Дэлхий
Туркийн өмнөд нутгаас 4500 жилийн настай ваар олджээ
2021-10-5

Туркийн өмнөд эрэг орчмын Мерсин хотын “Юмуктепе” толгодод явуулсан малтлагын үеэр одоогоос 4500 орчим жилийн өмнөх үед хамаарах олон тооны ваар, сав, эртний байгууламж олдсон талаар “Anadolu” агентлаг ням гарагт мэдээлжээ.   “Юмуктепе толгодын амьдрал, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн талаарх чухал олдворуудыг улирал бүр малтлага хийх явцад олж авдаг” гэж Италийн Лечче их сургуулийн Археологийн ухааны профессор Изабелла Канева онцолжээ.   “Юмуктепе” толгод нь МЭӨ 7000 жилийн түүхтэй Анатолийн хамгийн эртний суурин газруудын нэг юм.   “Хотын төвөөс баруун зүгт дөрвөн километр зайд орших энэ толгод нь соёл иргэншил, амьдралын хэв маягийн талаар маш үнэ цэнтэй, чухал мэдээллийг өгсөн” гэж И.Канева сэтгүүлчдэд мэдээлжээ.       "Байгууламж дотор олон тооны вааран сав байсан

БНАСАУ  Өмнөд Солонгостой харилцаа холбооны шугамаа сэргээжээ
2021-10-5

БНАСАУ 10-р сарын 4-ний Даваа гарагт Өмнөд Солонгостой харилцах холбооны бүх шугамаа сэргээсэн талаар "Yonhap"  агентлаг мэдээлэв.

Д.Трамп твиттер хаягаа сэргээлгэхээр шүүхэд ханджээ
2021-10-4

АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп олон нийтийн сүлжээ Твиттерт өөрийн акаунтаа түр хугацаанд сэргээхийг хүсч Флорида мужийн холбооны шүүхэд хандсаныг  CNN мэдээлэв.

Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв
2021-10-2

Энэтхэгт Оросын С-400 зенит пуужингийн системийг нийлүүлэх гэрээ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны Номхон далайн стратегийн хувьд ноцтой туршилт болно гэсэн байр суурийг   "Politico" сэтгүүлийн шинжээч Пол Маклири илэрхийлжээ.

Нью-Йорк хотын багш нар вакцины асуудлаар Дээд шүүхэд ханджээ
2021-10-1

АНУ-ын Нью-Йорк хотын сургуулийн багш нар коронавирусний эсрэг вакцины дор хаяж эхний тунг ирэх долоо хоногт танхимаар хичээллэхээс өмнө хийлгэсэн байх ёстой гэсэн тус хотын захирамжийг хүчингүй болгох ёстой хэмээн үзэж, пүрэв гарагт тус улсын Дээд шүүхэд ханджээ. Хэрэв хотын захиргааны шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээвэл захирамжийн хүрээнд улсын сургуулийн олон мянган багш ажилтнууд ажлаасаа халагдах болно гэж тус бүс нутгийн шүүгч Соня Сотомайор руу илгээсэн давж заалдах гомдолд дурдсан байна.   Хотын захирамж нь багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг зөрчиж байна гэж тэдний өмгөөлөгчид үзэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Дээд шүүхэд ханджээ

Афганистаны шоронгоос суллагдсан хүн амины хэрэгтнүүд эмэгтэй шүүгчдийг мөшгөж байна
2021-10-1

Өнгөрөгч наймдугаар сард Талибчууд Афганистанд эрх мэдлийг гартаа авсны дараа ял эдэлж байсан олон мянган хоригдлыг сулласан бөгөөд тэдний ихэнх нь хүн амины хэрэгтэй алуурчид байжээ. Тиймээс тус улсад шүүгчээр ажиллаж байсан эмэгтэйчүүд өшөө авахаас айж, зугтаж, нуугдахаас өөр аргагүй болсон байна.

Хэлэлцээ хийх АНУ-ын саналыг дайсагнасан бодлогын халхавч гэв
2021-9-30

Хэлэлцээ хийх АНУ-ын санал бол тэдний дайсагнасан бодлогын халхавч юм гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын нэг танхимтай парламент буюу Ардын дээд хурлын депутатуудын 14 дэх удаагийн сонгуулийн тавдугаар чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.    Вашингтон урьдын адил Пёньяны эсрэг дайсагнасан бодлого баримталсаар байгаа бөгөөд АНУ-аас цэргийн аюул учирсан хэвээр байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.    Ардын дээд хурлын чуулганы хуралдаан есдүгээр сарын 28-нд эхэлжээ. Хуралдааны нээлтэд хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рён Хи, сайд нарын танхимын дарга Ким Док Хун нар оролцсон байна

Фумио Кишида Японы эрх баригч намын даргаар сонгогдов
2021-9-29

Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо.   Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г нь авч ялжээ. Түүний өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан байна

Пфайзер/Бионтех компани бага насны хүүхдэд зориулсан вакциныхаа тусгай зөвшөөрлийг хүлээж байна
2021-9-28

Пфайзер/Бионтех компани 12-оос доош насныханд зориулан гаргаж байгаа вакцины зөвшөөрлөө хүлээж байна. Тус компанийн мэдэгдэж байгаагаар АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас хүүхдэд зориулан гаргаж байгаа вакцины хэлэлцүүлгийг хийж баталснаар бага насныхныг дархлаажуулна гэлээ. Хэрэв АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас вакцины зөвшөөрлийг нэн даруй олгох юм бол АНУ-д тархаад байгаа 19 төрлийн мутацийн эсрэг хүүхдүүд аюулгүй болно гэж Пфайзер компанийн гүйцэтгэх захирал Алберт Бурла мэдэгдсэн юм. Мөн зорилтот бүлгийнхнийг вакцинжуулах ажил нэг алхмаар урагшилна гэлээ. Одоогийн байдлаар "Пфайзер" вакцинаар зөвхөн 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил хэвийн үргэлжилж байна

“COVID-19”-ийн гарал үүслийн судалгааг дэлхий даяар явуулах хэрэгтэй
2021-9-28

Ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд “COVID-19” халдварын гарал үүслийн судалгааг дэлхий даяар явуулах хэрэгтэй гэж “The Lancet” анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлд бичжээ.

Германы  Бундестагийн сонгуульд Социал демократ нам ялалт байгуулснаа зарлав
2021-9-27

Ням гарагт Германы Бундестагийн сонгуулийн санал хураалт эхэлсэн.  Энэ. удаагийн сонгууль хамгийн олон нэр дэвшигч, мөн нам эвсэл холбоод өрсөлдөж байгаа гэдгээрээ онцлогтой.  Мөн сүүлийн 16 жилд анх удаа Анжела Меркальгүй сонгууль хэмээн тодотгож байна. 

Германд Бундестагийн сонгууль болж байна
2021-9-27

ХБНГУ-д 9-р сарын 26-ны  өдөр орон нутгийн цагаар 8:00 цагт Бундестагийн сонгуулийн санал авах байрууд нээгдэв. Санал хураалтын дүн дээр үндэслэн шинэ канцлераар ахлуулсан шинэ засгийн газар байгуулагдах болно гэж ТАСС мэдээлэв.

Германы канцлерт нэр дэвшигч Оросын хийн нийлүүлэлтийг дарамтын хэрэгсэл гэв
2021-9-26

Герман дахь Элчин сайд Нечаев: Орос хэзээ ч хийн нийлүүлэлтийг дарамтын хэрэгсэл болгон ашиглаж байгаагүй

 Шойгу, Лавров нарын Төрийн Думд ирэх эсэхийг В.Путин эцэслэнэ
2021-9-24

Саяхан болж өнгөрсөн Төрийн Думийн сонгуулиар  олонхийн санал авч сонгогдоод байгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сергей Лавров нарт парламентын бүрэн эрх олгох эсэхийг есдүгээр сарын 27-нд Ерөнхийлөгч  В.Путин шийдэх юм байна.

АНУ-д амьтны хүрээлэнгийн амьтдыг вакцинжуулж эхэлжээ
2021-9-23

АНУ-ын зүүн хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших “Franklin, Stone” амьтны хүрээлэнгийн ажилтнууд коронавирусний халдварт өртөмтгий амьтдыг вакцинжуулж эхэлжээ.   "Амьтны хүрээлэнд амьтдын дунд “COVID-19”-ийн халдварын тохиолдол гараагүй ч вакцинжуулалт нь вируст өртөмтгий амьтдыг хамгаалах чухал арга хэмжээ юм" гэж Шинэ Английн амьтны хүрээлэнгийн малын ахлах эмч Крис Бонар ярьсан байна.   Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй амьтад болох сармагчин, муур, кунья овгийн хөхтөн, махчин амьтдад хийнэ. Амьтдыг вакцинжуулахад гэрийн тэжээвэр амьтан, малын эм, вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Америкийн “Zoetis” компанийн вакциныг хэрэглэх аж.   “Zoetis” вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийдэг байна

 Крымийн талаархи Эрдоганы мэдэгдэлд Кремль дургүйцлээ илэрхийлэв
2021-9-23

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Крымийн талаархи шинэ мэдэгдэлд харамсаж байгаагаа Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Аргентин хязгаарлалтын дэглэмээ сулруулна
2021-9-22

Аргентин улс ирэх сарын 1-нд хуурай газрын хилээ нээхээр болсны зэрэгцээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдад хилээ нээж, коронавирусний хязгаарлалтын дэглэмээ сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виссотти болон Засгийн газрын тэргүүн Хуан Манзур нар мягмар гарагт мэдэгджээ.   Түүнчлэн энэ сарын 24-өөс эхлэн албаны шугамаар эх орондоо ирсэн аргентинчууд болон гадаадын иргэд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болохыг дурджээ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн хөрш орнуудаас тус улсад ирж буй иргэдийг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.   Гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн шийдвэрийн хүрээнд тус улсад ирж буй жуулчид ирэхээсээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд  вакцины гэрчилгээгээ харуулах, тус улсад аялахаас 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байх зэрэг олон шаардлагыг дагаж мөрдөх ёстойг анхааруулжээ.   Үүний зэрэгцээ вакцины гэрчилгээгүй жуулчид тус улсад ирсэн тохиолдолд долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэх ёстой талаар Аргентины эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцолжээ

Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ
2021-9-20

Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 565 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 502 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэж тус хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлжээ.

Эквадорын Ерөнхийлөгч Лассо: Латин америкийн орнууд Европын холбооны зарчмаар нэгдэх ёстой
2021-9-20

Түүний хэлснээр, юуны түрүүнд эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд зөвхөн улс төрийн хувьд л тэр цагаас хойш бүс нутгийн улс орнууд "баялаг бүтээх" боломжийг олгож, бүх нийтийн анхаарлыг татах боломжийг олгодог нийтлэг зах зээлтэй болно. дэлхий Үүнээс гадна Эквадорын удирдагч Латин Америкийн орнуудын тэргүүнүүдийг үзэл суртлын ялгаанаас татгалзаж, харилцаагаа прагматик зарчмаар байгуулахыг уриалжээ

НҮБ: Ойрын жилүүдэд дэлхийд хэт халах аюул нүүрлэнэ
2021-9-19

Дэлхийн засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах амлалтуудыг өгч байгаа юм. Гэсэн ч дэлхий аюултай түвшинд халах эрсдэл тун ойрхон байгааг НҮБ-аас мэдэгдлээ

Их Британид дахин вакцинжуулах кампанит ажлыг эхлүүлжээ
2021-9-17

Коронавирусний вакцины бүүстэр тунг хийх буюу дахин вакцинжуулах кампанит ажлыг Их Британид пүрэв гарагт эхлүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавад твиттер хуудсандаа мэдэгджээ.   “Өнөөдрөөс эхлэн вакцины нэмэлт тунг хийж эхэлсэн нь үнэхээр сайхан байна

"Time" сэтгүүлийн дэлхий нөлөө бүхий удирдагчаар нэрлэсэн Абдула Барадар амьд уу
2021-9-17

Амьд эсэх нь тодорхойгүй байгаа  Талибан хөдөлгөөний удирдагчдын нэг Абдула Гани Барадарыг “Тайм” /Time/ сэтгүүл өчигдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Талибуудын байгуулсан Хасан Ахундын  тэргүүлсэн Засгийн газрын нэгдүгээр орлогч сайдаар томилогдоод байсан юм.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.