АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэний улмаас их хэмжээний хохирол амссан Америкийн муж улсуудад нэг сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ. Мөн корпорацийн хандивын хөрөнгө оруулалтаас гадна “Boeing”-ийн ажилтнууд сайн дурын болон хандивын хөтөлбөрт гар бие оролцох ажээ. Тус компани нь Миссури, Иллинойс муж улсад 18 мянга гаруй, Арканзас, Индиана, Кентакки, Миссисипи, Охайо, Теннесси муж улсад 1100 хүнийг ажлын байраар хангадаг юм. “Хар салхины улмаас асар их хэмжээний хохирол учирсан харамсалтай явдал тохиолоо
Фэйсбүүк компанийн толгой компани Мета өөрийнх нь сошиал платформуудыг ашиглан бусдын эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байсан долоон компанийг илрүүлж, эрхийг нь хаах арга хэмжээ авсан байна. Олон сар үргэлжилсэн мөрдлөгийн үр дүнд дээрх компаниудыг илрүүлж, өөрийн платформуудыг ашиглах эрхийг нь хаажээ. Тэд аль нэг улсын засгийн газрын захиалгаар сошиал орчинд хувь хүмүүсийг тагнах ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Эдгээр долоон компанийн нэгээс бусдынх нь нэрийг зарласан байна
Өнөөдөр болох байсан "Дэлхийн мисс 2021" тэмцээний финал Ковид 19-ын улмаас түр хойшилжээ. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн оролцогчоос коронавирусийн халдвар илэрсэн тул аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж. Тодруулбал, тэмцээнийг хянаж буй вирус судлаач, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Пуэрто-Рикогийн Эрүүл мэндийн газартай зохион байгуулагчид ярилцсаны дараа тэмцээнийг хойшлуулах шийдвэр гаргасан гэж "Дэлхийн мисс" байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ. Тус тэмцээний финалыг 90 хоногийн дотор Пуэрто-Рикод зохион байгуулахаар төлөвлөжээ.
Японд шатахууны үнэ тав дахь долоо хоногтоо дараалан буурсан дүн үзүүлээд байна. “Омикрон” хувилбар эдийн засгийн сэргэлтийг сааруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь нефтийн фьючерс хэлцлийн үнийг түр хугацаагаар бууруулсан юм. Японы Нефтийн мэдээллийн төвөөс лхагва гарагт мэдээлснээр, шатахууны жижиглэнгийн дундаж үнэ даваа гаргийн байдлаар 165.9 иен буюу нэг доллар 46 цент байжээ
Энэтхэг улс эмэгтэйчүүдийн гэрлэлтийн насыг нэмэгдүүлэхийг санал болгож байнаЭнэтхэгийн Засгийн газар эмэгтэйчүүдийн гэрлэх насыг 21 болгох саналыг дэмжлээ Энэтхэгийн Сайд нарын танхим эмэгтэйчүүдийн гэрлэлтийн доод насыг нэмэгдүүлэх саналыг баталжээ. Энэ тухай The Hindu сонин Самата намын дарга асан, төслийг бэлтгэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн ахлагч Жая Жайтлигаас иш татан мэдээлэв. Засгийн газраас эмэгтэйчүүдийн гэрлэх насыг эрэгтэйчүүдийн настай тэнцүүлж, 18-аас 21 нас болгох шийдвэр гаргасан
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх онд болох Өвлийн олимпын наадмын үеэр Бээжинд айлчлах төлөвлөгөөгүй байна. Тэрбээр энэ тухайгаа пүрэв гарагт парламентын дээд танхимын төсвийн хорооны хуралдааны үеэр мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр Япон улс үндэснийхээ эрх ашгийг харгалзан наадмын нээлт болон бусад үйл ажиллагаанд албаны хүмүүсийг оролцуулах эсэх эцсийн шийдвэрийг зохих цагт нь гаргана гэдгийг нэмж хэлсэн байна. Японы эрх баригчид Бээжингийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэхээ мэдэгдсэн АНУ болон бусад улс орныг дэмжих үүднээс тус наадамд сайд нараа эсвэл засгийн газрын өндөр албан тушаалтнуудаа илгээхгүй байхаар төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин урьд нь мэдээлсэн юм
