BMW компани iX Flow хэмээх консепт буюу төслийн загвараа танилцууллаа. 2021 онд танилцуулсан iX SUV загварт суурилсан тус автомашин нь электрофорезийн технологитой тул өнгийг нь өөрчлөхөд нэг товч дарахад л хангалттай
Сербийн теннисчин Новак Жоковичийн визийг хүчингүй болгосон хилийн албаны шийдвэрийг Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон тайлбарлав. “Хил хамгаалах хуулийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан болно. Новак Жокович вакцинаас татгалзах эрүүл мэндийн шалтгаанаа хангалтайгаар нотолж чадаагүй” хэмээн Моррисон хэлжээ. Үүнээс өмнө Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн юм
Хамтын Аюулгүй Байдлыг хангах гэрээний ОДКБ байгууллагын гишүүн Беларусь улсын зүгээс Казахстан улсад болж буй үймээн, тогтворгүй байдлыг намжаахад хувь нэмрээ оруулахаар тус улсын агаарын цэргийн десантын ангийн дайчдыг илгээжээ.
БНАСАУ коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас "Бээжин-2022" өвлийн олимпод оролцох боломжгүй гэдгээ БНХАУ-д уламжилжээ. Энэ тухай баасан гарагт Солонгосын мэдээний төв агентлаг мэдээллээ. "АНУ болон түүний хяналтан дор байгаа хүчнийхэн Хятадын эсрэг үй ажиллагаа явуулж олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад нь хориг саад тавьж байна
Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын хүсэлтийн дагуу ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж оруулсан боловч одоог хүртэл үймээн самуун намжаагүй байна.
Казахстаны арми жагсаал цуглааныг тараах ажиллагаа явуулж эхэллээ. Мөргөлдөөний үеэр олон хүм амиа амиа алдаад байна.
Казахстан Улс шингэрүүлсэн хийн үнээ нэмсний улмаас иргэд нь гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан эхэлсэн. Засгийн газраа огцруулсан ч жагсаал цуглаан намжилгүй төрийн томоохон байгууллагууд, оффис, нисэх онгоцны буудал зэрэг улсын онцгой объектууд жагсагчдад эзлэгдээд байгаа юм
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үүссэн эмх замбараагүй байдлын шалтгааныг олж тогтоох, буруутай этгээдүүдийг хуулийн хариуцлагад татах зорилгоор мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгов гэж түүний хэвлэлийн алба мэдээллээ.
Казахстаны Засгийн газар шатахууны үнийн түр зохицуулалт хийжээКазахстаны Засгийн газар шатахууны үнийн зохицуулалтыг 180 хоногийн хугацаатай нэвтрүүлсэнКазахстаны Засгийн газар шатахуун түгээх станцуудад бензин, дизель түлш, шингэрүүлсэн хийг худалдахад үнийн түр зохицуулалт хийжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлэв. Арга хэмжээг 180 хоногийн хугацаанд нэвтрүүлсэн. Шингэрүүлсэн хийн жижиглэнгийн борлуулалтын үнэ нь тухайн улсын бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг
АНУ-ын Калифорни муж улсад битүү орчинд заавал амны хаалт зүүх журмыг ирэх хоёрдугаар сарын дунд үе хүртэл сунгаж байгаа талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд лхагва гарагт мэдэгджээ. Калифорнид “омикрон” хувилбар бүртгэгдсэн үеэс буюу 12 дугаар сарын 15-наас эхлэн битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин мөрдөж эхэлсэн юм. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэхүү журмыг цуцлахдаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоог харгалзан үзэхээр төлөвлөж байгаа боловч одоогоор зорьж буй түвшинд хүрээгүй байгаагаас гадна цаашид халдварын нөхцөл байдлыг үнэлж дүгнэсний дүнд холбогдох шийдвэрийг гаргах ажээ. Калифорнийн Эрүүл мэндийн газрын дарга, доктор Марк Гали өндөр чанартай, өөрт яг таарсан, хамар, ам орчмын хэсгийг сайн хаасан амны хаалт зүүхийг олон нийтэд уриалжээ. Мөн тэрбээр амны хаалтыг давхарлан зүүх ч боломжтой гэдгийг нэмж хэлсэн байна. Муж улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар "COVID-19"-ийн 65 сая орчим тунг тариад байгаа бөгөөд калифорничуудын 80 орчим хувь нь вакцины хамгийн багадаа нэг тунг тариулжээ
