АНУ-д коронавирусний шинэ “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс гуравхан хоногийн дотор уг хувилбар илэрсэн муж улсуудын тоо 12-т хүрчээ. Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбарын талаар дэлхий дахинд 11 дүгээр сарын сүүлээр анх мэдээлсэн бөгөөд одоогоор 40 гаруй улс оронд илрээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 11 дүгээр сарын 26-нд “омикрон”-ы асуудлаар яаралтай хуралдаж, “анхааралдаа авах” ангилалд оруулсан юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд шинэ хувилбар олон тооны мутацитай, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэйг нь харгалзан дээрх ангилалд оруулсан байна
Турк улсад энэ жил доллартай харьцах лирийн /үндэсний мөнгөн тэмдэгт/ ханш 45 хувиар унасан ч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган төдийлөн санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ
Аюул учруулахуйц буюу хэмжээгээрээ Эйфелийн цамхгаас том хэмжээтэй солир Дэлхийн тойрог замд ирэх долоо хоногт орж ирнэ гэж АНУ-н сансрын агентлаг НАСА мэдээлжээ. 4660 Нереус гэдэг нэртэй 330м урт, өндөг хэлбэртэй уг солир энэ сарын 11-ний бямба гаригт манай гаригаас 3.8 сая км-ийн цаана 23,700 км/цагийн хурдтай өнгөрнө гэсэн байна. Энэ нь сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн ойрхон зөрж байгаа солир юм Хол зай шиг санагдаж байж болох ч сансрын хэмжээгээр бол шидсэн чулуу таны чихний хажуугаар өнгөрөхтэй адил гэнэ.Дэлхийд 7.5 сая км-ийн зай дотор хурдтай ойртож ирж буй аливаа солирыг НАСА агентлаг аюултай гэж ангилдаг юм
Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид амьдардаг эмэгтэй Куттиямма сургуульд явахыг хүсдэг байжээ. Харамсалтай нь эрт хүнтэй гэрлэж, гэрийн эзэгтэй болсноор сургуульд сурах мөрөөдлөө биелүүлж чадаагүй аж. Энэтхэгийн Засгийн газраас санхүүжүүлдэг бичиг үсгийн хөтөлбөрт хамрагдах боломж олдсоноор Куттиямма эмээ 104 насандаа бичиг үсэг сурч, мөрөөдлөө биелүүлжээ
11 дүгээр сарын 24-нд шинэ хувилбарын талаар дэлхий дахинд анх мэдээлсэн Өмнөд Африкийн судлаачдын хийсэн урьдчилсан судалгаагаар өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “омикрон”-оор халдварлах эрсдэлийг “дельта”, “бета”-гийнхтай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ. Улаан загалмай нийгэмлэгийн тэргүүн Франческа Роккагийн хувьд “омикрон” хувилбар шинээр үүссэнийг улс орнуудын вакцинжуулалтын түвшин туйлын тэгш бус байгааг харуулсан нотолгоо хэмээн тодорхойлсон байна. Өмнөд Африкийн эмч нар “омикрон” тархсанаас хойш таваас доош насны хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол эрс нэмэгдэж буй байдал ажиглагдаад байгааг мэдээлсэн ч бага насны хүүхдүүд халдварт илүү өртөмтгий гэж дүгнэхэд эрт байгааг онцолжээ
