Шойгу: Зорилгодоо хүрэх хүртэл цэргийн ажиллагаа үргэлжилнэОросын арми Украин дахь цэргийн ажиллагааг “тогтоосон зорилгодоо хүрэх хүртэл” үргэлжлүүлнэ. Дайн байлдааны эхэн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын ажиллагааны зорилго нь Украиныг "цэрэггүйжүүлэх", "цэвэргүйжүүлэх" явдал гэж мэдэгджээ. Шойгу хэлэхдээ, Оросын хувьд гол зүйл бол барууныхны бий болгож буй цэргийн аюулаас Оросыг хамгаалах явдал юм. Сайд мөн Орос улс орон сууцны барилга руу биш, зөвхөн цэргийн байгууламж руу дайрч байна гэж дахин мэдэгдэв
Украины нөхцөл байдлын талаар КремльКремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав
Европын Холбоо /ЕХ/ Украины ЕХ-нд элсэх хүсэлтийг албан ёсоор бүртгэн авчээ. Энэ талаар Украинаас ЕХ-нд суугаа төлөөлөгч Всеволод Ченцов “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьскийн гарын үсэгтэй элсэх хүсэлтийг ЕХ-ны зөвлөлийг даргалж буй Францын байнгын төлөөлөгч Филипп Леглиз-Костад гардуулан өгсөн талаараа В.Ченцов мэдээлсэн байна. “Хүсэлтийг бүртгэн авсан бөгөөд холбогдох үйл явц эхлээд байна” гэдгийг дипломатч цохон тэмдэглэжээ. Хоёрдугаар сарын 28-ны өдөр В.Зеленьский ЕХ-нд элсэх Украины хүсэлтэд гарын үсэг зурсан байна
13:31Шөнөдөө юу боловХерсон хот Оросын цэргүүдэд бүрэн эсвэл бараг бүхэлдээ бүслэгдсэн бөгөөд хүнсний хомсдолд орж эхэлсэн гэж орон нутгийн сэтгүүлч мэдэгдэв. Мөн танхайн хэрэг гарсан байна
Украйн улс визгүй тулалдах хүсэлтэй гадаадын иргэдийг хүлээн авдагӨнөөдрөөс буюу гуравдугаар сарын 1-нээс Украинд “Украины тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэлтэй” гадаадын иргэдэд визгүй зорчиж эхэлсэн тухай “Укринформ” агентлаг мэдээллээ. Бүх улс орон иргэдээ гадаадад цэргийн мөргөлдөөнд оролцохыг зөвшөөрдөггүй. Тухайлбал, Их Британид Батлан хамгаалахын сайд Бен Уоллес даваа гарагт тус улсын иргэдийг дайнд оролцохоор Украин руу явахгүй байхыг зөвлөсөн ч Гадаад хэргийн сайд Лиз Трасс ийм шийдвэрийг дэмжихэд бэлэн гэдгээ хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна
64 КМ УРТ ОРОСЫН АРМИЙН ЦУВАА КИЕВ ХОТРУУ ЯВЖ БАЙНА CNN энэ зургийг дөнгөж сая цацлаа
АНУ тэргүүтэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн есөн гишүүн орон БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтыг зэмлэн буруушаагаад, тууштай яриа хэлэлцээ өрнүүлэхийг Пёньянд уриалжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын сүүлд явуулсан пуужингийн туршилт гэх мэт асуудлаар хаалттай хэлэлцсэний дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. “БНАСАУ хоёрдугаар сарын 27-нд баллистик пуужин туршсан нь нөхцөл байдлыг тогтворгүй болгож байгаагийнх нь дахин нэг жишээ боллоо” гэж Аюулгүйн Зөвлөлийн 10 гишүүний хамтарсан мэдэгдэлд дурджээ. Үүнд БНСУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын дарга мөн гарын үсэг зуржээ
Орос-Украины дараагийн хэлэлцээ Беларусь-Польшийн хилийн бүсэд ойрын өдрүүдэд болно гэж Беларусьт болсон хэлэлцээнд оролцсон Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдээлснийг Оросын “RIA Novosti” агентлаг даваа гарагт уламжилжээ. “Хамгийн гол нь бид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцлоо, дараагийн уулзалт ойрын өдрүүдэд Польш-Беларусийн хилийн бүсэд болно” гэж В.Мединский хэлэлцээний дараа мэдэгдсэн байна. “Одоо төлөөлөгчид хэлэлцээний бүх байр суурийн талаар хэлэлцэж, дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд нийслэл хот руугаа буцна
ОХУ-ын хувьд шинэ долоо хоногийн Даваа гараг ямаршуухан дүр төрхтэй нь эхлэх нь амралтын өдрүүдэд аль хэдийн тодорхой болсон. Энэ нь Оросын санхүүгийн системийн хувьд үнэхээр хар өдөр болж өнгөрлөө. Харин яг ямаршуухан дүр төрхтэй өнгөрөв?
Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр Беларусь улсад эхэллээОрос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр Беларусь улсад эхэллээ МОСКВА, 2-р сарын 28 - РИА Новости. Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр Беларусь улсад эхэлсэн тухай РИА Новости агентлагийн сурвалжлагч мэдээлэв.Москваг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Беларусь дахь ОХУ-ын Элчин сайд Борис Грызлов нар төлөөлж байна.Батлан хамгаалахын сайд Алексей Резников, “Ардын зарц” фракцийн тэргүүн Давид Арахамия, Гадаад хэргийн дэд сайд Николай Точицкий, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк, Дээд Радын депутат Рустем Умеров, Украины төлөөлөгчдийн тэргүүн дэд тэргүүн нар оролцов
Украин руу довтолсонтой холбоотойгоор Английн газрын тос болон шатахууны толгой компани “BP” Оросын төрийн өмчит “Роснефть” компаниас харилцаагаа тасалжээ. Тухайлбал, “BP” компанийн гүйцэтгэх захирал Бернард Луни, өмнөх гүйцэтгэх захирал Боб Дадли нар “Роснефть”-ийн ТУЗ-ийн гишүүнчлэлээсээ огцорсон байна.
Орос улс даяар дайныг эсэргүүцсэн 2000 гаруй жагсагчийг баривчилсан гэж Ням гаригт мэдээллээ. Жагсаал цуглааны үеэр баривчилгааг хянадаг “OVD-Info” байгууллагаас энэ мэдээллийг өгсөн бөгөөд өчигдрийн байдлаар Оросын 45 хотод жагсаал болжээ. Ийнхүү Пүрэв гаригийн үүрээр халдлага үйлдэж эхэлснээс хойш баривчлагдсан эсэргүүцэгчдийн тоо 5250-д хүрсэн гэж ажиглагчид мэдэгдэв
Өнөөдөр В.Путин болон Зеленский нар хоёр улсын хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэж, ярилцахаар уулзалт товлоод байв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ тухай хэлэхдээ "Энэ дайныг эцэслэж, бид бүгдэд энх тайвныг буцаан авчрах үүдийг нээх яриа хэлэлцээ Украин, ОХУ-ын хооронд болно гэсэн мэдээ их цацагдаж байна. Энэ яриа болох газарт Беларусийн нийслэл Минск хот ихэвчлэн дурдагдаж буй
Украинская делегация прибыла к месту проведения переговоров с представителями России Делегация Украины прибыла на переговоры с представителями России
Украинаас нүүлгэн шилжүүлж буй Туркийн иргэдийн эхний ээлж ням гарагт эх орондоо иржээ. Украин агаарын орон зайгаа хаагаад байгаатай холбоотойгоор Туркийн Гадаад хэргийн яам иргэдээ Румын, Болгараас газраар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Баасан гарагт Киев хотоос автобусаар хөдөлсөн Туркийн цуваа баруун хойд нутгийн Эдирне мужийн Капикуле хилийн боомтоор нэвтэрчээ. Цуваанд багтсан иргэдийн нэг Бурак Танис “Anadolu” агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, 55 цагийн хүндхэн аяллыг туулан эх орондоо ирлээ хэмээн ярьсан байна. Тэрбээр үргэлжлүүлэн, “Бид Украины хил дээр олон хүндрэлтэй тулгарсан