Казахстан Улсын Засгийн газар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад 1 дүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив. Тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон ч жагсагчдын сэтгэл ханаагүй бөгөөд зохион байгуулалттай дээрмийн бүлэглэл жагсаалыг урам хурцатгаж, цэрэг цагдаагийн олон арван хүн алагдаж, 300 гаруй хүн хүнд шархдаад байгаа аж. Улмаар 14 хоногийн хугацаатай онц байдал зарлаад буй. Мөн Казахстанд дэгдээд буй засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг намжаахад туслахын тулд Орос тэргүүтэй улс орнуудын цэргүүд Казахстан руу орохоор болж байна. Тус улсад оршин сууж буй Монгол иргэн Ч.Пүрэвсүрэн бодит нөхцөл байдлын талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа ийнхүү бичжээ: Миний амьдардаг Казахстанд аймшигтай үйл явдал өрнөж байна даа
Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн Казахстаны дотоод үймээн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Алматы тэргүүтэй хэд хэдэн хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдсөн тул улс даяар онц байдал зарлаад байна. Улмаар Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын хүсэлтийн дагуу ОХУ тэргүүтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас цэргийн тусламж оруулахаар боллоо.
Нийтийн аюулгүй байдлын энхийг сахиулах арми Казакстанд орно Оросын төрийн думын тусгаар улсуудын үйл хэрэг хариуцсан комиссын дарга Калашнико хэлэхдээ, нийтийн аюулгүй байдлын гэрээний байгууллага Казакстанд энхийг сахиулах арми илгээж, тус улсын дотоодын цэргийн болон бусад барилга байгууламж дэд бүтцийг хамгаалж, үймээн самуун дэгдээгчид эдгээр дэд бүтцийг эвдэхээс сэргийлэх болно гэжээ. Калашнико хэлэхдээ, Казакстан улсад Байконурын сансрын хөөргөх төв зэрэг чухал барилга байгууламж байдаг. Эдгээр барилгыг хамгаалах шаардлагатай байна
Францын баримталж буй стратеги бол COVID-19-ийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг “залхаан цээрлүүлэх” гэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэв. Европын бодлого тодорхойлогчид ийнхүү вакциныг эсэргүүцэгчдийн эсрэг улам бүр хатуу байр суурь баримталж байна. Э.Макрон Le Parisien сонинд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг нийгмийн амьдралд оролцох боломжийг нь аль болох хязгаарлана” хэмээн онцолсон
Япон, АНУ-ын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар баасан гаргийн өглөө цахимаар уулзана гэж Японы Засгийн газар мэдэгдлээ. Энэхүү уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар оролцоно. “2+2” хэлбэрийн уулзалтыг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулахаар товлоод байсан боловч тус улсад коронавирусний өвчлөл дахин нэмэгдэх болсныг харгалзан ийнхүү цахимаар явуулахаар болжээ. Японы Засгийн газрын мэдээлснээр, сайд нар хоёр оронд тулгарч буй аюулгүй байдлын сорилтуудын талаар хэлэлцэхээс гадна чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоохын төлөөх хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцох төлөвтэй байна. Мөн Япон-АНУ-ын эвслийн тогтоон барих, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх ажээ. Түүнчлэн АНУ-ын цэргүүдийг нутагтаа байршуулахад Японы талын хариуцах зардлыг нэмэгдүүлэх тохиролцоог баталгаажуулна. Японы Засгийн газар аюулгүй байдлын сорилтуудын талаар АНУ-ын талтай санал бодлоо хуваалцан хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж найдаж байна
