Дэлхий
Өмнөд Солонгосын иргэн шинэ оны эхний өдөр хил давж Хойд Солонгос руу нэвтэрчээ
2022-1-3

Өмнөд Солонгосын иргэн шинэ оны эхний өдөр хил давж Хойд Солонгос руу нэвтэрсэн байна. Өмнөд Солонгосын цэргийн штабын мэдээлснээр нэгдүгээр сарын 1-ний 21:20 цагт нэгэн иргэн (эрэгтэй, эмэгтэй нь тодорхойгүй) өндөр бэхлэлттэй хилийн шугамыг давж байгааг хяналтын төхөөрөмжөөр илрүүлжээ. Хоёр Солонгост хил зөвшөөрөлгүй давах нь хууль бус бөгөөд түүнийг баривчлахаар цэргүүд илгээсэн боловч олоогүй аж. Улмаар Өмнөд Солонгосын талаас тухайн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор Хойд Солонгос руу мэдэгдсэн ч хариу өгөөгүй байна. Хоёр Солонгосын 248 км урт, 4 км өргөнтэй хилийн бүс нь дэлхийн хамгийн аюултай зэвсэглэсэн бүсүүдийн нэг бөгөөд хоёр талдаа өргөст тор, танк эсэргүүцэгч газрын мина, хүнд зэвсэглэсэн цэргүүдээр хамгаалагдсан. 1990-ээд оноос хойш нийт 34 мянга орчим иргэн Хойд Солонгосоос Өмнөд рүү дүрвэж байсны ихэнх нь Хятад болон Зүүн өмнөд Азийн орнуудаар дамжсан байна

Францад жимс, ногоог гялгар уутанд савлаж худалдаалахыг хоригложээ
2022-1-3

Францад жимс, хүнсний ногооны ихэнх нэр төрлийг гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.   Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж бол их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна.   Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.   Тус улсад жимс, хүнсний ногооны гуравны нэг гаруйг нь гялгар уутанд савлаж худалдаалдаг тул энэхүү арга хэмжээ нь жил тутам хэрэглэгддэг нэг удаагийн тэрбумаар тоологдох хаягдлаас сэргийлнэ гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байна.   Байгаль орчны яам шинэ хуулийн талаар танилцуулахдаа, манай улсын нэг удаагийн гялгар уут, хуванцрын хэрэглээ “асар өндөр” бөгөөд шинэ хориг нь ийм хаягдлыг багасгаж, дахин хэрэглэх, дахин боловсруулах боломжтой материалаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэв.      Энэхүү арга хэмжээ нь Э.Макроны Засгийн газрын танилцуулсан, гялгар уут, хуванцрын хэрэглээг олон салбараас үе шаттайгаар халах олон жилийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Францад 2021 оноос хуванцар соруул, аяга, хоолны хэрэгсэл зэргийг хэрэглэхийг хориглосон билээ.   Цаашлаад 2022 оны сүүлээс усны хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд олон нийтийн газруудад цэвэр усны төхөөрөмж суурилуулах шаардлагатай болохоос гадна сонин хэвлэлийг гялгар уут, хуванцар савлагаагүйгээр тээвэрлэх, түргэн хоолны газрууд үнэгүй хуванцар тоглоом хүүхдүүдэд санал болгох боломжгүй болно.   Гэвч хүнсний салбарын төлөөлөгчид шинэ хоригийн тухайд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна

Суданчууд Ерөнхий сайдаа огцруулав
2022-1-3

Төрийн эрх мэдлийг цэргийнхэнтэй хуваах замаар суудалдаа тогтож үлдсэн Ерөнхий сайд Амдалла Хамдокийг Суданы ард иргэд эсэргүүцсээр албан тушаалаас нь огцруулжээ. А.Хамдок өчигдөр огцорч байгаагаа зарласан байна. Суданы арми өнгөрсөн аравдугаар сард төрийн эргэлт маягийн ажиллагаа зохион байгуулж, Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан юм байна. Гарцгүй байдалд орсон Абдалла Хамдок төрийн эрх мэдлийг хуваалцах тохироог цэргийн эрхтнүүдтэй хийж, гэрийн хорионоос гарчээ. Гэвч энэхүү тохироо нь ард иргэдэд таалагдсангүй