“COVID-19”-ийн “Омикрон” хувилбар 38 улс оронд илрээд байгаа ч уг хувилбараар халдварласан хүмүүсийн дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт мэдээлжээ. Олон тооны мутацитай шинэ хувилбарын улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт саарч болзошгүй байгаа тул улс орнуудын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Өмнөд Африкт “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо гурван сая даваад байгаатай зэрэгцэн АНУ, Австралид “омикрон” хувилбараар дотоодод халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байна. ДЭМБ-ын мэдээлснээр, шинэ хувилбарын халдварлах чадвар ямар болох, хүндээр өвчлүүлдэг эсэх, вакцин, эмчилгээнд ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай
Ахмад настай болон 12-оос доош насны хүүхдүүдийг гадаад улс руу аялуулахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "ДЭМБ-аас вакцинд хамрагдаагүй болон ахмад настай иргэдийг гадаад улс орон руу аялахгүй байхыг уриалсан. Манай улсын хувьд вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүд болон ахмад настнуудыг гадагшаа аялалд авч явахгүй байхыг зөвлөж байна
Борис Жонсоны үс засалттай харьцуулахад Их Британийн гол гацуур модИх Британи Лондонд суулгасан гол гацуур модыг шүүмжилсэн Зураг: Мэй Жеймс / РойтерсИх Британи улс орныхоо гол гацуурыг Норвеги улсаас авчирч Лондон хотын Трафальгар талбайд суулгадаг уламжлалтай хэмээн шүүмжилжээ. 2021 онд нимгэн титэмтэй модыг Ерөнхий сайд Борис Жонсоны үсний засалттай зүйрлэсэн гэж ВВС мэдээллээ. Норвеги улс 1947 оноос хойш жил бүр британичуудад дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британий дэмжлэг, тусламж үзүүлсэнд талархаж буйн илэрхийлэл болгон гацуур илгээж байна
“Омикрон” хувилбар “COVID-19”-ийн вакцинуудад тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс пүрэв гарагт мэдээлжээ. “Одоогоор хуримтлуулсан мэдээллээс үзэхэд шинэ хувилбар вакцинд илүү тэсвэртэй гэж дүгнэхэд эрт байна” гэж Ж.Кастекс Францын баруун өмнөд нутгийн Ангулем хотын эмнэлэгт очсоныхоо дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Ерөнхий сайдын мэдээлснээр, шинжлэх ухааны холбогдох судалгааны эхний үр дүнгүүд 10-15 хоногийн дотор гарах төлөвтэй байна. Тэрбээр “COVID-19”-ийн вакцинд хамрагдахын ач холбогдлыг мөн цохон тэмдэглээд, Францын хүн амын 90 хувь нь “ойрын өдрүүдэд” эхний тунд хамрагдах төлөвтэй байна гэв. Мөн Францад халдварын тав дахь давлагаа эхлээд байгааг онцлоод, өмнөхөөс илүү их хохирол учруулах төлөвтэй байгааг анхааруулжээ
Б.ДОЛЖИНЖАВ Дэлхий нийтээр цар тахлын эсрэг вакцинжуулалт, хөл хорио гэсэн хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үүнийгээ ч хамгийн оновчтой шийдвэр хэмээн үзэж, цар тахалтай хамтран амьдрах гэсэн шинэ амьдралын хэв маяг руу шилжээд байв
ОХУ-д гурван жилээс дээш хугацаагаар ирсэн АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд нэгдүгээр сарын 31 гэхэд тус улсыг орхин гарах ёстой гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Өмнө нь АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Оросын 27 дипломатч, тэдний гэр бүлийнхэн Вашингтоныг орхихоос өөр аргагүй байдалд хүрнэ гэж мэдэгдсэн. Үүний дараа Америкийн тал энэ нь хөөж гаргасан хэрэг биш гэдгийг нотолсон.