Эсэргүүцлийн шалтгааны талаар ВВС-ийн сурвалжлагч: Казахчууд шинэчлэл хийхгүй байгаад сэтгэл дундуур байнаКазахчууд нэгдүгээрт, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа, хоёрдугаарт, шинэ Ерөнхийлөгчөөс шинэчлэл хүлээж байсан ч хүлээгээгүй учраас гудамжинд гарсан. Энэ бол ВВС-ийн сурвалжлагч, Төв Азийн шинжээч Абдужалил Абдурасуловын дүгнэлт юм. "Улс орныг 30 жил удирдсан Нурсултан Назарбаев 2019 онд огцорсны дараа олон хүн өөрчлөлт гарна гэж найдаж байсан
“COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн дийлэнх нь 5-7 хоногийн дотор эдгэрч байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 14 хоног тусгаарлагдахыг үргэлжлүүлэн зөвлөж байна гэж тус байгууллагын төлөөлөгч Абди Махамуд мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. "Гэхдээ улс орнууд халдварын нөхцөл байдлаа харгалзан тусгаарлалтын хугацааг шийдвэрлэх хэрэгтэй. Өвчлөл бага байгаа орнуудын хувьд тусгаарлалтын хугацаа урт байх нь халдварын тохиолдлыг цөөн байлгана
Умард Солонгос улс өнөөдөр өглөө зүүн эргийн тэнгист үл мэдэгдэх зэвсэг туршсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Өмнөд Солонгос болон Японы талаас үл мэдэгдэх зэвсгийг баллистик пуужинтай төстэй байсан гэж мэдээлсэн ч хараахан батлагдаагүй байна. Шинэ он гарснаас хойш Умард Солонгос анхны пуужингийн туршилтаа хийлээ. НҮБ тус улсыг баллистик болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг хатуу хориглосон юм. Гэсэн ч өнгөрсөн жилийн ес, аравдугаар саруудад удаа дараалан хэд хэдэн зэр зэвсгийн туршилт хийсэн нь амжилттай болсон гэж өрнөдийн эх сурвалжууд мэдээлэв
БНХАУ 2022 оны туршид хилийн хоригоо үргэлжлүүлж магадгүйг Goldman Sachs мэдээллээ. Тус улс энэ онд өвлийн олимпоос гадна улс төрийн хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Sinovac-ийн хөгжүүлсэн Covid-19-ийн эсрэг вакцин омикрон хувилбарын эсрэг үр нөлөө багатай гэсэн судалгаа гарсан
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид онц байдал зарлалаа. Онц байдлын дэглэм нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн зарлигт мөн оройн 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорих цаг тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Токаев өмнө нь дүрс бичлэгээр үг хэлэхдээ, жагсагчдад хандан эрүүл саруул ухаанаар тунгааж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг уриалсан байна. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Берик Уалигийн “Facebook” хуудсанд нийтэлсэн энэхүү дүрс бичлэгт Токаев эсэргүүцлийн жагсаалын улмаас Засгийн газар унахгүй, Казахстан улсад зөрчил мөргөлдөөн хэрэггүй, харин харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгджээ. Тэрбээр мөн ард иргэддээ хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсээд төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус гэдгийг сануулсан байна. Токаев мөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаан зохион байгуулж, жагсагчдын шаардлагыг хэлэлцэнэ гэж твиттер хуудсандаа амласан байна
Хятад улс тэр чигээрээ тосгон байсан, дэлхийн хуурамч үйлдвэрлэлийн бүс нутаг, хүн ам нь бараг бүгдээрээ шахам ядуу зүдүү байсан тэр цаг үе эргэлт буцалтгүй оджээ. Өнөөдөр Хятадад жинхэнэ кибер-күнзийн үзэл эхлээд байна.