Европт “COVID-19” халдварын тохиолдлын тоо 100 сая давжээ
2022-1-3

Европт “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн халдварын тохиолдлын нийт тоо 100 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 290 сая орчим хүн коронавирусээр халдварлажээ.   Европт сүүлийн долоо хоногийн хугацаанд ойролцоогоор таван сая тохиолдол шинээр илэрч, 52 улс орон, нутаг дэвсгэрийнх нь 17-д “омикрон” хувилбарын улмаас өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн талаар “AFP” агентлаг бямба гарагт мэдээлсэн байна.   Өнгөрсөн долоо хоногт тивийн хэмжээнд илэрсэн тохиолдлуудын нэг сая гаруй нь бүртгэгдсэн Франц нь АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, ОХУ-ын араас халдварын нийт тохиолдлын тоо нь 10 сая давсан зургаа дахь орон болжээ.   Энэтхэгт бямба гарагт коронавирусний халдварын 22775 тохиолдол илэрч, “омикрон” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 1431-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ

Сансрын аюултай биет дэлхийд ойртож ирэхийг анхаарууллаа
2022-1-3

Хамгийн аюултай астероид дэлхийд ойртоно2029 оны 4-р сарын 13-нд Апофис астероид дэлхий рүү ойртож байгааг ОХУ-ын ВНИИ ГОЧС Онцгой байдлын газраас анхаарууллаа. ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалт, онцгой байдлын бүх Оросын судалгааны хүрээлэн (VNII GOChS) 2029 оны хавар бараг 400 метр диаметртэй, 30 сая тонн жинтэй хамгийн аюултай астероид Апофис гэж таамаглаж байна. Дэлхийд ойртох болно

Израильд вакцинжуулалтын дөрөв дэх тунг санал болгож эхэллээ
2022-1-2

Израильд омикрон хувилбараас үүдэлтэй халдвар дахин сэргэж байгаа энэ үед өндөр настан болон асрамжийн газрын ажилтнуудад коронавирусний эсрэг вакцины дөрөв дэх тунг санал болгож эхэлжээ. Тодруулбал, Израилийн засгийн газрын шинжээчдийн зөвлөл өмнө нь 60 ба түүнээс дээш насны хүмүүс болон эмнэлгийн ажилтнуудад дөрөв дэх тунд хамрагдахыг уриалж байна. Өвчний улмаас дархлаа нь суларсан хүмүүс аль хэдийн дөрөв дэх тундаа хамрагдаад эхэлсэн байна. Израиль улс ийнхүү хамгийн анх вакцинжуулалтын хөтөлбөрийг дөрөв дэх тунг нэвтрүүлж байгаа орон болж багаа юм

