"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг МҮБХ-той хамтран өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны нэгийн даваанд арслан Р.Пүрэвдагвыг өвдөг шороодуулаад байсан сумын заан Э.Дашдэмбэрэл хоёрын даваанд Даян аварга Н.Батсуурийг мөн тахим өгүүллээ.
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны хоёрын даваа эхэллээ. Барилдааны нэгийн даваанд Улсын арлсан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн харъяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодоод байсан юм.
Ховд аймгийн Манхан сумын харьяат, ХХ зууны манлай аймгийн арслан Бат-Очирын Ичинхорлоогийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Хүрэлбаатарын Очирхуяг анх удаа түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат, Дорнод бүс эрчим хүчний систем, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Ганхуягийн Шинэзориг үзүүрлэлээ.
Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса (12-2), АНУ-ын Эрин Симон Голстон (10-0), Польшийн Анна Лукашиак (6-4) нарыг ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6-0 харьцаагаар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ. Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа (11-1), Узбекистаны Кеунимжаева Актенге (11-0), АНУ-ын Доминик Оливиа Парриш (цэвэр), Оросын Милана Дадашева (13-8) нарыг ялж тэмцээнээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ. Ийнхүү Туркийг зорьсон эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Барилдаан 12.00 цагаас эхлэх байсан ч Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд хэсэг бөхчүүд Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудал дээр нэгдсэн шийдэлд хүрээгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн барилдааныг эсэргүүцсэн юм.
Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ
Маргааш буюу хоёрдугаар сарын 27 -нд Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болох бөгөөд уг барилдааныг "БИЗКОН АУДИТ" ХХК 20 жилийн ойд зориулсан хамтран зохион байгуулж байгаа юм.
Истанбул хотноо өчигдөр /2022.02.25/ Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөх тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд бүх өрсөлдөгчөө ялж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэн алтан медаль хүртлээ. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд энэ удаа түрүүлэхдээ олон шилдэг бөхийг цэвэр яллаа. Тухайлбал, “Токио-2020” олимпын хүрэл, ДАШТ-ий нэг алт, 3 хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, Рио-2016” олимпын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус тус цэвэр ялж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0-ээр цэвэр ялав
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2022 онд өндөр амжилт гаргах найдвартай, 25-аас доош насны бөхчүүдийг нэрлэжээ. Чансаанд гурван төрлийн бөхийн 25 тамирчин багтсан бөгөөд манай улсаас Т.Тулгыг онцолсон байна.
Чөлөөт бөхийн ДАШТ ирэх есдүгээр сард Серби улсад болно. Үүний өмнө ААШТ-ийг дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд манай улсад зохион байгуулахаар болсон
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, Б.Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн сумын заан Б.Боорчи үзүүрлэв. Шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, сумын заан Э.Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбат нар шалгарлаа
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Монгол Улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн болон залуу 256 хүчтэн зодоглосон барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж үзүүрлэлээ.
Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийн дагуу Их дуулга тэмцээн энэ сарын 17-19-нд Израилийн Тель Авив хотноо зохион байгуулагдлаа. Жүдо бөхийн "Тель-Авив" их дуулгад Монголын жүдо бөхийн баг 3 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 34 улсаас 18 дугаар байрт орлоо.
Израиль улсын Тель-Авив хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Тель-Авив-2022” их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртсэн юм
Израиль улсын Тель-Авив хотноо өнөөдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал “Тель-Авив-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын 3 жүдоч хүрэл медаль хүртлээ. Тус Их дуулгад 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч хүч үзэхээр Тель-Авив хотноо очсон бөгөөд өнөөдөр Монголын 6 жүдоч татамид гарч барилдлаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 23 жүдоч хүч үзэх бөгөөд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат, “Женко” клубийн тамирчин Энхтайваны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Бямбажавын Цогт-Очир нар барилдав. Э.Сумъяабазар А хэсэгт бичигдэн, эхний тойрогтоо гоц мөргөөд, хоёрын даваанд Европын залуучуудын аварга, Украины Дилшот Халматовыг ялж шигшээ наймд ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейнов цэвэр ялагдаж, дагах барилдаанд Нидерландын бөхөд цэвэр унаж тэмцээнээ дуусгав. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог, дараа нь 2021 оны Антальягийн Их дуулгын аварга Бельгийн Жорре Верстраетенг тус тус ялсан
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит “Их дуулга” тэмцээн энэ сарын 24-нд Израиль Улсын Тел Авив хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 34 орны 309 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ хоёрдугаар сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна
Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам ангиллын тэмцээн боллоо. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээнд 52 орны 285 жүдоч өрсөлдсөн юм
"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ. ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялсан юм. Тэрээр эхний даваанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан
Иван Ярыгиний Гранпригийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий V байрын шагналт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль (2019 онд мөнгө, 2020, 2021 онд хүрэл медаль хүртэж байв) зүүгээд байна. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковатай барилдав
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан
Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна. Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ. Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно
Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ. Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чуулжээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос сар бүр шилдэг бөхийг шалгаруулахаар болсон бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний гран-пригийн 53 кг-ын жинд түрүүлсэн олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа тодорлоо. Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа өнгөрсөн долоо хоногт Красноярскт дөрөв барилдахдаа ердөө 2 оноо алдаж түрүүлсэн юм
"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлсэн билээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Сар шинийн барилдаанд барилдаж, аймгийн заан цолноос хамгийн анхны түрүүг хүртсэндээ маш их баяртай байна. 2010 онд Спортын төв ордонд аавтайгаа н.Шийрэв багш дээр очиж бэлтгэл хийгээд түүнээс хойш жүдогийн бэлтгэл хийж эхэлсэн. Сүүлийн гурван жил үндэсний бөх рүү түлхүү бэлтгэлээ хийсэн. 2019 онд Дархан-Уул аймгийн наадамд барилдаж, аймгийн заан цол хүртсэн
Цагаан сарын битүүний барилдааныг Монголын ард түмэн жил тойрон хүсэн хүлээдэг уламжлалтай. Сайжруулагч хэмээх усан бар жилд зориулсан сар шинийн аймгийн заан цолтон анх удаа түрүүлэв