|

Ц.Сандуйгийн дүү оффшор бүсэд дансгүй бөгөөд Сэргэлэнгийн Цэндсүрэн гэгч эрхэм оффшор бүсэд данстай байжээ

2016 оны 5-р сарын 11

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-11 нд нийтлэгдсэн байна.

  Өчигдрөөс эхэлж оффшор дансны талаарх мэдээлэл олон нийтэд ил болж жинхэнэ шуугиан тарьж байна. Панамын “Mossack Fonceka“ гэх хууль, эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн 11 сая баримт бичгийг Германий сонины редакци олж авч, Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд тарааснаар дэлхийн олон орны төрийн тэргүүн, улстөрчид, тэдний гэр бүлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд ил боллоо. Энд манай улстөрчид, бизнесийнхэн болон тэдний гэр бүлийнхний талаарх мэдээлэл ч цацагдаж шуугиан тарьж байна. Одоогийн байдлаар татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг дэлгэсэний дотор Монголоос 49 хүн оффшор бүсэд данстай болох нь илчлэгдээд байна. Эдгээрийн дунд хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр, Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр, Петровисийн Ж.Оюунгэрэл нар байгаа юм. Олон нийт дээрх оффшор бүсэд данстай эрхмүүдийг нэлээд буруутгаж байгаа юм. Буруутгахаас ч өөр арга байхгүй. Нууц данстай байна гэдэг нь татвараас зайлсхийсэн болон бусад шалтгаануудтай шууд холбоотой юм. Харин өчигдөр зарим хэвлэлүүдээр "Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн дүү болох Цэндсүрэнгийн Сэргэлэн оффшор бүсэд данстай байжээ" гэх мэдээлэл цацагдлаа.  Тэгвэл олон нийтийг шуугиулаад буй Панамын баримт бичгүүдэд нэр дурдагдсан хүн нь Цэндсүрэнгийн Сэргэлэн биш Сэргэлэнгийн Цэндсүрэн гэдэг хүн юм байна. Түүний нэрийг дээрх бичиг баримтаас уншихдаа овогийг нь нэртэй нь андуурч буруу уншаад байгаа ажээ. С.Цэндсүрэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй "Joy Key Develoment Limited" компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж.         Өчигдөр зарим хэвлэлээр цацагдсан мэдээллүүд нь ташаа бөгөөд Ц.Сандуйтай ямар ч холбоогүй юм байна. Гэхдээ бид оффшор бүсэд данстай эрхмүүдийн талаарх нууц мэдээллийг судалж, хэн ямар дансны ард нуугдаж байгааг тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.  Г.Сүрэн


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



202.9.40.45   • 2016, 5 сарын 11. 12 цаг 47 минут

sundui hotiin gazriig zarj olson mongoo duugiinhee ner deer nuusan baina lee barag baishin deer davhar gazar ogch mongiig khuulj baisan ***** shuu dee apu-giin zamiin ariin 2 shar bairnii dundah niitiin ezemshiliin zam talbaid khurtel gazar olgoson baidag bi nudendee itgeegui bas boloogui ee 12 davhar barilga barina geed zurag khurtel khiilgechihsen 300000$--R ZARNA GEED INTERNETED ZURAGIIN BAISSHUULSAN BAISAN IIM L HULGAICH HOTIIG UDIRDANAHOTIIG KHOGJUULNE GEED HUTSAAD BAIGAA YUM DAA


Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.