Мягмар гарагт АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын өрийг 31.4 их наяд ам.долларт хүргэж, 2.5 их наяд ам.доллароор нэмэгдүүлэхийг дэмжжээ. Уг санаачилгыг 50 сенатч дэмжиж, 49 нь эсрэг санал өгсөн байна. Энэхүү хуулийн төслийг батлахын тулд хууль тогтоогчдын өмнө нь байгуулсан гэрээний дагуу энгийн олонхын санал авах шаардлагатай байв. АНУ-ын Конгрессын доод танхим мөн дээрх хуулийн төслийг удахгүй батлах төлөвтэй байна
Путин, Ши Жиньпин нарын яриа хэлэлцээний нарийн ширийн зүйлийг тодрууллааЕрөнхийлөгчийн туслах Ушаков: Путин, Ши Жиньпин хоёрын яриа эерэгээр өрнөсөн Фото: ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орны харилцааны тулгамдсан асуудлууд болон олон улсын хэлэлцэх асуудлын талаар видео холболтоор хэлэлцсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков хоёр улсын төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний нарийн ширийнийг дэлгэсэн тухай ТАСС агентлаг мэдээллээ. Түүний хэлснээр, Путин, Ши Жиньпин нарын яриа хэлэлцээ нааштай өрнөсөн
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтынхоо хүрээнд 2030 он гэхэд жилд 3.5 сая цахилгаан автомашин худалдаалах зорилт дэвшүүлж буйгаа өнөөдөр мэдэгджээ.
БНХАУ тойрог замд байгуулж буй сансрын станцаасаа мэдээллийг илүү чанартай дамжуулах зорилгоор “Tianlian-2-02” дахин дамжуулах хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорац (CASC) “WeChat” хуудсандаа мэдээлжээ. Хиймэл дагуулыг мягмар гарагт орон нутгийн цагаар 00:09 цагт Сычуань мужийн Сичан сансрын буудлаас “Чанжэн” зөөгч пуужингаар хөөргөжээ. “Чанжэн” цуврал пуужингийн хувьд 401 дэх удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна. Энэхүү төхөөрөмжийг мөн дэлхийн бага эсвэл дунд тойрог замд байгаа манай гаргийн нөөцийг зайнаас тандан судлах хиймэл дагуулуудын үйл ажиллагааг сайжруулахад ашиглана
“Nike” компани “Metavesre” ертөнцөд өргөжих зорилгоор виртуал спорт гутал бүтээгч “RTFKT” компанийг худалдан авахаар боллоо. “RTFKT” компанийн хувьд 2020 онд байгуулагдсан, спорт гутал зэрэг бүтээгдэхүүнийг “Blockchain” технологид суурилан бүтээдэг байна
Time сэтгүүл Илон Маскийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэлээ. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорч, энэ статусаа улам бататгасны дээр нэгэн цагт стартап байсан Tesla компаниа $1 их наядын үнэлгээтэй аварга компани болгоод буй. Тус сэтгүүл нийтлэлдээ “Хүн төрөлхтний амьдралд Маскаас илүү нөлөө үзүүлсэн хүн цөөн
