Украинчууд ОХУ-ын дайралт эхэлснээс хойш нийслэл Киевийг олноор орхиж байна хэмээн мэдээллүүд гарсаар байна.
Украин улс руу ОХУ довтолж эхлээд гурав дахь хоног үргэлжилж байна.
БРЮССЕЛЬ. /Euronews/. Европын Холбоо /ЕХ/ Украин руу халдан довтолсных нь хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хөрөнгийг царцааж, тэдний нэрийг ЕХ-ны хоригийн жагсаалтад нэмж оруулжээ. Энэхүү шийдвэрийн талаар ЕХ-ны Гадаад бодлогын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель баасан гаргийн орой батлан мэдэгджээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хот, тус хотын Яньчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү хот дахь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын хотхон баасан гарагт албан ёсоор үүд хаалгаа нээжээ.
Эдгээр хотхон нь орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тамирчид, төлөөлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх бялдаржуулах төв, энтентайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай юм.
Украины арми Киевийн эргэн тойронд хамгаалалтаа хадгалж байна” гэж мэдэгджээ. Оросууд Украин руу цэргээ оруулсны хоёр дахь өдөр хэрхэн өнгөрөв Украины эрх баригчид тус улсын төвийг сахих статусын талаар хэлэлцэхэд бэлэн байгаа тухай мэдэгдлийн хариуд Кремль Минскт Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв
Өнгөрсөн шөнө НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 20 гаруй улс орон хамтран санаачилсан "Украйны асуудлаарх" Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын талаар хэлэлцсэн байна. Төслийн хүрээнд ОХУ-ыг "Украины эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хилийн хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргах, мөн Украины зүүн хэсэгт орших салан тусгаарлагч хоёр улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрснөө цуцлахыг шаардаж байгаа юм. Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг 15 гишүүний санал хураалтын дүнгээр баталдаг бөгөөд АНУ, Их Британи, Франц Герман зэрэг 11 улс дэмжсэн бол БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг улс түдгэлзсэн юм
Орос Их Британийн нислэгүүдийг хориглолоо
БНХАУ-ын дарга Ши Жиньпин баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцжээ.
ОХУ болон Украины хооронд үүсээд буй асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг Хятад улс дэмжиж байна гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
Кличко: Киев хамгаалалтын үе шатанд орлооКиев хотын дарга Виталий Кличко Украины нийслэл хамгаалалтын үе шатанд орлоо гэж мэдэгдэв. "Хот хамгаалалтын үе шатанд орлоо. Одоо зарим газарт буун дуу, дэлбэрэлт сонсогдоод байна
Путин Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэвОрос улс Украинтай өндөр түвшинд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Путин мэдэгдэв Фото: ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба Орос улс Украинтай өндөр түвшинд хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрээр энэ тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахдаа хэлсэн тухай РИА Новости Хятадын төв телевизээс иш татан мэдээлэв. Түүнчлэн Оросын удирдагч Украины асуудлын гол түүхийн талаар ярьж, Донбасс дахь Оросын цэргийн ажиллагааны талаар мэдээлэл хийсэн гэж тэмдэглэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ видео илгээлтдээ Оросын мэргэжил нэгтнээ хэлэлцээрийн ширээний ард суухыг урьсан нь өмнө нь мэдэгдэж байсан
Украины Батлан хамгаалах яам: Оросын арми Киевийн нэгэн дүүрэгт хэдийнэ байрлаж байнаУкраины Батлан хамгаалах яам Киевийн Оболон мужид Оросын хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг ажиллаж байгааг баталжээ. Өмнө нь баасан гаригийн өглөө энэ тухай нүдээр харсан гэрчүүд мэдээлж, хэвлэлд бичжээ. "Иргэдээс техник хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэхийг хүсч байна
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб - Баасан гарагийн өглөө нөхцөл байдлын талаарУкраины Зэвсэгт хүчний жанжин штаб Киевийн цагаар өглөөний 6:00 цагт тус улсад болж буй үйл явдлын талаарх шуурхай мэдээллийг нийтэлжээ. Энэ мэдэгдлийн онцлох хэсгийг энд оруулав. Оросын цэргүүд Кропивницкий (Кировоград муж) хотын ойролцоох Украины анги нэгтгэлүүдэд агаараас цохилт өгчээ.Украины арми Вилково, Тирасполь (хоёулаа Молдавтай хиллэдэг) ойролцоох газруудад Оросын нисдэг тэрэгнүүдийн ажиллагааг бүртгэжээ.Украины Зэвсэгт хүчний агаарын довтолгооны цэргүүд Оросын олон тооны хуягт техникүүд урагшилсан Даймер, Иванков (Киев муж) орчимд тулалдаж байна
БНХАУ-д “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмыг амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий гэж Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ тэргүүн Эндрю Парсонс мэдэгджээ. Тэрбээр “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлээд, Хятадын баг тамирчдад өндөр найдлага тавьж байгаагаа ярьжээ. Түүний хувьд Бээжингийн олимпыг “гайхалтай” болсон хэмээн тодорхойлсон байна. Олимпын наадмыг цар тахлын үед зохион байгуулахад нөр их хүч хөдөлмөр шаардлагатай ч “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид, Хятадын Засгийн газрын боловсруулсан стратеги маш үр дүнтэй байлаа гэж Э.Парсонс хэлжээ. “Бид гайхалтай олимпын наадмыг үзсэндээ маш их баяртай байгаа, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчдад паралимпыг ч мөн амжилттай зохион байгуулах хүчин чадал, нөөц бололцоо бий” гэж ОУПХ-ны тэргүүн онцолсон байна. Э.Парсонс удахгүй болох наадамд оролцох тамирчдад хандан хэлэхдээ, ОУПХ, Хятад улс, “Бээжин-2022” наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг цохон тэмдэглээд, ингэснээр тамирчид олон жилийн турш зорин бэлдсэн бүхнээ үзүүлж, өндөр амжилт гаргахын төлөө өрсөлдөхөд л анхаарлаа хандуулах боломжтой болно гэв. “Миний бие Хятад улс, Хятадын ард түмний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаа, тус улсын дэлхий дахинд хүргэж буй бүхнийг бүтээхэд маш хүндрэлтэй” гэдгийг тэрбээр мөн тодотгоод, Бээжинд очих мөчөө тэсэн ядан хүлээж байна хэмээн хэлсэн байна. “Бээжин-2022” өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно
Украин Улсын нийслэл Киев хотыг Оросын цэргүүд бөмбөгдөж эхэлсэн талаар гаднын хэвлэлүүд баталж байна
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй пүрэв гарагт утсаар ярихдаа, Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардлаа гэж Елисейн ордон мэдээлснийг “Agence France-Presse” (AFP) уламжилжээ.
