Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн Америкийн цөмийн зэвсгийг арлын мужид байрлуулах боломжийн тухай мэдэгдэлд Хятад улс хариу үйлдэл үзүүллээ. Энэ тухай “The Guardian” мэдээлсэн байна
Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн интервенцийг эсэргүүцэх зургаан зүйл бүхий төлөвлөгөөг танилцуулав.
Дайнд оролцож буй хоёр талын хохирлын мэдээг өчигдөр нийтэлжээ. Тодоруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Украины зэвсэгт хүчний Жанжин штабын тус тусын мэдээг хүргэж байна. Гэхдээ энэ мэдээг зөвхөн тухайн талууд эсрэг талынхаа хохирлын хэмжээг мэдээлсэн хэрэг бөгөөд үүнийг батлах боломжгүй юм.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет төрийн жолоо атгасны 70 жилийн ой энэ тавдугаар сард тохионо. Эзэнт гүрэн нь Европын Холбооноос дуулиан шуугиантайгаар тусгаарласны дараа британичуудын хувьд энэхүү үйл явдал асар чухалд тооцогдох ч ойн баярыг ёслол төгөлдөр, сүр жавхлантай тэмдэглэнэ гэхэд эргэлзэх хэд хэдэн шалтгаан буй.
Оросын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний хариуд Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо өргөжүүлсээр байгаа бөгөөд үүний хүрээнд Оросын зарим банкуудыг SWIFT системээс салгах шийдвэрийг Европын Холбоо /ЕХ/ өнгөрсөн ням гарагт гаргалаа. Уг шийдвэрийн дагуу энэ сарын 12 гэхэд Оросын ВТБ, «Россия», «Открытие», Новикомбанк, Промсвязьбанк, Совкомбанк, ВЭБ гэсэн 7 банкийг санхүүгийн мэдээлэл дамжуулах олон улсын системээс салгахаар болжээ. SWIFT гэж юу вэ? SWIFT нь шилжүүлэг, төлбөр тооцоо ба үнэт цаасны солилцооны талаарх мэдээллийг найдвартай бөгөөд түргэн шуурхай дамжуулах боломжийг олгодог тусгай сүлжээ гэдгээрээ онцлог
АНУ-ын төлбөрийн картын Visa Inc (V.N) болон Mastercard Inc компаниуд Москвагийн Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой засгийн газрын хориг арга хэмжээг дагаж, Оросын олон санхүүгийн байгууллагуудыг сүлжээнээсээ хаажээ. Даваа гарагт Виза холбогдох хориг арга хэмжээг дагаж мөрдөхийн тулд шуурхай арга хэмжээ авч байгаагаа мэдэгдээд хүмүүнлэгийн тусламжид хоёр сая доллар хандивлана гэж нэмж хэлэв
БНХАУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ (ДНБ) 2022 онд 5.5 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ. Бямба гарагт буюу өнөөдөр Бээжин хотноо болсон 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) VI чуулганы нээлтийн хурлын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа энэ тухай мэдэгдсэн байна. Хот газарт 11 сая гаруй ажлын байр шинээр бий болгох, хотын ажилгүйдлийн түвшнийг 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, инфляцын гол хэмжүүр болох хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 3 орчим хувьд барих, үр тарианы гарцыг 650 сая тонноос багагүй байлгах зэрэг зорилтыг тус улс энэ онд мөн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Хятад улс байгаль орчныг хамгаалж, гол бохирдуулагч бодисуудын ялгаралтыг бууруулахын тулд цаашид илүү их хүчин чармайлт гаргах болно гэж Ли Көчян мэдэгдсэн байна. Эрэлт буурах, нийлүүлэлт тасрах, хүлээлт сулрах гэсэн гурван дарамттай энэ онд Хятадын эдийн засаг нүүр тулахаар байгаа учир эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг чухалчилж, илүү их ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах хэрэгтэй буйг тэрбээр цохон тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгаж, макро эдийн засгийн бодлогыг бэхжүүлэх замаар зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь энэ оны хамгийн чухал зорилтууд болоод байна” гэв. Хятад улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 114.37 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн юм
ОХУ-ын эсрэг Барууны улс орнуудын зүгээс тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнд Оросын баян чинээлэг давхаргынхан, олигархууд өртөж, тэдний гадаад улс орон дахь өмч хөрөнгө хураагдан битүүмжлэгдэж болзошгүй байна. Оросын эсрэг тавьсан хоригийн улмаас Оросын тэрбумтнууд болох Сечин болон Усмановын тансаг зэрэглэлийн далбаат хөлөг онгоцыг хураажээ. “Роснефть” эрчим хүчний компанийн тэргүүн Игорь Сечины 88 метрийн урттай “Amore Vero” хөлгийг Францын хил гаалийнхан Марсель хотоос холгүй саатуулжээ
3000 орчим америкчууд Украинд сайн дураараа очиж Оросын эсрэг тулалдахад бэлэн байна гэж Вашингтон дахь Украины ЭСЯ-ны төлөөлөгч "Америкийн дуу хоолой"-д ярьжээ.
