Б.ТӨГС Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цар тахалтай холбоотой 26 мянган тонн хуванцар хог хаягдал далайд хаягдсан гэсэн шинэ судалгаа өнгөрсөн долоо хоногт гарсныг байгаль орчны чиглэлээр нийтлэл мэдээлэл хүргэдэг “mongabay” сайт мэдээлжээ. Энэ дунд амны хаалт, түргэвчилсэн болон PCR шинжилгээний хэрэгслүүд, онлайн худалдааны сав баглаа зэрэг хаягдлууд голдуу байгаа бол хамгийн их хувийг эмнэлгийн хог хаягдал эзэлж байгаа нь анхаарал татав. Хуванцар бол хүний гараар бүтээгдсэн олон материалын нэг бөгөөд байгаль орчинд аюултай байдлыг нь яг л харь гаригийн шинэ биеттэй адил, энэ дэлхийд зориулагдаагүй гадны биет гэх мэтээр тодорхойлдог. Энэ материалаар хийдэг нүүрний хамгаалах маскийг цар тахлын үеийн хамгийн аюултай хог хаягдлаар нэрлэж, далай уснаас олон мянган ширхгээр нь гаргаж цэвэрлэж ирсэн юм
Парисын сэтгүүлчид эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлдэж, үүнийхээ хүрээнд Францын нийслэлийн захад хоёр зууны турш оршиж буй "Гэр бүл" нэртэй нууц бүлгэм байгаа тухай шуугиант мэдээллийг дэлгэжээ. "Гэр бүл"-д 3000 орчим хүн байх бөгөөд тэд бүгд хоорондоо цусан төрлийн холбоотой гэнэ. Энэ бүлгэмийг анх Холландын алдарт санваартан Корнелий Янсенийн дагагчид нэгдэн үүсгэсэн аж
2021 оны хамгийн гайхалтай зургууд Келли Гровиер энэ оны хамгийн гайхалтай 15 гэрэл зургийг,
тухайлбал АНУ-ын Капитол дахь үймээн самуун, Кабул дахь онгоцны зураг зэргийг сонгон авч, урлагийн бүтээлүүдтэй харьцуулжээ. COP26 илтгэл, Тувалу, 2021 оны 11-р сар Глазго хотноо болж буй НҮБ-ын цаг уурын бага хуралд үг хэлэхдээ Номхон далайн арлын Тувалу улсын Гадаад хэргийн сайд Саймон Кофе далайн усны түвшин нэмэгдэж, уур амьсгалын хямрал хурдасч байгаа нь нам дор орших үндэстэндээ хэрхэн заналхийлж байгааг харуулахын тулд далайн усанд гуяны гүнд суусан хувцас өмсөн зогсов. Бидний эргэн тойронд ус урсах үед бид зүгээр зогсохгүй" гэж Кофе хэлэв
Хятадын үндэсний эрүүл мэндийн албаны сайтын энэ сарын 6-ны өдрийн мэдээгээр энэ сарын 5-ны өдөр хүртэл улсын хэмжээнд Covid-19-ийн вакциныг нийт 2 тэрбум 553 сая 28 мянган тунг тарьсан байна гэжээ.
Бидний амьдарч буй гарагийн хувьд нарыг 365 хоногт буюу 8760 цагийн дотор тойрон эргэснээр нэг жил өнгөрдөг билээ
Германы шинэ канцлер сонгогдлооХБНГУ-ын шинэ канцлерээр Социал демократ намын дарга Шольц сонгогдлоо.1 Фото: Globallookpress.comХБНГУ-ын Социал демократ намын (SPD) тэргүүн Олаф Шольц ФРГ-ын шинэ канцлераар албан ёсоор сонгогдлоо. Санал хураалт болсон хурлын бичлэгийг Бундестагийн твиттер хуудсанд нийтэлжээ. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль тогтоомжийн дагуу канцлерийг эхний шатанд аль хэдийн маргаангүй нууц санал хураалтаар сонгодог
Америкийн “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, зохиолч Маккензи Скоттыг нэрлэлээ. Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис орсон бол гуравдугаарт Европын Төв банкны тэргүүн, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард бичигджээ. “General Motors” компанийн тэргүүн Мэрри Барра, Билл Гейтсийн гэргий асан Меланда нар эхний тавд багтсан байна. Германы Канцлер асан Ангела Меркель сүүлийн 11 жилд анх удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад ороогүй болохыг онцолжээ
Хүн амын дунд 65 болон түүнээс дээш насныхны эзлэх хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Япон улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт өдөрт ердөө нэг бүртгэгдэж байна. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд тус улсад бүртгэгдсэн нас баралт 6 байсан нь 2020 оны 7-р сараас хойших хамгийн бага дүн юм. Мөн 8-р сард өдөрт 25,000 хүрч байсан халдварын тохиолдол өдгөө 200-аас доош ороод байна
Кремль Путин, Байден нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг дэлгэлээУшаков: Байден Украинд байдал хурцдаж байх үед "том хэмжээний хориг арга хэмжээ авах" талаар Путинд мэдэгдсэн.2 Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америкийн удирдагч Жо Байден нарын онлайн хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэв. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг РИА Новости мэдээлэв. Түүний хэлснээр, уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Украины нөхцөл байдлын тухай байв
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар цахим уулзалтаараа Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг хэлэлцлээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, В.Путин НАТО-г дорно зүг тэлэхээс татгалзах, Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх баталгаа шаарджээ. Харин Цагаан ордны зүгээс Украинд довтолбол хатуу арга хэмжээ авахыг анхааруулсан байна
