ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. 1988 онд анх уг вирусыг илрүүлж, албан ёсоор ангилснаас хойш дөрван жилийн дараа тэмдэглэж байжээ
Австрали улс эрүүл мэндийн байгууллагууд коронавирусний “омикрон” хувилбарын эрсдэлийг үнэлж байгаатай холбогдуулан олон улсын хилээ нээх хугацаагаа 12 дугаар сарын 15 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулахаар болсноо даваа гаргийн орой мэдэгджээ. Австралийн Засгийн газар хүчин төгөлдөр визтэй гадаадын оюутнууд, ур чадвартай ажилтнууд, Япон, БНСУ-ын жуулчдын хилээр нэвтрэх хязгаарлалтыг энэ долоо хоногийн лхагва гаргаас эхлэн цуцлахаар төлөвлөж байсан юм. Гэвч коронавирусний шинэ хувилбарын талаар илүү их мэдээллийг цуглуулах шаардлагатай болсон тул ийнхүү түр хугацаагаар хойшлуулахаар болжээ. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбар вакцинуудын үйлчлэлд хэрхэн нөлөөлөх, хүндээр өвчлүүлдэг эсэх, мөн шинж тэмдэг, халдварлах чадвар нь ямар болохыг үргэлжлүүлэн судалж байгаа юм. “Омикрон” хувилбарын талаар Өмнөд Африк Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт анх мэдээлсэн
Шинээр бүртгэгдээд буй омикрон вирусийн олон тооны мутаци нь хүн энэ төрлийн вирусын халдвар авсан тохиолдолд хүндрэл болох хугацаа нь урт байх магадлалтай гэж. Н.Ф.Гамалей төвийн захирал Александр Гинцбург “ТАСС” агентлагт ярьжээ
Омиркон хувилбарын талаар дэлхий нийтээр болгоомжилж байгаа ч өөдрөг байх хэд хэдэн шалтгаан байна.
Япон улсад энэ Мягмар гаригт омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ням гаригт Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Намиби улсын дипломатч Covid-19-ийн шинжилгээ өгч, хариу нь шинэ төрлийн мутацид орсон омикрон хувилбар болох нь тогтоогджээ. Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж Японы засгийн газар арваннэгдүгээр сарын 30-наас нэг сарын хугацаатай гадаадаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ зарлаад байна.
АНУ-ын томоохон эмийн үйлдвэр "Пфайзер" компанийн тэргүүн 100 хоногийн дотор коронавирусний омикрон хувилбарт зориулсан шинэ вакцин гаргах боломжтой гэж мэдэгдлээ. "Пфайзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла даваа гарагт “Хэрэв одоогийн коронавирусний вакцины хамгаалах чадвар туршилтаар бага гэж гарвал шинэ вакцин бүтээнэ. Манай компани вакцины ажлыг хэдийнээ эхлүүлсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ярицлагадаа "Пфайзер" нь бета болон дельта хувилбарт зориулсан вакциныг аль хэдийнэ бүтээсэн боловч анхны вакцин нь үр дүнтэй хэвээр байсан учраас тэдгээрийг ашиглаагүй
Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан. “Омикрон” хувилбарт нийт 50 мутаци явагдсанаас 30 нь хадаасан уураг (spike protein) дээр суурилсан бөгөөд үүнд вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг N501Y мутацийн тоо их байна. Улмаар бусад хувилбартай харьцуулахад “Омикрон” нь халдварлах чадвар өндөр хэмээн мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) илэрсэн коронавирусийн Омикрон хувилбар дэлхийн дахиныг түгшээж байгаа билээ. Энэхүү шинэ хувилбар өмнөх хувилбаруудаас илүү өндөр халдварлах чадвартай байж болзошгүй гэхээс өөр мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна. Мэргэжилтнүүд Омикрон хувилбарыг бүрэн танихад доод тал нь хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгвэл Омикрон хувилбараар өвчилсөн анхны тохиолдлуудыг эмчилж буй ӨАБНУ-ын эмч өвчтөнүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар хэвлэлд ярьжээ. Өмнөд Африкийн Анагаах Ухааны Холбооны тэргүүн, доктор Анжелик Коце арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Дельта хувилбараар халдварласан өвчтөнүүдээс өөр шинж тэмдэгтэй долоон өвчтөнийг эмнэлэгтээ хүлээн авч байсан гэнэ. Өвчтөнүүд ирснийхээ дараа нэгээс хоёр өдрийн хугацаанд маш их ядарч, бүх биеийн булчин болон толгой нь янгинан өвдөж байжээ
Коронавирусийн “омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Дэлхийн улс орнууд хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа. 11 сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар нь өнөөдрийн байдлаар дэлхийн 17 улс оронд бүртгэгдээд байна.