Монгол Улс энэ онд хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос таван байр урагшилж, 180 орноос 68-д жагссан тухай Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын тайланд дурджээ. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Монголын телевизүүд тухайн оны 4 дүгээр сарын 26-нд гүтгэх гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн телевизийн хөтөлбөрөө цуцлан дэлгэцээ харлуулж байсан удаатай. Харин сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд төр, засгаас ангид, олон нийтийн үйлчилгээний хэрэгсэл болон хувирч, улмаар тэдний үйл ажиллагаа явуулах орчин сайжирсныг тайланд тайланд онцолжээ. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эзэмших байдал хэт төвлөрсөн бөгөөд ихэнх нь улс төрийн намуудтай холбоотой байгаа юм
Коронавирусын омикрон омогтой анхны өвчтөн нас баржээБорис Жонсон: Их Британийн анхны өвчтөн Omicron COVID-19 омгийн улмаас нас барав Их Британид коронавирусын омикрон омгийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ. Түүний нас барсан нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны үгнээс тодорхой болсон гэж Sky News мэдээлэв. Өмнө нь COVID-19-ийн омикрон омгийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэмдэглэв
Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь вакцинд тэсвэртэй байж болох ч аюул нь “дельта”-гаас бага байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ вирусний шинэ хувилбарын талаар техникийн мэдээлэлд дурджээ. “Өнөөдрийн байдлаар мэдээлэл хязгаарлагдмал байгаа бөгөөд вакцин “омикрон”-ы эсрэг үр дүнтэй болохыг нотлох нотолгоо байхгүй байна. Урьдчилсан мэдээлэл болон “омикрон” омгийн уургийн нэлээд өөрчлөгдсөн эсрэгтөрөгчийн профиль нь уг хувилбарын эсрэг вакцины үр нөлөөг бууруулж байгааг харуулж байна” гэж мэдээлэлд дурдсан байна. Үүний зэрэгцээ илэрсэн ихэнх тохиолдолд өвчин шинж тэмдэггүй, эсвэл хүндрэхгүй байгаа учир шинэ хувилбар нь аюул багатай болохыг харуулж байна гэж ДЭМБ цохон тэмдэглэжээ. Одоогийн байдлаар “омикрон” хувилбар 63 оронд илрээд байна
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украин, Гүрж улсуудыг Умард Атлантын эвсэлд элсүүлэхгүй байх ОХУ-ын шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ. "Украины талаарх НАТО-гийн байр суурь өөрчлөгдөхгүй бөгөөд өөрийн нөлөөллийн хүрээг бий болгож, бусад улс орныг хянах, юу хийж болох болохгүйг нь шийддэг тогтолцоог сэргээх гэсэн Оросын оролдлогыг бид зөвшөөрөх боломжгүй” гэж Столтенберг баасан гарагт Германы шинэ Канцлер Олаф Шольцтой уулзсаныхаа дараа хийсэн хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Гадаад Хэргийн Яам Украин, Гүрж улсуудыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжсэн "2008 оны Бухарестийн дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг албан ёсоор цуцлахыг" тус эвслээс шаардсан байна "Киев, Тбилисийг хүлээн авах нь "бусдын аюулгүй байдлын зардлаар аюулгүй байдлаа бэхжүүлэхгүй байх" гэсэн ЕАБХАБ-ын орнуудын удирдагч нарын амлалттай зөрчилдөж байгаа тул ийм алхам нь "Европын аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхол"- д нийцэхгүй" гэж тус яам мэдэгджээ. Оросын эрх баригчид мөн "Европ дахь хурцадмал байдлыг намжаах талаар НАТО-д өмнө нь санал"-д хариу өгөхийг уриалжээ
ЖЕНЕВ. /ICANW/. Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд энэ сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон боллоо.
Кентакки мужид 70 гаруй хүн хар салхины золиос болжээ. Нас барагсдыг эрэн сурвалжилсаар байна2021 оны арванхоёрдугаар сарын 118 цагийн өмнө шинэчлэгдсэнЭрх баригчид Кентаккийн баруун өмнөд хэсэгт орших Мэйфилд хотыг "хар салхины голомт" гэж нэрлэжээ. Эрх баригчид Кентаккийн баруун өмнөд хэсэгт орших Майфилд мужийг "хар салхины голомт" гэж нэрлэжээ. Өнгөрсөн шөнө Кентакки мужид болсон хар салхины улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж амбан захирагч Энди Бешир мэдэгдэв
“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2019 оноос хойш хоригдож байгаа Лондоны чанга дэглэмтэй Белмарш шоронд цус харважээ. Энэ тухай "Daily Mail” сонинд түүний сүйт бүсгүй Стелла Мориссын мэдэгдлээс эш татан ням гарагт мэдээлсэн байна. Уг хэвлэлд мэдээлж буйгаар, Ассанж 10 дугаар сарын 27-нд Лондоны Дээд шүүхийн хуралд дүрс бичлэгээр холбогдож оролцож байхдаа цус харважээ. Тархины цус харвалтын дараа Ассанжийн баруун зовхи унжиж, ой санамж нь муудаж, мэдрэлийн гэмтлийн шинж тэмдэг илэрсэн байна
Талибаны дэглэм тогтсон Афганистан улсад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад олон улс анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Афганистаны парламтентын гишүүн байсан 69 эмэгтэйн 60 нь улсаасаа дүрвэн гарсан гэдэг баримтыг "BBС" агентлаг онцолсон юм. Харин үлдсэн 9 эмэгтэй гишүүн Афганистанд нуугдан амьдарч байна
Хоёр улсын хил дээр байлдааны ажиллагаа эхэлсэн тохиолдолд Турк улс Киевийн талыг дэмжиж Москватай зөрчилдөхгүй. Туркийн нэрээ нууцалсан албан тушаалтны хэлсэн үгээс иш татан Блүүмберг энэ тухай мэдээлэв.
Их Британид коронавирусний “омикрон” хувилбар 12 дугаар сарын дунд гэхэд давамгайлж, вирусний тархалт одоогийн түвшинд хэвээр байвал оны эцэс гэхэд уг хувилбарын тохиолдол нэг сая орчимд хүрч болзошгүй талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. "Тооцооллоос харахад “омикрон” хувилбарын тархалт одоогийн хурдцаар үргэлжилбэл 12 дугаар сарын эцэс гэхэд Их Британид уг хувилбарын 1 сая гаруй тохиолдол илэрнэ" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Их Британид дархлаажуулалтад хэрэглэж байгаа Америкийн “Pfizer”, Германы “BioNTech”, мөн Швед-Их Британийн “AstraZeneca” компанийн вакцинууд нь “дельта” хувилбартай харьцуулахад “омикрон”-оос “хамгаалах түвшин нь хамаагүй бага байгаа нь” уг хувилбартай тэмцэх ажлыг хүндрүүлж байгааг мөн дурдсан байна. Үүний зэрэгцээ тус улсын Эрүүл мэндийн яамны удирдлагууд коронавирусний вакцины нэмэлт тун нь вакцины нөлөөг "ихээхэн нэмэгдүүлж", өвчтөнүүдийг халдвараас 70-75 хувийн магадлалтайгаар хамгаалж байгааг онцолжээ. Одоогийн байдлаар Их Британид “омикрон” хувилбарын 1265 тохиолдол бүртгэгджээ
АНУ 12 дугаар сарын 17-ноос стратегийн нөөцөөсөө 18 сая торх нефть гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний яам баасан гарагт мэдээлжээ. “Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден нефтийн хангамжийн дутагдлыг арилгах зорилгоор шийдэмгий арга хэмжээ авсны дараа Эрчим хүчний яам 12 дугаар сарын 18-нд 17 сая торх нефть зах зээлд гаргахаар болсныг мэдэгдэж байна" гэж тус яамны мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна. “Зах зээлийн донсолгоог зохицуулах” хүрээнд тус байгууллага мөн 4.8 сая торх нефтийн багцыг Америкийн “ExxonMobil” компанид шилжүүлж байгаагаа зарлажээ