Европын холбооны хориг арга хэмжээ Оросын банк, эрчим хүч, нисэхийн салбарт нөлөөлнөЕвропын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен ЕХ-ноос Оросын эсрэг авах хориг арга хэмжээний багцыг танилцууллаа. "Өнөө орой батлагдсан асар том, зорилтот хориг арга хэмжээний багц нь Европын холбоо хэр эв нэгдэлтэй байгааг харуулж байна" гэж тэр твиттер хуудсандаа бичжээ. Нэгдүгээрт, энэ багцад Оросын банкны зах зээлийн 70 хувь, төрийн өмчит гол компаниуд, тэр дундаа батлан хамгаалахын компаниудын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авах болно. Хоёрдугаарт, тэд Оросын төрийн хувьд ялангуяа ашигтай эдийн засгийн гол салбар болох эрчим хүчний салбарыг чиглүүлдэг
Украинд бүрэн хэмжээний дайралт хийсэн Оросын эсрэг Азийн орнууд хориг арга хэмжээгээ
эрчимжүүлсээр байна.
Донбасст цэргийн ажиллагаа явуулж Украинтай дайтаж эхэлснийг ОХУ-ын иргэд эсэргүүцэн томоохон хотуудад эсрэгүүцлийн жагсаал өрнөж байна. OVD-Info агентлагийн мэдээгээр өчигдөр ОХУ-ын 53 хотод өрнөсөн жагсаал цуглааны үеэр хүчний байгууллагынхан 1500 хүнийг баривчилан саатуулжээ. Эдгээрээс Москвад 800 гаруй, хоёр дахь том хот Санкт-Петербургт 340 хүн баривчлагдсан байна
Байлдааны ажиллагааны үеэр Чернобылийн ослын голомтыг Оросын цэрэг эзлэн авсан тухай Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мэдэгдлээ. "Ашиглалтаас гарсан цөмийн байгууламжийг Украины үндэсний харуулууд чадлаараа хамгаалж байсан ч ширүүн тулалдааны дараа Оросын арми тус газрыг хяналтдаа авлаа
Оросын цэрэг пүрэв гарагт довтолсноос хойш Украин улс 137 цэргээ алдаж, 316 хүн шархадлаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудастаа хийсэн видео мэдэгдэлдээ "Змеиный аралд манай хил хамгаалагчид бүгд амь үрэгдсэн" гэж хэлсэн байна. Владимир Зеленский "Би олон улсын удирдагч нартай яриа хэлэлцээр хэчнээн хийсэн ч ганц л зүйл сонсож байна. Украиныг гадны улс орнууд дэмжиж байгаа гэсэн. Бидэнд тусалж байгаад баяртай байна
Өнөөдөр өглөө Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэ жилийн хувьд Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон иргэд бөгөөд олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс
Лукашенко Орос-Украины хэлэлцээг Минскт хийхийг санал болговБеларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Минск хотод Орос, Украины хооронд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Үүний зэрэгцээ, өөрийнх нь мэдээлснээр, тодорхой шийдвэрийн төсөл бэлэн болсон тохиолдолд Орос улс ийм хэлэлцээр хийхийг зөвшөөрнө гэж тэр тэмдэглэв. "Тийм ээ, тэд Украинтай харьцахдаа илүү хатуу байх болно
Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ
Украины хэд хэдэн томоохон хотууд, Тухайлбал Киев, Харьков, Одесса, Ивано-Франковск, Мариуполь зэрэг хотууд руу ОХУ-ын зэвсэгт хүчин халдсан тухай мэдээлэл байна гэж АНУ-ын Элчин сайдын яам твиттер хуудсандаа бичжээ.
Тиймээс элчин сайдын яамнаас, өөрийн иргэддээ хандан байрандаа орогнож, дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна.