Дэлхий
ОХУ-д коронавирусний халдварын 34 325 шинэ тохиолдол илэрчээ
2021-10-19

ОХУ-д нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо таван өдөр дараалан дээд үзүүлэлтэд хүрлээ. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 34 325 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.   Халдвар авсан нийт хүний тоо 8 саяыг давж, 8 027 012 болсон байна.    Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 2821 (8.2 хувь) нь шинж тэмдэггүй халдвар тээгчид байжээ.   Нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол ОХУ-ын нийслэл Москва хотод илэрсэн байна

"Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ
2021-10-18

  Зууны шилдэг археологийн ажил болсон 4500 жилийн өмнөх "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ. Энэхүү бунханг хайж олох гэж 150-иад жилийг зарцуулсан байна

"Mitsubishi Corp" нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулна
2021-10-18

 Японы худалдаа-хөрөнгө оруулалтын томоохон корпорац болох “Mitsubishi Corp” агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг эрс бууруулахтай холбоотой төслүүдэд 2 их наяд иен буюу 17.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.   Энэхүү хөрөнгө оруулалтын тал орчим хувийг сэргээгдэх эрчим хүч, мөн устөрөгч, аммиак гэх зэрэг шинэ, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдтэй холбоотой төслүүдэд зарцуулна. “Mitsubishi Corp” мөн аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бүрмөсөн зогсоох шилжилтийн үйл явцад эрчим хүчний чухал эх үүсвэрт тооцогдож буй шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.   Тус корпорацтай 2030 он гэхэд үйлдвэрүүдийнхээ утааг 2020 оны түвшинтэй харьцуулахад хоёр дахин бууруулахаа амласан байна

ОХУ-д хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ
2021-10-18

ОХУ-д хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг ирэх оны хоёрдугаар сараас эхлэн 31 282 рубль болгож нэмэгдүүлэхээр болжээ.   Хүүхэд асарсны тэтгэмжийн дээд хэмжээ одоо 29 600 рубль байгаа юм. Тэтгэмжийг 1500 гаруй рублиэр нэмэгдүүлэхийн тулд төсвөөс нийт 169.5 тэрбум рубль гаргах аж.   Түүнчлэн 2022 оны хоёрдугаар сарын 1 -ний өдрөөс шинээр төрсөн хүүхдэд олгох нэг удаагийн тэтгэмжийг 5.8 хувиар индексжүүлнэ гэж мэдээлж байна

АНУ вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээнэ
2021-10-18

АНУ-ын эрх баригчид 11 дүгээр сарын 8-наас эхлэн коронавирусний вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ.     Дээрх шийдвэрийг баасан гарагт зарласан байна.   Гэхдээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг л саадгүй нэвтрүүлэх аж.   Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, Хятадын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакцин гэсэн долоон вакциныг коронавирусний цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн байна

COVID-19 халдвараар өдөрт 1000 гаруй хүн нас барлаа
2021-10-18

Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ даяар 33 мянган тохиолдол илэрч, 1002 хүн COVID-19 халдвараар нас барсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв бямба гарагт мэдээлэв.Энэ нь  халдвар тархаж эхэлсэн цагаас хойш нэг хоногийн дотор нас барсан хүний тоо анх удаа 1000 давсан тохиолдол юм.Тус улсад ням гарагийн байдлаар 7.9 сая хүн халдвар авч, 222 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсын хүн амын гуравны нэг орчим нь  вакцинжуулалтад хамрагджээ.Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед ард иргэдэд вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгуулах нь нэн чухал байна. Вакцинаас татгалзах нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл юм

Их Британид өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ
2021-10-15

Их Британид халдварын 42766 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь долоодугаар сарын дунд үеэс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол гэж лхагва гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэлд дурджээ.   Ингэснээр халдварын тохиолдол анх илэрснээс хойш бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 8272883-т хүрчээ.   Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 136 хүн нас барж, нас баралтын нийт тохиолдлын тоо 138080 болжээ.    Одоогийн байдлаар халдвар авсан 7011 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ

Японы парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргажээ
2021-10-14

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар парламентын гол танхим болох доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргажээ

2019 оны сүүлчээр Ухань хотод авсан цусны дээжүүдийг судална
2021-10-14

Хятадын шинжээчид шинэ коронавирусний гарал үүслийг тодруулах зорилгоор 2019 оны сүүлчээр Ухань хотын оршин суугчдаас авсан цусны дээжүүдийг ойрын хугацаанд судлахаар бэлтгэж байгаа тухай “CNN” суваг тус улсын  Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.   Тус сувгаар мэдээлснээр, коронавирус Хятадад тархаж эхэлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн таамаглаж буй 2019 оны 10-11 дүгээр сарын хооронд Уханийн оршин суугчдаас авсан олон мянган дээжийг судлах аж. БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улс хорооны төлөөлөгчийн тайлбарласнаар, эдгээр дээжийг донор болон донорын цус хүлээн авагчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд л  ашиглах зорилгоор хадгалж байсан бөгөөд хоёр жил хадгалах ёстой байжээ.   Цусны дээжүүдийн хадгалах хугацаа удахгүй дуусах бөгөөд үүний дараа мэргэжилтнүүд судалж эхэлнэ гэдгийг Хятадын эрх баригчдын төлөөлөгч баталжээ

Москвад сургуулийн насны хүүхдүүд халдвар авах нь эрс нэмэгджээ
2021-10-14

 ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусний халдвар авсан сурагчдын тоо өмнөх сарынхаас 2.5 дахин нэмэгджээ.   Энэ талаар хотын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Анастасия Ракова мэдээлсэн байна.    Түүний мэдээлснээр, зөвхөн сүүлийн хоёр долоо хоногт гэхэд сургуулийн насны хүүхдүүд өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад 42 хувиар илүү өвчилсөн байна

ДЭМБ сул дархлаатай хүмүүст нэмэлт тунг тарихыг зөвлөжээ
2021-10-12

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг сул дархлаатай хүмүүст тарихыг зөвлөжээ.   Тодруулбал, ДЭМБ-ын вакцины асуудал хариуцсан зөвлөхүүд дархлаа нь дарангуйлагдсан хүмүүст стандарт вакцинжуулалтын үзүүлэх үр дүн сул байх магадлалтайгаас гадна “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр тул нэмэлт тунг тарихыг зөвлөсөн байна.   Мөн Дархлаажуулалтын асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөх бүлэг хэмээх тус ажлын хэсэг Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн вакцинд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахыг зөвлөжээ

ДЭМБ: Хүн төрөлхтөн коронавирусын эсрэг тэмцлийн замынхаа талаас илүү хувийг тууллаа
2021-10-11

ДЭМБ-ын судлаач: Хүн төрөлхтөн COVID-19-тэй тэмцэх арга замынхаа бараг 60 хувийг даваад байна.

Гүржид вакцины нэмэлт тунг 50-иас дээш насны иргэдэд тарихыг зөвшөөрчээ
2021-10-8

Гүрж улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус улсын 50-иас дээш насныхан, архаг, суурь өвчтэй иргэдэд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ.   “Эрсдэлт бүлгийн хүн ам буюу галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, 50-иас дээш насныхан, архаг суурь өвчтэй хүмүүсийг вакцинд бүрэн хамрагдсанаас зургаан сарын дараа нэмэлт тунд хамруулна” гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Тамар Габуния пүрэв гарагт мэдэгджээ.   Гүржид пүрэв гаргийн байдлаар халдварын 2228 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 626058 болсон гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлжээ.   Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 1711 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 596380 болсон бол мөн хугацаанд халдварын улмаас 28 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 9162-т хүрчээ

Хятад улсад эрчим хүчний хомстол үүсэж буй шалтгаан юу вэ?
2021-10-8

Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, тархсан коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарсан. Харин Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Мьянмар, Африкийн цөөн улс орнууд болон БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлттэй гарсан билээ

Москвад коронавирусний халдварын 5000 гаруй шинэ тохиолдол илэрчээ
2021-10-8

ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 5404 шинэ тохиолдол илэрсэн нь долоодугаар сарын 11-нээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.   Москвад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 1 663 469 болсон байна. Коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 69-өөр нэмэгдэж, 29 454-т хүрсэн байна.   Өнгөрсөн хоногт 2347 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1 505 180 болжээ

Энэтхэгт дроноор вакцин хүргэж эхэлжээ
2021-10-7

Энэтхэгт “COVID-19”-ийн вакцинжуулалтыг түргэвчлэхийн тулд вакцинуудыг арилжааны дроноор хүргэж эхэллээ гэж тус улсын Анагаах ухааны судалгааны зөвлөлийн эрдэмтэн, доктор Самиран Панда мэдээлжээ.    “BBC” телевизэд түүний мэдээлснээр, зүүн хойд нутгийн уулархаг бүсэд вакцинуудыг хүргэхэд дрон ашиглаж байгаа ажээ. Дронуудын хувьд 4.5 кг ачаа буюу дээд тал нь 900 тун вакцин тээвэрлэх чадалтай байна.    Даваа гарагт зүүн хойд нутгийн Манипур мужид вакцин хүргэх анхны туршилтыг хийсэн бөгөөд 10 тун тээсэн дрон Бишнупур хотоос Каранг аралд 12 минутад хүрчээ

Дэлхий даяар 6.4 тэрбум гаруй тун вакцин тарьжээ
2021-10-7

Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 184 улс оронд 6.41 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна

Японы зүүн хойд нутагт газар хөдөлжээ
2021-10-6

 Японы зүүн хойд нутагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн гэмтэж бэртсэн ч цунамийн аюул нүүрлээгүй, байшин барилга ноцтой эвдэрч сүйдээгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.     Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд лхагва гаргийн 2:46 цагийн орчимд болсон газар хөдлөлтийг таваас дээш түвшинд ангилсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс холгүй 56 километрийн гүнд байжээ.   Газар хөдөлсний дараа “Tohoku” цахилгаан эрчим хүчний компани Аомори, Мияги муж дахь атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.