Украины Батлан хамгаалах яам - Оросын зэвсэгт хүчний хохирлын тухайУкраины Батлан хамгаалах яам дайны үеэр Оросын зэвсэгт хүчин 5300 орчим хүний хохирол амссан гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ энэ тоонд зөвхөн амь үрэгдэгсэд төдийгүй шархадсан хүмүүс багтаж байгааг тодотгосон байна
Украины Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Ням гарагийн оройны байдлаар 356 энгийн иргэн Оросын дайралтын улмаас амиа алджээ. Харин үүний цаана тоологдоогүй хэдэн хүн байгаа нь тодорхойгүй байна
Оросын цэргүүдэд трамплин үүрэг гүйцэтгэсэн Беларусь одоо Оросын довтолгоонд туслахаар Украин руу өөрийн цэргээ илгээхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байна. Вашингтон Пост сонин АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтны иш татан мэдээлснээр Беларусь өнөөдрөөс эхлэн цэргээ байршуулахаар бэлтгэж байна. BBC Цагаан ордон болон Пентагон руу цахим шуудан илгээж, баталгаажуулсан байна. Үүний зэрэгцээ Киевийн Индепендент олон эх сурвалжаас иш татан Беларусийн шүхэрчдийг байрлуулж магадгүй гэж мэдэгджээ. Оросын эртний холбоотон Беларусь хойд талаараа Украинтай хиллэдэг
BBC-ийн Токио дахь сурвалжлагч Руперт Вингфилд-Хейс хэлэхдээ, улс төрийн хувьд энэ бол
Японы хамгийн том хорио цээрийн нэг юм. Дэлхийн 2-р дайнаас хойш Япон улс нутаг дэвсгэртээ
хэзээ ч цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, байрлуулахгүй байх үүрэг хүлээсээр ирсэн.
Европын зөвлөл Украинаас дүрвэгсдийг хүлээж авахаар бэлтгэж байна. Ингэхдээ үйл явдлын өрнөлөөс шалтгаалж хэд, хэдэн хувилбараар төлөвлөгөө гаргаж байгаа юм байна. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Euronews” сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Бид олон хувилбартай төлөвлөгөө бэлдэж байгаа. Бид мэдээж дүрвэгчдийг хүлээж авна. Европын холбоонд онцгой нөхцөл байдалд баримтлах дүрэм журам гэж байдаг. Түүнийхээ дагуу ажиллана. Зөвхөн гишүүн орнууд гэхгүй, дүрвэгч хүлээж авахад бэлэн байгаа бусад улстай ч хамтарна” гэж тэрээр онцолсон байна.
Нөхцөл байдлаас шалтгаалаад 20 000-аас нэг сая хүртэлх дүрвэгч Украинаас Европын холбоо руу дүрвэнэ гэсэн таамаглал гараад байгаа билээ.
Ням гарагийн орой Украины томоохон хотуудад агаарын дайралтын дуут дохио дахин сонсогдов. Энэ өдрийн хураангуйд Украины тал Оросын нисэх онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах “Бук-М1” системийг устгасан тухай мэдээлсэн байна.Оройн 15:50 цагийн үед Оросын арми Бердянск руу орж, хотыг хяналтдаа авав
Сүүлийн хэдэн өдөр ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авлаа. АНУ болон Европын орнууд зарим банкинд SWIFT-ийг хааж, тус улсын Төв банкны нөөцийг царцааж байна.
