулсан Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан энэ сарын 28-нд 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ. Дээрх өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана

Э.Оюунболдод Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгохыг хүслээ
2022-1-24

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос удаа дараа допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан.  Тэгвэл Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгох хүсэлт гаргажээ

Жүдо бөхийн энэ онд зохиогдох тэмцээний хуваарь батлагджээ
2022-1-23

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийг шинэчлэн баталжээ. Ингэхдээ ирэх наймдугаар сард болох байсан насанд хүрэгчдийн ДАШТ-ийг аравдугаар сард болгож хойшлуулсан аж

Сар шинийн барилдаан хоёр өдөр болно
2022-1-23

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдаануудын хуваарийг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа.

Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанд зодоглуулахгүй гэв
2022-1-23

Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг сар шинийн барилдаанаас хойш зодоглож болно гэж МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас гаргажээ. Допингийн асуудлаас үүдэж тэдний барилдах эрхийг 11 сараар хасаад байгаа билээ

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зодог тайллаа
2022-1-22

Японы сүмо бөхийн холбооноос "Томозүна" дэвжээний бөх, маэгашира асан Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатарыг зодог тайлсныг зарлалаа. Манай бөх маргааш онлайн хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Кёкүшюүхо Улаанбаатар хотын уугуул. 33 настай

Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно
2022-1-22

Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ
2022-1-20

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  Тус мэдэгдэлд "Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна" гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар  даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм

С.Амарсайхан: Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна
2022-1-19

"Бүх зүйлийг хорихгүй, энэ жилийн тухайд халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна

Даян аварга Н.Батсуурийг сар шинийн барилдаанд оролцуулах эсэхийг нөгөөдөр хэлэлцэнэ
2022-1-19

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлын үеэр Монгол улсын даян аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний Бөхийн салбар хорооноос гаргасан шийдвэрүүдийг тэргүүлэгч гишүүдэд танилцуулж, Цагаан сарын уламжлалт бөхийн барилдаандаа барилдана гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрээр барилдах эрхээр хангаж өгөхийг МҮБХ, тэргүүлэгч гишүүдээс хүссэн байна

Монгол бөхийн түүх халтартаж дууслаа
2022-1-18

Өнгөрсөн ням гаригт болох байсан "Жем интернейшнл" группийн нэрэмжит харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхлэхийн даваан дээрээ тарав. Өдрийн 12:00 цагт эхлэх ёстой байсан барилдаан бүтэн гурван цаг саатаж олон мянган үзэгчдийг чилээгээд эцэст нь нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд гарч ирэх үед барилдааны талбайд 20-иод бөх дээлтэйгээ гарч ирж хаалт хийж зогссоноор МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав барилдааныг арга буюу цуцалж байгаагаа мэдэгдэв

Н.Батсуурь аваргын аав Г.Намсрайжав: Ховд аймгийн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа яваад байгаа юм
2022-1-17

Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цуцлагдсан. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсанаар тус барилдаан цуцлагдсан юм. Тэгвэл хүүг нь барилдуулахаас татгалзсан асуудалд Даян аварга Н.Батсуурийн аав, Улсын харцага Г.Намсрайжав "Та бүхнээс уучлал гуйж байна

"Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дундаасаа цуцлагдлаа
2022-1-16

Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол Бөхий өргөөнд эхлэн үргэлжлэн явж байсан боловч "Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн.  Гэтэл тэднийг 11 сар барилдах эрхийг хаслаа" гэж улсын харцага О.Хангай эсэргүүцэж буй асуудлаас үүдэн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос барилдааныг цуцлах шийдвэр гаргалаа.  

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.