Францад жимс, ногоог гялгар уутанд савлаж худалдаалахыг хоригложээ
2022-1-2

Францад жимс, хүнсний ногооны ихэнх нэр төрлийг гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.   Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж бол их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна.   Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.   Тус улсад жимс, хүнсний ногооны гуравны нэг гаруйг нь гялгар уутанд салваж худалдаалдаг тул энэхүү арга хэмжээ нь жил тутам хэрэглэгддэг нэг удаагийн тэрбумаар тоологдох хаягдлаас сэргийлнэ гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байна.   Байгалийн орчны яам шинэ хуулийн талаар танилцуулахдаа, манай улсын нэг удаагийн гялгар уут, хуванцрын хэрэглээ “асар өндөр” бөгөөд шинэ хориг нь ийм хаягдлыг багасгаж, дахин хэрэглэх, дахин боловсруулах боломжтой материалаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэв.      Энэхүү арга хэмжээ нь Э.Макроны Засгийн газрын танилцуулсан, гялгар уут, хуванцрын хэрэглээг олон салбараас үе шаттайгаар халах олон жилийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Францад 2021 оноос хуванцар соруул, аяга, хоолны хэрэгсэл зэргийг хэрэглэхийг хориглосон билээ.   Цаашлаад 2022 оны сүүлээс усны хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд олон нийтийн газруудад цэвэр усны төхөөрөмж суурилуулах шаардлагатай болохоос гадна сонин хэвлэлийг гялгар уут, хуванцар савлагаагүйгээр тээвэрлэх, түргэн хоолны газрууд үнэгүй хуванцар тоглоом хүүхдүүдэд санал болгох боломжгүй болно.   Гэвч хүнсний салбарын төлөөлөгчид шинэ хоригийн тухайд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна

АНЭУ вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээ гадаадад зорчихыг хориглолоо
2022-1-2

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээ гадаад руу зорчуулахгүй болж байгаагаа өчигдөр зарлажээ. Нэгдүгээр сарын 10-ны өдрөөс уг хориг хэрэгжиж эхлэх ба зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй хүмүүсийг чөлөөлөх юм байна. Мөн гадаад улсын харьяат хүмүүст уг хориг үйлчлэхгүй ажээ. Вакцины нэмэлт буюу гурав дахь тун коронавирусийн Омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалдаг нь олон судалгаагаар батлагдсан юм. Арабын Нэгдсэн Эмират улс нь вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлж байгаа

ЕРТӨНЦ: Коронавирустэй хоёр жил: Омикроны тархалт ба тахал дуусах найдвар
2022-1-1

Хоёр жил коронавирустэй. Омикроны тархалт ба тахлын төгсгөлийн найдварЭнэ хугацаанд дэлхий дээр 285.5 сая гаруй халдвар авсан хүн тогтоогдсоны 5.4 сая гаруй нь нас баржээ. МОСКВА, декабрь 31

АНУ-д эрчимт эмчилгээний тасгуудын 78 хувь нь дүүрчээ
2021-12-31

АНУ-д эрчимт эмчилгээний тасгуудын 78 гаруй хувь нь дүүрч, нийт орны 22.7 гаруй хувийг коронавирустэй өвчтөнүүд эзэлж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.   Тус яамны мэдээллээр, эрчимт эмчилгээний тасгийн 80 800 орноос 63 300 нь дүүрсэн бөгөөд 17 400-д нь ковидтой өвчтөнүүд хэвтжээ. “Ковидын өмнө давлагааны оргил үед ч ийм зүйл ажиглагдаж байгаагүй

 Байден, Обама, Зукерберг нарын амь насыг хороохоор төлөвлөж байсан этгээдийг  баривчлав
2021-12-31

АНУ-д тэд Байден, Обама, Зукерберг нарыг алахаар төлөвлөж байгаад баригдсанNBC: Байден, Обама, Зукерберг нарыг алахаар төлөвлөж байсан хүн Айова мужид саатуулагджээ Зураг: Эвелин Хокстайн / Ройтерс АНУ-ын Айова мужид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Facebook (Meta) сүлжээг үндэслэгч Марк Зукерберг нарын амийг хөнөөхөөр төлөвлөж байсан зэвсэгт этгээдийг баривчилжээ. Энэ телевизийн NBC сувгийн талаар бичдэг. Баривчлагдсан этгээд нь Калифорни дахь супермаркетийн ажилтан Куачуа Бриллион Сионг хэмээх 25 настай бөгөөд одоо шоронд хоригдож байгаа юм

Турк дотооддоо гарган авсан вакцинаа хэрэглэж эхэлнэ
2021-12-30

Турк улс дотооддоо гарган авсан “COVID-19”-ийн анхны вакцин болох “Turkovac”-ыг пүрэв гаргаас тарьж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Тэрбээр Анкара хотын эмнэлэгт уг вакциныг нэмэлт тунгаар тариулсныхаа дараа энэхүү мэдэгдэлийг хийсэн байна.   Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд лхагва гарагт “COVID-19” халдварын 36684 тохиолдол илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 9 402 083-т хүрчээ

Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн удирдлагуудыг суллахыг уриалжээ
2021-12-30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хонконгийн сөрөг хүчний “Stand News” цахим хэвлэлийн хуучин болон одоогийн удирдлагууд болох долоон хүнийг баривчилсанд санаа зовниж буйгаа илэрхийлээд, тэднийг суллахыг уриалжээ.   Түүнийг мэдэгдлийг Төрийн департаментын хэвлэлийн алба нийтэлсэн байна.   "Хонконгийн чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хавчахаа зогсоож, шударга бусаар хоригдож, хариуцлага хүлээсэн тэдгээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагуудыг нэн даруй суллахыг бид БНХАУ болон Хонконгийн эрх баригчдад уриалж байна" гэж Э.Блинкен мэдэгджээ.   "Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “амыг тагласнаар” БНХАУ болон орон нутгийн эрх баригчид Хонконгийн итгэл үнэмшлийг алдагдуулж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэсэн байна.      12 дугаар сарын 29-нд цагдаагийн зуу гаруй ажилтан шүүхийн шийдвэрийн дагуу “Stand News” сонины байранд нэгжлэг хийж, компьютер, бичиг баримт, сэтгүүл зүйн материалуудыг хураан авчээ. Үүний зэрэгцээ тус цахим хэвлэлийн хуучин болон одоогийн долоон удирдлагыг саатуулж, ажлын байранд нь нэгжлэг хийсэн байна

Энэ жил хамгийн их хандалттай сайтаар ТikTok тодорлоо
2021-12-30

Хятадын "ByteDance" компанийн эзэмшлийн богино хэмжээний видео контент бүтээн байршуулдаг платформ болох ТikTok нь энэ жилийн хамгийн олон хандалт авсан интернет сайтаар шалгарчээ. Интернетийн урсгалыг хянадаг үүлэн дэд бүтцийн Cloudflare компанийн мэдээлснээр "TikTok" өнгөрөгч хоёрдугаар сард дэлхийн хамгийн их хандалт авсан сайт болсон хэдий ч тэр үеэс хойш хэсэг хугацаанд байр сууриа алдаад байсан аж. Харин наймдугаар сараас хойш дахин тэргүүлж эхлэн, есдүгээр сард дэлхий даяар тус сайтад хандсан хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давжээ. Өнгөрсөн жил Google нэгдүгээр байрт орж TikTok долдугаар байранд жагсаж байжээ

 Жо Байден, В.Путин нар 2022 оны нэгдүгээр сард нүүр тулан уулзана
2021-12-30

Байден өнгөрсөн нэгдүгээр сард Путинтэй биечлэн уулзахыг зөвшөөрсөн юмАНУ-ын Ерөнхийлөгч Байден 1-р сард Владимир Путинтэй биечлэн уулзах боломжийн талаар: Харцгаая АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй нүүр тулан уулзахыг зөвшөөрчээ. Ройтерс агентлаг мэдээлэв. Байден ийм хэлэлцээр хийх боломжтой гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ганцхан үг хэлсэн байна. Үүний өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын ерөнхийлөгч Америкийн ерөнхийлөгчтэй бүтээлч, сайн яриа хэлэлцээ байгуулсан гэж мэдэгджээ

Европт “COVID-19”-ийн өвчлөл эрс нэмэгдэж байна
2021-12-29

Европын орнууд коронавирусний “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахаар тэмцэж буй энэ үед Францад мягмар гарагт халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол илэрчээ.   Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна.   Үүнд зул сарын баярын үеэр халдварын үзүүлэлтүүдийг тайлагнахад гарсан саатал ч мөн нөлөөлсөн байж болзошгүй аж. Улс орнууд халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын улмаас баярын үеэр халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг мэдээлсээр ирсэн юм.   Олон судалгаагаар “омикрон” хувилбарыг “дельта”-гаас хөнгөн өвчлүүлдэг, халдварласан хүмүүсийнх нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэл 30-70 хувиар бага болохыг тогтоогоод байгаа юм

Оросын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн жагсаалтыг Павел Дуров тэргүүлэв
2021-12-29

 2021 онд хамгийн их баяжсан Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Telegram” мессенжерийг бүтээгч Павел Дуров тэргүүлжээ. Түүний хөрөнгө 13.81 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 17.24 тэрбум болсон гэж “Forbes” сэтгүүл мэдээллээ.    Тус сэтгүүлд мэдээлж буйгаар, гол хөрөнгийнх нь үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор Дуровын хөрөнгийн хэмжээ эрс нэмэгдсэн байна

Израйл улс вакцины 4-р тунгийн туршилтаа эхлүүллээ
2021-12-28

Израилын тэргүүлэх эмнэлэг COVID-19-ийн эсрэг вакцины IV тунгийн үр нөлөө, аюулгүй байдлыг турших клиникийн туршилтаа эхлүүллээ

Грект халдвартай тэмцэх шинэ арга хэмжээнүүдийг танилцуулжээ
2021-12-28

Грект коронавирусний хурдан халдварладаг “омикрон” хувилбарын тархалттай тэмцэхийн тулд шинэ арга хэмжээнүүдийг даваа гарагт танилцуулжээ.   Эрүүл мэндийн сайд Танос Плеврисийн мэдээлснээр, даваа гаргийн өглөө мэргэжилтнүүдийн хорооноос зөвлөмж гаргасны дараа шийдвэрлэсэн арга хэмжээнүүдийг ирэх нэгдүгээр сарын 3-наас 16-ны хооронд мөрдөнө.   Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгсэл, супермаркет болон олон хүн цугласан бүх газарт “FFP2” эвсэл “KN95” амны хаалт зүүх, боломжгүй тохиолдолд мэс заслын амны хаалтыг хоёр давхарлан зүүх шаардлагатай байна.   Мөн хоол хүнсээр үйлчилдэг, энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг газрууд шөнийн 12 цаг гэхэд үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Ингэхдээ зөвхөн ширээнд сууж үйлчлүүлэх хүмүүсийг хүлээн авах бөгөөд ширээнүүдийг зайтай байрлуулж, нэг ширээнд зургаагаас олон хүн суухыг хориглоно.   Спортын байгууламжуудын хувьд 10 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой

“Apple” Нью-Йорк дахь 16 салбар дэлгүүрээ түр хаахаар болов
2021-12-28

COVID-19-ийн “Omicron” хувилбарын тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор “Apple” компани Нью-Йорк дахь томоохон дэлгүүрүүдээ хаахаар боллоо. Тухайлбал: Нью-Йорк хотын 16 салбар дэлгүүрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ

Өмнөд Солонгост нүүрсээр ажилладаг хамгийн хуучны цахилгаан станцыг хаахаар болжээ
2021-12-28

Нүүрсээр ажилладаг хамгийн хуучны цахилгаан станц болох "Хонам" станц 12 дугаар сарын 31-нд бүрэн зогсоно гэж БНСУ-ын Үйлдвэр, худалдаа, эрчим хүчний яам мэдээлжээ.

Сингапурт 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ
2021-12-28

Сингапурт даваа гаргаас эхлэн 5-12 насны хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулж эхэллээ.   Тус улсын Боловсролын сайд Чан Чун Синий мэдэгдсэнээр, хамгийн түрүүнд 9-12 насны хүүхдүүдийг “Pfizer-BioNTech” консорциумын вакцинд хамруулна.   "Нэгдүгээр сарын 5-наас 6-8 насны хүүхдүүдийг, маргаашаас нь бусад бүх хүүхдийг вакцинжуулалтад урина" гэж тэрбээр хэлжээ. Тус хот улсын нутаг дэвсгэрт өдөрт мянга хүртэлх хүүхдэд вакцин хийх 15 төв нээгдсэн байна.   “Өнөөдрийн байдлаар энэ насныхан вакцин хийлгээгүй байгаа хүн амын ихэнх хувийг эзэлж байна” гэж “COVID-19”-ийн халдварын тархалттай тэмцэх байгууллага хоорондын бүлгийн мэдэгдэлд дурджээ.   Үүний зэрэгцээ Сингапурын Эрүүл мэндийн яаманд вакцинжуулалтад хамрагдаагүй тохиолдолд хүүхдүүдэд хязгаарлалт тогтоох төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа аж

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн тахалд бэлтгэлтэй байхыг уриалав
2021-12-28

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дараагийн тахал өвчинд бэлтгэхийг уриалавНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: "COVID-19 тахал нь сүүлчийнх биш, бид дараагийнхдаа бэлтгэх хэрэгтэй" Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, "COVID-19" тахал нь хүн төрөлхтний хувьд сүүлчийнх биш, дараагийн халдварт урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Холбогдох зурвас түүний твиттер хуудсанд гарч ирэв. “COVID-19 нь хүн төрөлхтний нүүрлэх сүүлчийн тахал биш байх болно

ОХУ технологийн компаниудад их хэмжээний торгууль ногдуулав
2021-12-27

ОХУ орон нутгийн хуулиар хориглосон агуулга бүхий контентыг устгаагүйн улмаас технологийн акулууд Google болон Мета компанид их хэмжээний торгууль ногдууллаа. Тодруулбал, интернэтийн компаниудад дарамт шахалт үзүүлснээр Google компанийг бараг 100 сая ам.доллар, Фэйсбүүкийн толгой компани Мета-г 27 сая ам.доллараар торгожээ

Ким Чен Унд хүчээ өргөж буй хакеруудын арми өргөжиж байна
2021-12-27

Ким Чен Ун БНАСАУ-ын дээд удирдагчаар ажилласны 10 жилийн ой энэ сард тохиосон билээ. Тэрбээр дахин 10 жил төрийн эрх барьж чадах эсэх нь улсын хакеруудаас хамаарч мэдэхээр байгаа бөгөөд тэдний кибер гэмт хэрэг цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлж, эдийн засгаа дэмжих орлогыг улсдаа авчирдаг.АНУ–ын “Cybersecurity & Infrastructure Security” агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын төрийн дэмжлэгтэй явагддаг “кибер үйл ажиллагаа” нь дэлхий даяарх банкуудыг онилдог

Австрали улсад омикроны тархалт эрс нэмэгдэж, АНУ-д 1000 гаруй нислэг цуцалжээ
2021-12-27

Австралид өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусийн омикрон хувилбарын халдварын тархалт эрс нэмэгдсэнийг мэдээллээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид хоногт халдварын 6,324, Викториа мужид 2,000, Күйнслэнд мужид 784 болон Тасманид 35 тохиолдол илэрчээ. Сидней Морнинг Хералд хэвлэл мэдээлснээр Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан байна

Путин ач, зээ нартаа өгөх шинэ жилийн бэлгээ өөрөө  сонгоно
2021-12-27

Путин ач, зээ нартаа шинэ жилийн бэлэг өгөх тухай ярьжээОХУ-ын Ерөнхийлөгч Путин: Би дэлгүүр хэсдэггүй ч шинэ жилээр ач, зээ нартаа бэлэг сонгодог ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ жилийн баяраар ач, зээ нартаа бэлэглэх талаар ярьжээ. Павел Зарубин Москвад өгсөн ярилцлагадаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.