Украины төлөөлөгчид ОХУ-тай хэлэлцээр хийхээр Беларусь руу явлааУкраины төлөөлөгчид Оростой хэлэлцээ хийхээр Гомель хот руу явсныг Беларусь мэдэгдэв Украины төлөөлөгчид Беларусийн Гомель мужид ОХУ-тай хэлэлцээ хийхээр тохиролцож, тийшээ явсан. Энэ тухай 2-р сарын 27-ны ням гарагт Беларусийн үндэсний хэвлэлийн төвд Беларусийн улс төрч Юрий Воскресенскийн хэлснээр мэдээлснийг ТАСС мэдээлэв. “Надад байгаа мэдээллээр Ерөнхийлөгч Зеленский дөнгөж сая Ерөнхийлөгч Лукашенког элсүүлсэн
Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, түүнчлэн Европын Комисс олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах, төлбөр тооцоо хийх SWIFT системээс зарим банкийг нь хасах зэргээр ОХУ-д шинээр "санхүүгийн хатуу хориг арга хэмжээ" авахаар тохиролцсоныг ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. “Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хориг тавьсан Оросын банкуудыг, хэрэв шаардлагатай бол бусад банкуудыг ч SWIFT-ээс хасна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна, барууны түншүүд "олон улсын санхүүгийн гүйлгээгээр рублийн ханшийг дэмжих Оросын Төв банкны боломжийг цаашид хязгаарлахаар шийдсэн" гэж Хебештрайт хэлсэн байна. “Хэлэлцэн тохиролцсон хориг арга хэмжээ нь мөн Украинд дайныг дэмжиж буй Оросын иргэн, байгууллагуудын эсрэг чиглэгдсэн
Европын Холбооны /ЕХ/ орнууд Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хааж байна гэж “ARD” телевизийн сувгийн Берлин дэх товчооны сэтгүүлч мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Тэрбээр яг хэзээнээс хаахаар төлөвлөж байгаа талаар дурдаагүй байна. Өмнө нь Словак, Литва, Румын, Чех, Польш, Болгар зэрэг Европын хэд хэдэн орон Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хаасан
10:18Киевийн эргэн тойронд нисэх онгоцны буудлууд, яагаад оросуудад сонирхолтой байдагЯагаад одоо - талбайн мэдээгээр - Киев муж дахь хамгийн ширүүн тулаан Васильков хотод болж байна вэ? Манай сурвалжлагч Илья Барабановын газрын зураг, таамаглал энд байна. "Тэд Гостомелийн Антоновын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг устгасан, Жулианид юу ч болоогүй, одоо тэд Васильков дахь нисэх онгоцны буудлыг эзлэхийг оролдож байна. Логик нь энгийн: цэрэг буулгах гүүрэн гарц хэрэгтэй бөгөөд тэндээс хотын эсрэг довтолгоог хөгжүүлэх боломжтой
Зеленскийн ажлын алба ОХУ-тай хэлэлцээр хийхээс татгалзсанаа баталж байнаУкраины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестович Киев Оростой хэлэлцээ хийхээс татгалзсан гэдгийг баталжээ. Түүний хэлснээр ОХУ-ын зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авах хүсэлгүй байснаас татгалзсан хариу гарсан байна. "Украин хэлэлцээр хийхээс татгалзсаныг би сая мэдлээ
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө Оросын цэргүүд Киев рүү улам ойртож, хотод хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна. Укрианы нийслэлд эрх баригчид нь иргэддээ гадаа гудамжуудад байдал хурцадмал байгаа учир цонхноос хол, хорогдох газарт байхыг сэрэмжлүүлсэн байна. Баасан гарагийн шөнө АНУ-ын Төрийн НБД Антони Блинкений санамж бичигт дурдсанаар, Ерөнхийлөгч Жое Байден Оросын халдлагаас дан ганц хамгаалж буй Украин Улсад тусламж болгон Гадаад Тусламжийн Актын хүрээнд 350 сая ам.доллар гаргах хүсэлтийг төрийн Департментад хүргүүлжээ. Мөн АНУ-өөё Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан нийслэлээ орхин явахыг санал болгоход тэрээр татгалзсан байна. Зеленский "Тулаан энд байна