Өмнөд Солонгосын Ульжин тойрогт ойн түймэр дэгдэж, аюулгүйн үүднээс орон нутгийн 4 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Хүчтэй ойн түймэр богино хугацаанд хүрээгээ тэлэн асч, ойролцоох цахилгаан станцын барилга руу ойртож байгаа юм. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар түймэр баасан гарагийн 11 цагийн алдад уулын бүсэд дэгдэж, улмаар маш богино хугацаанд хүрээгээ тэлсэн байна.Түймрийг унтраахаар 1,800 гаруй гал сөнөөгч, гал сөнөөх 91 машин, мөн 43 нисдэг тэрэг дайчилжээ
Гуравдугаар сарын 5-ны гол зүйлОрос, Украины хоорондох дайны арав дахь өдрийн гол үйл явдал орой болсон - Оросын үйлчлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа зогсоосон тухай төлбөрийн гүйлгээний хамгийн том хоёр үйлчилгээ үзүүлэгч болох Visa болон Mastercard мэдэгдэв. Одоогийн байдлаар ОХУ-ын банкуудын гаргасан картууд гадаадад ажиллахгүй нь тодорхой байна
НҮБ-ын Хүний эрхийн байгууллага ОХУ-ыг Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эсэргүүцэн Оросын эсрэг тогтоол батлахаар санал хураалт явуулж байна. Энэхүү баримтад Оросын талыг галаа нэн даруй зогсоож, Украинаас цэргийн хүчнээ гаргахыг шаардаж байгаа юм. Тэгвэл НҮБ-ын Хүний эрхийн хороо ийнхүү Оросын эсрэг тогтоолын төсөл батлан хэлэлцэхтэй зэрэгцээд Женев дахь Оросын албаны төлөөлөгч Геннадий Гатилов ЕХ-ны талыг давхар зорилго чиглэл агуулж байгаад буруутгажээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дахин видео мэдэгдэл илгээв. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Рада Украины төлөөлөгчдийн нэг гишүүнийг хөнөөсөн гэж мэдэгдэвОХУ-тай хийсэн хэлэлцээний үеэр Украины төлөөлөгчдийн нэг гишүүнийг СБУ устгасан гэж Радагийн депутат мэдэгдэв. Украины Аюулгүй байдлын алба (СБУ) ОХУ-тай хийсэн хэлэлцээнд оролцож буй Украины төлөөлөгчдийн гишүүн Денис Киреевийг устгажээ. Энэ тухай Дээд Радын депутат Александр Дубинский мэдэгдсэнийг РИА Новости мэдээлэв. Киреевийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэж, баривчлахыг эсэргүүцэхийг оролдсон бөгөөд амиа алдсан гэж таамаглаж байна
ОХУ, Украины талтай хийсэн яриа хэлэлцээрийн үеэр Украины дайн тулаантай бүсээс энгийн номхон иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” буюу “хүмүүнлэгийн гарц” нээхээр хэлэлцэн тогтсон. Тэгвэл Оросын тал бямба гарагий өглөөний 10 цагт галаа зогсоожээ.
Хэд хоногийн турш Оросын зэвсэгт хүчинд бүслэгдсэн зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотоос түр гал
зогсоож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх болсон талаар BBC мэдээлсэн байна.
14:09Гуравдугаар сарын 5-ны өглөөний гол мэдээУкраинд дайны ес дэх шөнө өнгөрчээ
ОХУ-ын Батлан хамгаалах яам Москвагийн цагаар өглөөний 10 цагаас эхлэн Украинд "чимээгүй дэглэм"-ийг зарлалаа.
Бид олон улсын харилцааны асуудлаар ярилцах гэж байна. Иймд олон улсын харилцаа гэдгээ эхлээд тодруулж хэлье. “Олон улсын харилцааны онол, үйл ажиллагааны үндэс” номондоо миний бие олон улсын харилцаа гэдэг бол “Үндэсний эрх ашиг”, “Геополитик”, “Үндэстний асуудал”, “Олон улсын хөдөлмөрийн хуваарь”, “Аюулгүй байдал”, “Дипломат харилцаа” 6 ойлголтыг нэгтгэн ойлгож болох юм аа хэмээн олон улсын харилцааны шинжлэх ухааны хувьд анхлан томьёолсон.
