АНУ-ын тагнуулынхан “COVID-19” өвчнийг үүсгэгч коронавирусийг биологийн зэвсгийн хувиар бүтээгээгүй гэж үзжээ. Энэ талаар тус улсын Үндэсний тагнуулын зөвлөлийн цахим хуудсанд баасан гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна. "Ихэнх тагнуулууд вирусийг генетикийн хувьд өөрчлөөгүй гэж итгэл багатай дүгнэж байна
Өнөөдөр Итали улсын нийслэл Ром хотод Хорийн бүлгийн (G20) хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт эхэлж байна. Дэлхийн хүн амын 60 хувь, дэлхийн ДНБ-ий 80 хувь, экспортын 75 хувийг бүрдүүлдэг эдгээр улс орнуудын төлөөлөгчид уур амьсгал, эрүүл мэнд, тогтвортой хөгжил зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Хоёр өдрийн уулзалтын үеэр дээрх асуудлуудад зориулсан гурван хуралдаан зохион байгуулна
АНУ-ын Засгийн газар 2020 оны эцэс гэхэд тус улсад худалдаалагдаж буй автомашины 40-өөс доошгүй хувийг цахилгаан мотортой болгохоор автомашин үйлдвэрлэгчидтэй хэлэлцээ хийж байна. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Вашингтон цэнэглэх дэд бүтцийг бий болгоход оруулах олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хуульчлан батлах шаардлагатай болно гэж “Bloomberg” агентлаг бичжээ. Америкийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашиныхаа загварыг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ хэдийнээ мэдэгдээд байгаа аж
Францад төрийн эргэлт хийх оролдлогоос урьдчилан сэргийлсэнLe Parisien: УИХ-ын гишүүн асан Реми Дайет Францад төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан Францын Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газар төрийн эргэлт хийх оролдлогоос урьдчилан сэргийлсэн. Энэ тухай Le Parisien бичжээ. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Францад эрх мэдлийг солихыг вакцинжуулалтын төвүүдэд халдлага зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан Ардчилсан хөдөлгөөний намын депутат асан Реми Дайет болон түүний дэмжигчид төлөвлөж байжээ
Японд шатахууны үнэ сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтээ дахин шинэчиллээ гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдэгджээ. Энэ сарын 25-ны байдлаар Японд хамгийн түгээмэл хэрэглэдэг "Regular" маркийн бензиний дундаж үнэ литр тутамд 167.3 иенд /1.47 орчим ам.доллар/ хүрчээ. Энэ нь 2014 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ юм
1945 онд Хирошимад атомын бөмбөгдөлтөнд өртсөн ч амьд үлдсэн Сунао Цубой таалал төгсөв.
10-р сарын 20-ны лхагва гаригт Талибан хөдөлгөөний бүрэн эрхт төлөөлөгчдийн оролцоотойгоор Афганистаны асуудлаарх Москвагийн зөвлөлдөх уулзалт болов. Талибууд болон Оросын дипломатчдаас гадна Хятад, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид хэлэлцээрт оролцжээ. АНУ-ын эрх баригчид уулзалтыг дэмжсэн ч оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг саарсныг үл харгалзан агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь агаарын температурын өсөлтийг сааруулах зорилгод аюул нүүрлүүлж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээлэв. Даваа гарагт тус байгууллагын мэдээлснээр, 2020 онд коронавирусний цар тахлын улмаас хорт хийн ялгарал үл ялиг буурсан ч нүүрстөрөгчийн давхар исэл сүүлийн 10 жилийн дунджаас ихээр буюу 413 ppm-ээр өсжээ. Түүнчлэн метан хий болон азотын давхар ислийн ялгарал ч мөн өссөнийг Хүлэмжийн хийн ялгарлын тайланд дурджээ. Энэхүү тайланг Шотландын Глазго хотноо уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал ирэх долоо хоногт эхлэх гэж буй үед танилцуулснаараа онцлогтой
ОХУ-д нэг өдөрт илрэх халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Өнгөрсөн хоногт тус улсад 37 930 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. ОХУ-ын бүс нутгуудын дунд халдварын тохиолдлын тоогоор Москвагийн бүс тэргүүлж байна
Нүүрс, газрын тосны эрэлт ихсэж нөөц багассаны улмаас дэлхий нийтээр эрчим хүчний хямралтай нүүр тулахад тун ойрхон байгааг сүүлийн саруудад хэд хэдэн улсад үүссэн нөхцөл байдал бидэнд баталлаа. Хятад болон дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын эдийн засаг цар тахлын дараа сэргэж эхэлсэнтэй холбогдуулан эрчим хүчний эрэлт эрс нэмэгдлээ