Алдарт санваартан Орост бэлгийн хүчирхийллийн талаарх статистик мэдээнээс айж сандарчээ Алдарт санваартан Орост бэлгийн хүчирхийллийн талаарх статистик мэдээнээс айж сандарчээ Москвагийн ойролцоох нэрт санваартан Павел Островский Орос дахь бэлгийн хүчирхийллийн статистик мэдээллээс үзэхэд "цус нь хүйтэн байна" гэж мэдэгджээ. Энэ тухай шашны тэргүүн өөрийн инстаграм хуудсандаа бичжээ. Островский нийгмийн сүлжээнүүдийн нэгэнд уншигчдынхаа дунд энэ сэдвээр санал асуулга явуулсан гэдгээ тэмдэглэв
Оросууд Украин руу довтлох нь Европт хэрхэн нэвтэрч болох вэ? Барууны тагнуулын өндөр албан тушаалтан хэрэв Орос Украиныг эзлэн түрэмгийлэхээр шийдвэл мөргөлдөөн Европт улам бүр газар авч болзошгүйг анхаарууллаа. Нэрээ хэлэхгүй байхыг хүссэн тагнуулын өндөр албан тушаалтан ВВС тэргүүтэй сэтгүүлчдэд ярихдаа "Хараагүй байцгаая
Шинэ шинэ штамм гарч ирж, вакцинжуулалтын хурдац хангалттай биш байгаа хэдий ч, коронавирусийн цар тахлын хурц үе бүр 2022 онд дуусч болох юм. Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс ингэж үзэж байгаагаа хувийн блогтоо илэрхийлжээ
Данийн тоглоом үйлдвэрлэгч “Lego” компани Азид бүтээгдэхүүнүүдийнх нь эрэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Вьетнамд шинэ үйлдвэрээ байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Вьетнамын бизнесийн гол төв болох Хо Ши Мин хотоос холгүй байгуулах энэхүү үйлдвэрийнхээ төсөлд тус компани нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулах ажээ. Энэ нь “Lego”-гийн Ази дахь хоёр дахь хоёр дахь үйлдвэр болох бөгөөд эхний үйлдвэрээ Хятадад таван жилийн өмнө нээсэн юм. “Lego” компанийн энэхүү бүс нутаг дахь өсөлт 2019 оноос хойш оронтой тоогоор хэмжигдэх болжээ. “Нүүрстөрөгч ялгаруулдаггүй анхны үйлдвэрээ байгуулах бидний хүсэл зорилгыг биеллээ олоход дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Засгийн газарт гүнээ талархаж байна” гэж “Lego” компанийн үйл ажиллагааг хариуцсан захирал Карстен Расмуссен мэдэгджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жилээс эхлүүлж, эрчим хүчний хэрэглээг нь нарны зай хураагуураар шийдэхээр төлөвлөж байгаа ажээ
Хятадын эрх баригчид Шинжаан-Уйгур дахь уйгур үндэстэн болон бусад үндэсний цөөнхүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг гэсэн шалтгаанаар Барууны орнууд ээлж дараалан Бээжин-2022 өвлийн олимпын наадмыг бойкотлосоор байна. Анх АНУ дипломатаар бойкотлоно гэдгээ зарласан юм. Харин үүний араас БНХАУ-ын тал хариу мэдэгдэл хийн, "олимпыг улс төржүүлэх"-ийг зогсоохыг шаардаж байв. АНУ-ын араас Австрали, Их Британин Канад улс бойкотод нэгдсэн бол Франц улс өөр байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эхнэр Кэрри нартай охинтой болжээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эхнэр Кэрри нартай охинтой болжээ. Охин нь хосын хоёр дахь хүүхэд, мөн Борис Жонсоныг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хоёр дахь хүүхэд нь болжээ. Охин 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний пүрэв гарагт Лондонгийн нэгэн эмнэлэгт төржээ. Борис Жонсон Даунинг Стритэд гэрлээгүй эмэгтэйтэй амьдардаг