Даваа гарагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын янз бүрийн муж улсуудад коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцэгчдийн ээлжит жагсаал боллоо. Бүс нутгуудын цагдаагийн байгууллагуудын мэдээлснээс үзвэл, хамгийн олон хүн оролцсон жагсаал Мекленбург-Өмнөд Померани муж улсад болж, 10 мянга орчим хүн оролцжээ. Тюринги муж улсын Гера, Альтенбург, Зальфельд болон бусад хотуудад 8 мянган хүн жагссан байна
Даваа гарагт Apple компанийн зах зээлийн үнэлгээ түр хугацаанд $3 их наядыг давж, эргэн буурлаа. Өөрөөр хэлбэл үнэлгээ нь $3 их наядын босго давсан анхны компани Apple болж байна. Арилжаа хаагдах үед ханшийн өсөлт буурч 2.5% болсон
Цөмийн таван гүрэн гэгддэг Орос, Хятад, Их Британи, АНУ, Францын удирдагчид цөмийн дайнаас сэргийлэх, зэвсгээр хөөцөлдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх талаар хамтарсан мэдэгдэл хийлээ. Тэднийг мэдэгдлийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ. Дээрх таван орны удирдагчид "цөмийн зэвсэгтэй улсуудын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулахыг үндсэн үүргээ гэж үзэж байгааг" мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. “Цөмийн дайнд ялагч байх боломжгүй бөгөөд хэзээ ч гарах ёсгүй гэдгийг бид мэдэгдэж байна
Бидний амьдарч буй эх дэлхий жил бүрийн нэгдүгээр сард наранд хамгийн ойр цэгтээ очдог. Энэ үзэгдлийг Solar Perihelion хэмээн нэрлэдэг.
Өмнөд Солонгосын талаас Умардын хилийг хууль бусаар давж нэвтэрсэн хэрэг гарчээ. Ихэвчлэн эсрэгээр, Умардаас өмнөд рүү зугтдаг бол маш ховор тохиолдох хэрэг гарч, Өмнөдөөс хойд хөрш рүүгээ хил даван зугтсан хэрэг гарсан байна. Өмнөд Солонгосын талаас Умард руу хил даван зугтсан этгээдийг хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүсээс илрүүлжээ
Гиннесийн дээд амжилтын номд хамгийн өндөр настай хэмээн бүртгэгдсэн япон эмэгтэй Канэ Танака энэ сарын 2-ны өдөр 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн тухай Kyodo News агентлаг мэдээлэв. Фүкүока мужийн асрамжийн газарт амьдардаг Танака цар тахлын хязгаарлалтын улмаас хамаатан садантайгаа бараг уулзахгүй байгаа. Танака 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр нөхөр, том хүүгээ алджээ. Бүхий л насаараа цагаан будааны бин худалдаалдаг дэлгүүрт ажиллаж байгаад 1970 онд тэтгэвэртээ гарсан аж
Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 103 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн гурван сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус хотод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд 100 давсан байна. Мөн даваа гарагт халдвар илэрсэн хүмүүсийн тоо долоо хоногийн өмнөхөөс гурав дахин буюу 68-аар нэмэгдэж, сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 75.7 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 196.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ
Төрийн Дум Улаан талбайгаас "оршуулгын газрыг" зайлуулахыг уриалавТөрийн Думын дэд дарга Чернышов Улаан талбайгаас Сталины булш болон Лениний шарилыг шилжүүлэхийг уриалав. Төрийн Думын дэд дарга Борис Чернышов Улаан талбайгаас Кремлийн хананы дэргэдэх дурсгалын оршуулгын газрыг Иосиф Сталин болон ЗХУ-ын бусад төрийн зүтгэлтнүүдийн булш, түүнчлэн бунхан дахь Владимир Лениний шарилыг зайлуулахыг уриалав.
БНСУ-ын ерөнхий сайд Ким Бу Гём 31-ний өдөр Сөүл хотын засгийн газрын ордонд болсон Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хурлыг даргалж, “Аймшигтай хурдацтай тархах чадвартай Омикрон мутац вирус улс оронд минь тархаж, газар авахаас өмнө урьдчилан сэргийлэх хугацаа бидэнд хэрэгтэй байна"гэж хэлсэн байна.