Хятад улсад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ Хятадын эх газарт баасан гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 38 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 нь Ганьсу мужид, 11 нь Өвөр Монголд, зургаа нь Бээжин хотод, гурав нь Нинсяд, нэг нь Юньнань мужид бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний гурав нь Шанхай хотод, Фужянь, Гуанси мужид тус бүр хоёр, Тяньжин хот, Ляонин, Шаньдун, Гуандун, Юньнань мужид тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн баасан гарагт нэг сэжигтэй тохиолдол Өвөр Монголд илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96715 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ
Хятадын дотоод хэрэг тул хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй БНХАУ Тайванийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ. “Хэрэв Хятад халдан довтолбол Вашингтон Тайванийг хамгаалах үүрэг амлалт өгсөн” гэж Ж.Байден пүрэв гарагт хэлсэн юм
Москва хотод байдал улам хүндэрч хөл хорио тогтоохоор болжээ Москва хотод 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны хооронд хөл хорио тогтоохоор болжээ. Энэ хугацаанд зөвхөн эмийн сан, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд ажиллах аж
Коронавирусийн халдвар, эндэгдэл эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч иргэдээ долоо хоног гэрт нь амраах захирамжийг Лхагва гарагт гаргаж байсан билээ. Тэгвэл нийслэл Москва хотын захиргаа Пүрэв гарагт бүх сургууль, үйлчилгээний байгууллагууд, онц шаардлагагүй дэлгүүрүүдийн ажиллагааг хоёр долоо хоногийн турш зогсоох шийдвэрийг зарласан байна. “Москва хот байж болох хамгийн муу нөхцөл байдал байна. Ойрын өдрүүдэд Covid-19 өвчний эндэгдэл оргилдоо хүрэх төлөвтэй” гэж тус хотын захирагч Сергей Собянин мэдэгдэлдээ өгүүлжээ. Аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7 хүртэл өдрүүдэд ОХУ-ын нийслэл ажлын бус горимд шилжих юм. Энэ өдрүүдэд зөвхөн хотын дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг хангах үүрэгтэй онцгой салбарууд, хүнс хангамж, эрүүл мэндийн салбарууд ажиллах ажээ
Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 2.7 сая орчим тохиолдол илэрч, 46 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв. “COVID-19”-ийн шинэ тохиолдлуудыг бүс нутгаар авч үзвэл, зөвхөн Европт л шинээр халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос долоон хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Европ, Америкт халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудаас АНУ-д халдварын хамгийн олон буюу 580 мянга гаруй тохиолдол илэрсэн ч үүнийг өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад 11 хувиар буурчээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын иргэдийг коронавирусний вакцины 3 дахь тунгаар дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Тус улсын Төрийн зөвлөлийн холбогдох алба коронавирусний хоёр тун вакцинд хамрагдаад зургаан сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэдэд вакцины 3 дахь тунг хийх шаардлагатай гэж үзжээ. Эхний ээлжинд 3 дахь тунг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн иргэд буюу хил, боомт, гааль, хууль сахиулах, онцгой байдлын алба, тээвэр ложистикийн байгууллагын ажилтнуудыг хамруулах юм. Мөн боловсрол, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарын ажилтнууд болон 60-аас дээш насны ахмадуудыг эхний ээлжинд вакцинжуулна
БНХАУ-ын хууль тогтоогчид эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхэддээ хэт их хичээлийн дарамт үзүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
1921 оны 10-р сарын 19-ний шөнө Португалийн нийслэл Лиссабон хотд болсон радикал бослогын үеэр огцорсон засгийн газрын ерөнхий сайд тэргүүтэй 5 хүнийг хороож, нэг хүн хүндээр шархадсан аймшигт үйл явдлыг түүхэнд “Цуст шөнө” хэмээн тэмдэглэн үлдээжээ. 19-ний өдөр болсон төрийн эргэлтийн үеэр ерөнхий сайд Антонио Гранжогийн /António Granjo/ засгийн газар нэгэнт огцорсон байсан боловч ерөнхийлөгч Антонио Хосе де Альмайда /António José de Almeida/ босогчдийн засгийн газарыг томилон, батлахыг эсэргүүцсэн байна