БНХАУ-д явагдаж буй биткойны арилжааны хэмжээ дэлхий дээрх нийт гүйлгээний 90 гаруй хувийг эзэлдэг байсан бол одоо 10 хувь болж буурсан хэмээн тус улсын Ардын банкнаас пүрэв гарагт гаргасан мэдээнд дурджээ. Энэхүү бууралтын шалтгаан нь сүүлийн 10-н жилд БНХАУ криптовалютын худалдаа, олборлолтын эсрэг тэмцэлээ эрчимжүүлсэнтэй холбоотой юм. БНХАУ 2013 онд биткойны арилжааг, 2017 онд криптовалютын биржүүдийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргасан билээ. Криптовалютын арилжаа болон бусад хууль бус аргаар мөнгө татсан хэрэгт холбогдсон этгээдийг 10-н жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ хэмээн тус улсын Ардын дээд шүүх өнгөрсөн сард мэдэгдсэн юм. БНХАУ өмнө нь дэлхийн криптовалютын төв байсан ба “Хуоби” зэрэг томоохон биржүүд тус улсад байгуулагдсан байдаг
Гадаадынхан ба Украинчууд: Украины төлөө тулалдахаар хэн буцаж ирсэн бэ? Украины эрх баригчид Украины армийн талд байлдах чадвартай гадаадын иргэдэд зориулсан легион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Украины ГХЯ-ны сайд Дмитрий Кулебагийн хэлснээр, 16 орны сайн дурынхан тусламж хүссэн уриалгыг хүлээн авсан байна. Зарим муж улс иргэддээ Украины хүчинд нэгдэхийг аль хэдийн зөвшөөрсөн боловч хэд хэдэн оронд бусад улс оронд зэвсэгт мөргөлдөөнд оролцох нь эрүүгийн гэмт хэрэг гэж тооцогддог. Франс Пресс агентлаг Францын Гадаад Легионы дор хаяж 25 гишүүнийг орхин явсан бөгөөд тэдний зарим нь Украины төлөө тулалдахаар явах магадлалтай гэж бичжээ
Сербийн нийслэл Белград хотод олон мянган хүн Оросын Украин руу довтлохыг дэмжиж байгаагаа
илэрхийлсэн томоохон жагсаалд оролцлоо.
1.Apple компани тоног төхөөрөмжөө Орост зарахаа зогсоожээ. Гуравдугаар сарын 1-нд Apple Орос дахь тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтээ зогсоож байгаагаа зарлав. Тиймээс компанийн вэб сайт дээр iPhone, MacBook болон бусад төхөөрөмж захиалахыг оролдох үед хүргэх баганад байхгүй байна гэсэн мэдээлэл гарч байна
Өнөөдөр дэлхийн цахим сүлжээнд “В.Путины дэргэд бүх албатуудаас нь ойрхон АНУ-ын тагнуулууд ажилладаг юм байна” гэсэн өгүүлбэр хурдтай тархаж байна. Учир нь АНУ-ын Тагнуулын газраас сэрэмжлүүлж байсан мэдээтэй Украинд болж буй оросын довтолгоо буюу нийслэл Киевийг бүслэж төр, засгийг нь өөрийн нөлөөний хүмүүсээр солих гэж оролдож байгаа нь яг таг таарч байгаа явдал
Баасан гарагийн мөргөлийн цагаар Пакистаны Исламабад хотын Шиа сүмд халдлага болжээ. 56 хүн амиа алдаж, 196 хүн хүнд бэртэл авсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд цаана нь ямар бүлэглэл байгаа болон хэргийг үйлдсэн шалтгааныг мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд тус хотод ийм олон хүнийг хамарсан халдлага болоогүй гэдгийг албаныхан хэлжээ
Орос болон Украинд энхийг тогтоох хоёр дахь удаагийн уулзалт Пүрэв гарагт болж өнгөрлөө. Талууд гал зогсоох шийдвэрт хүрээгүй ч зарим нэг нааштай ажлыг эхлүүллээ. Энэ нь дайн өрнөж буй хотуудад иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридор нээсэн явдал юм. ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгч Владимир Мединский Пүрэв гарагийн хэлэлцээнд "Их ахиц дэвшил гарсан" гэж мэдээлсэн бөгөөд Орос Украин руу довтолж эхэлснээс хойшхи хоёр дахь шатны хэлэлцээний хүрээнд гамшгийн бүсэд байгаа энгийн иргэдийг аврах тал дээр зөвшилцөлд хүрсэн гэжээ. Гэхдээ энэхүү коридор яг хэзээ нээгдэх эсэх нь тодорхойгүй байна
Владимир Зеленский Киевт гадаадын хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хэвлэлийн бага хурал хийв.
ОХУ-ын Цэргийн төв тойргийн 41 дүгээр нэгдсэн армийн командлагчийн орлогчоор ажиллаж байсан хошууч генерал Андрей Суховецкий өчигдөр /2022.03.03/ амиа алджээ. Тэрбээр Украины батлан хамгаалах хүчин Оросын довтолгоог няцаах үеэр мэргэн буучийн суманд өртсөн байна. Түүний нас барсныг Оросын Батлан хамгаалах яам хараахан албан ёсоор зарлаагүй байгаа ч түүний хамтран зүтгэгч Сергей Чипилев олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийжээ
Хоорондоо дайтаж буй Украин, Орос улсуудын ерөнхийлөгч нар өчигдөр тус тусдаа мэдэгдэл хийсэн юм. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын нутаг дэвсгэрийг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд оролцохоор ирсэн гадаадын сайн дурынхны тоог анх удаа мэдээлжээ. “Украин улс гадаадын сайн дурынхныг хүлээж авсаар байна. Тэдний тоо одоогоор 16,000 хүрсэн