“AstraZeneca”, “Pfizer” компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг бусад вакцинтай хольж тарих нь тухайн вакциныхаа хоёр тунг тариулснаас илүү үр дүнтэй байгааг Их Британийн судлаачид тогтоожээ. Анагаах ухааны “Lancet” сэтгүүлд даваа гарагт нийтлүүлсэн Оксфордын их сургуулийн судалгаанд 50-иас дээш насны 1000 гаруй сайн дурын оролцогчид вакцинуудыг хольж тарьсан байна. Тодруулбал, “AstraZeneca”, “Pfizer”-ын вакцины эхний тунг хийлгэснээс есөн долоо хоногийн дараа “Moderna”, “Novavax”-ын вакциныг хоёр дахь тун болгон тарьжээ. Ингэхэд “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэсний дараа “Moderna”, “Novavax”-ын вакцин тариулах нь дархлааг “AstraZeneca”-гийн вакциныхаа хоёр дахь тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад өсгөсөн бол “Pfizer”-ын вакцины дараа “Moderna”-гийнхийг тариулсан хүмүүст л ийм үр дүн ажиглагджээ. Тухайлбал, “AstraZeneca” болон эрүүл мэндийн байгууллагуудын зөвшөөрлийг хараахан аваагүй байгаа “Novavax”-ын вакциныг хольж тарихад эсрэг биетийн түвшин ижил хоёр тунг тариулснаас дөрөв дахин нэмэгджээ
Япон улс Бээжинд болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхтэй холбоотой шийдвэр гаргахдаа үндэснийхээ эрх ашгийг үндэс болгоно гэж тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв. “Бид үндэсний ашиг сонирхолдоо тулгуурлан шийдвэр гаргахыг зорьж байна” гэж Кишида онцлон тэмдэглэжээ. Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өмнө нь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр БНХАУ-д удахгүй болох өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ эрх баригчдын шийдвэрт тайлбар хийхээс татгалзжээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан “омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ. Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна. Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон эхнэр нь “омикрон” хувилбараар халдварласан болох нь тогтоогдож, БНСУ-д илэрсэн анхны тохиолдлууд болж бүртгэгдсэн юм. Оюутнуудын “COVID-19”-ийн шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарч, улмаар нарийвчлан шинжлэхэд ийм хариу гарчээ. БНСУ-д даваа гаргийн оройн байдлаар “омикрон” хувилбарын халдварын тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж, 36-д хүрчээ
Тесла компани цахилгаанаар ажилладаг дөрвөн дугуйт тээврийн хэрэгсэл (ATV)-ийн концептоо 2019 онд анх танилцуулж байсан билээ. Өнгөрсөн хоёр жилд ATV-ийн хөгжүүлэлтийн талаар шинэ мэдээлэл гараагүй байсан юм
БНХАУ 12 дугаар сарын дөрөвний өдөр “Хятад: хэрэгждэг ардчилал” нэртэй Цагаан номоо нийтлэжээ. Энэхүү баримт бичиг нь “америк маягийн ардчилал”-ыг нутагшуулах гэсэн оролдлогод хариу өгч байгаа хэрэг гэдгээ Хятадын эрх баригчид нуусангүй. Тэдний үзэж байгаагаар 12 дугаар сарын 9-10-ны хооронд зохион байгуулагдах, АНУ-ын санаачилсан “ардчилын дээд хэмжээний уулзалт” нь чухамхүү ардчиллын өөрсдийн хэв маягийг тулгах зорилготой гэнэ. Энэ дээд хэмжээний уулзалтад БНХАУ, ОХУ-ыг уриагүй нь “ард түмний засаглалыг ойлгодоггүй” гэж үл тоомсорлосон хэрэг гэж Оросын шинжээчид үзжээ. “АНУ-д өөрсдийнх нь дотоодын асуудал хангалттай байгаа
Биткойны ханш Бямба гарагт 17% унаж, $43K хүрсэн. Улмаар крипто зах зээлийн нийт үнэлгээ 1 өдрийн дотор 25%-иар буурч $2.6 их наядаас $2.07 их наяд руу унасан юм
Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттер өчигдөр танилцуулсан шинэчлэгдсэн журамдаа бусдын гэрэл зургийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглох заалт нэмжээ. Гэхдээ олны танил бус хүмүүст энэ журам үйлчлэх юм байна
Хүн төрөлхтөн тэнгэрийг ажиглаж эхлэснээс хойш, биднээс өөр, дэлхий шиг ертөнц байх боломжтой үгүйг гайхширсаар ирсэн. Сар луу зорьсон аялал маань бидэнд гараг амьдрах боломжгүй, зэлүүд байдагийг таниулж өгсөн ч, Нарны аймгийн бусад гарагууд одоо ч өөр амьдрал тээж байх өндөр боломжтой байгаа
Лавров, Блинкен нарын маргааны талаар уулзалтын үеэр тодорхой болсонBloomberg: Сергей Лавров, Энтони Блинкен нар Стокгольмд уулзах үеэрээ маргалдсан. Стокгольм хотноо болж буй ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдааны хүрээнд болсон уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын хооронд маргаан гарчээ. Блүүмберг энэ талаар мэдсэн. Украйнд “Оросын түрэмгийлэл” тохиолдоход барууны орнууд хариу арга хэмжээ авах тухай хэлэлцэх үеэр энэ хэлэлцүүлэг өрнөсөн юм