Өнгөрсөн хоногт Хятадад коронавирусын 113 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь ойрын хугацаанд гарсан рекорд тоо юм гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээллээ. Үүнээс 22 тохиолдол нь гадаадаас Хятадад ирсэн иргэдээс илэрсэн байна. Үүний зэрэгцээ үлдсэн 91 тохиолдол ӨМӨЗО-ны хойд бүс нутаг Хөлөнбуйр аймагт бүртгэгдэв. Өмнө нь тус аймагт Хятадын эмч нар 21 тохиолдол илрүүлсэн нь коронавирусын дэгдэлт дахин эрчимжиж байгааг харуулж байна. Цар тахал эхэлснээс хойш албан ёсны мэдээллээр Хятадад 98824 хүн халдвар авсан байна. Харин 2020 он гарснаас хойш 4636 хүн коронавирусын улмаас нас баржээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын /ХН/ Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлаар одоогийн баримталж буй төрийн бодлогыг хянан нягталж, ирэх жилийн үйл хэргийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ. Энэ сарын сүүлээр бүгд хурал зохион байгуулах шийдвэрийг лхагва гарагт болсон ХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар гаргасан байна. Энэхүү хурлын үеэр ХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун энэ онд гарсан эдийн засгийн хөгжил дэвшилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Эдийн засгийн тогтвортой менежмент, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт гарч буй ололт амжилт тэргүүтэй төрийн үйл хэрэгт “эерэг өөрчлөлтүүд” гарч байгаад баяртай байна
Японы эрх баригчид “омикрон” хувилбар илэрсэнтэй холбогдуулан коронавирусний вакцины хоёр ба нэмэлт гурав дахь тун хоорондын хугацааг богиносгож магадгүй тухай тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв. “Гуравдугаар тунгаар дархлаажуулах тухайд бид энэ үйл явцыг хурдасгах боломжийг судална” гэж тэрбээр хэллээ. Японы Эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу хоёр, гурав дахь тунгийн хоорондох хугацаа одоо найман сар байгаа юм
Их Британийн Горлестон дахь Covid-19 вакцинжуулалтын төвийн хаалгыг супер цавуугаар нааж, 504 хүнийг вакцинд хамрагдахад саад болсон эрэгтэй 12 долоо хоног шоронд хорих ял сонсчээ.
Нигерээс ирсэн дөрвөн иргэн болон ойрын хавьтал болох нэг иргэнээс цар тахлын "омикрон" хувилбар илэрчээ. Тус улсад ийнхүү анхны тохиолдол батлагдсанаар хил гаалийн бүсээ чангатгахад хүргээд байгааг Өмнөд Солонгосын засгийн газраас мэдээлэв.
Цар тахлын хамгийн олон мутацилагдсан “омикрон” хувилбар АНУ-д бүртгэгдлээ. АНУ-ын Калифорни муж улсад саяхан Өмнөд Африкаас буцаж ирсэн хүнээс халдвар илэрсэн аж. Тус улсын өвнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тухайн хүн нь цар тахлын эсрэг вакцины бүрэн тунтай бөгөөд хөнгөн шинж тэмдэгтэй, тусгаарлагдаж байна.
Якут тосгонд өвлийн эхний өдөр 53 градусын хүйтэн жавар бүртгэгджээЯкутын Оймякон тосгонд өвлийн эхний өдөр хасах 53 хэм хүрч халсан байна. Зураг: Майкл Рункел / globallookpress.comЯкутын Оймякон тосгонд өвлийн эхний өдөр хасах 53 градус хүрч халсан байна. Хүйтний тухай бүс нутгийн Ус цаг уурын төвийн вэбсайтад дурдсан байдаг. ТАСС Оймякон захиргаанаас иш татан мэдээлснээр 12-р сарын 1-ний лхагва гарагт 1-10-р ангийн бүх сурагчдыг хичээлээс гаргасан байна
Нидерландад “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон” 11 дүгээр сарын 19-23-нд цуглуулсан хоёр сорьцоос илэрчээ. Энэ нь Өмнөд Африк шинэ хувилбарын талаар олон улсад анх мэдээлснээс эрт гэсэн үг юм. “Омикрон” хувилбар илэрсэн хүмүүс Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь Өмнөд Африкаас ням гарагт хоёр нислэгээр ирсэн зорчигчдын дундаас илэрсэн тохиолдлуудыг Нидерландад бүртгэгдсэн анхны тохиолдолд тооцож байсан юм