Беларусийн хил дээр гацаад байсан Иракийн 1870 гаруй дүрвэгч нутаг буцаад байна гэж “Iraqi Airways” агаарын тээврийн компани ням гарагт мэдээлжээ. Иракийн төрийн далбааг тээгч компанийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар Иракийн 1876 иргэн Беларусийн нийслэл Минск хотоос тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн байна. Мөн ням, даваа гарагт нислэг үргэлжилнэ гэж мэдээлжээ. Энэ сарын эхээр орогнол хүсэгч олон иргэн Беларусиас Польш руу нэвтрэхийн тулд хил давахыг оролдсон бөгөөд Беларусийн хил дээр одоогийн байдлаар 4000 орчим иргэн байгаа талаар “Polish Press Agency” агентлаг мэдээлсэн байна
Их Британид коронавирусний “омикрон” хувилбарын тархалтаас үүдэн халдварын шинэ давлагаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд 18 болон түүнээс дээш насны бүх иргэнд вакцины нэмэлт тунд хамрагдахыг санал болгож эхлэхээр болжээ. Вакцинжуулалт, дархлаажуулалтын асуудал хариуцсан хамтарсан хороо нэмэлт тунгийн дархлаажуулалтыг өргөтгөхтэй холбоотой хэд хэдэн зөвлөмжийг гаргажээ. Тус хорооны мэдээлснээр, вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас хойш нэмэлт тунг тариулах хугацааны доод хязгаар зургаан сар байсныг гурван сар болгон бууруулах ажээ. Мөн 12-15 насны хүүхдүүдийг хоёр дахь тунд хамруулах хэрэгтэй гэж үзжээ
Цар тахал эхэлснээс хойш гурван жил орчим болж байхад энэтхэгчүүд халдвартай хэрхэн тэмцэх талаар юу ч сурсангүй гэж тус улсын вирус судлаач Чандракант Лахария шүүмжилжээ. Учир нь тус улсын хойд талын жижиг хотуудад цөөн хүн маск зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах нь багассан нь цар тахал хэдийнэ алга болсон мэт санагдахаар болжээ
Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. “Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусний генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Энэ сарын эхээр Африкийн өмнөд хэсэгт илэрсэн “B
Израилын Засгийн газрын коронавирустэй тэмцэх комисс коронавирусний шинэ хувилбар дэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд 14 хоног хилээ хаах шийдвэр гаргажээ. "Коронавирустэй тэмцэх комиссоос зөвшөөрсөн тохиолдлоос бусад тохиолдолд бүх орны гадаадын иргэдийг Израилд нэвтрэхийг хориглоно" гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар бямба гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна. Уг шийдвэр 11 дүгээр сарын 28-ны ням гаргаас хэрэгжиж эхэлнэ. Харин гадаадаас буцаж ирэх Израилын иргэд ирэхдээ PSR-ын шинжилгээ өгч, тусгаарлалтын дэглэм сахина
Хоёр жил орчим тэмцсэний эцэст COVID-19-тэй зэрэгцэн амьдрах нь хамгийн оновчтой шийдвэр гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч иргэдээ нэмэлт тунд хамрагдахыг уриалж байв. COVID-19-ийн олон шинэ хувилбар гарсан ч вакцинууд тэдгээрээс хамгаалж байсан билээ
Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас...
2021 оны 11 дүгээр сарын 26 өдөр ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн "Ковид-19"-ийн вирусний хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусний мутаци, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг. Тус зөвлөх хороо 2021 оны 11 дүгээр сарын 26-нд SARS-CoV-2 вирусний B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралдсан. B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11 дүгээр сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давалгаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн
"Омикрон" Европт аль хэдийн нэвтэрсэн нь мэдэгдэж байна. Өвчний анхны тохиолдол Бельгид бүртгэгдсэн. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Европын бүх улс орнуудад вирусын шинэ хувилбар илэрсэн бүс нутгаас аялагчдыг нэвтрүүлэхийг түр зогсоохыг уриалав.
Өмнөд Солонгос нохойн махнаас татгалзах талаар бодож байнаӨмнөд Солонгост нохойн мах идэхийг хориглох зөвлөх байгууллага нээгдэж байгаагаа зарлалаа2 Зураг: PixabayӨмнөд Солонгост тэд нохойн махнаас зайлсхийх асуудлыг авч үзэх зөвлөх байгууллага нээхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Yonghap агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Ким Бу Гём засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ, уг эрхтний гол үүрэг бол нохойн махыг хориглох асуудлаар олон нийтийн зөвшилцөлд хүрэх явдал юм
Туркийн аюулгүй байдлын албаныхан Истанбулд болсон жагсаалын үеэр 43 хүнийг баривчилжээ. Эрх баригчдынхаа санхүүгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал лхагва гарагт болсон байна. Сөрөг хүчний “T24” телевизээр мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаа Истанбулын Кадыкёй дүүрэгт болсон байна