|

АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна

2016 оны 5-р сарын 11

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-11 нд нийтлэгдсэн байна.

Эрх баригчид цагаандаа гарлаа. Ийнхүү халаглах болсон минь шалтгаантай. Учир нь тэд өөрсдөдөө аль хэрэгтэй гэснээ хийж, юу таалагдахгүй байна тэрийгээ устгаж, өөрчилж бас үгүй хийж байна. Дур зоргороо аашлагчид хамгийн сүүлд гэхэд л сонгуулийн хуулиар хүссэнээрээ тоглоод амжлаа шүү дээ.

Ардчилсан намын удирдлагуудын нь энэ удаагийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй заавал ялалт байгуулах шаардлагатай болоод байгаа. Хэрвээ ялалт байгуулж чаддаггүй юм аа гэхэд хамаг байдаг чадлаараа оролцох нь чухал. Тэд ингэж гэмээн дараагийн сонгуульд намаа авч оролцох эрхээ хамгаалж үлдэх учиртай. Өөрөөр хэлбэл намын даргын байр сууриа хамгаалж үлдэнэ.

Тиймээс АН-ынхан өнөөдөр улаан цагаандаа гарч байна. Сонгуулийн хуулийг өнгөрсөн өвөл батлахдаа албаар сонгууль болохоос өмнө өөрчлөлт оруулж болох "цоорхой"-той батлуулсан. Угтаа бол намууд сонгуулийн хуулиа сонгууль болохоос зургаан сарын өмнө баталж аваад дахин гар хүрдэггүй хуультай. Гэтэл энэ удаад мөн л эрх баригчдын хүсэл сонирхолоороо далайлгаж төдийгөөс өдий хүртэл алхаж ирсэн ардчиллын зарчмаасаа ахиад нэг алхам ухарлаа. Өнгөрсөн сарын дундуур гэнэт Цэцээр намын жагсаалтаар сонгогдох нь хууль бус гэсэн шийдвэрийг гаргуулсан. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ талаар нэг ч зүйл хөндөж яриагүй байж сонгуулийн босгон дээр ийнхүү аашлах болов гэдэг цаанаа нарийн учиртай. Ингэж өөрчилж гэмээн нэр хүнд нь "шороотой холилдсон" намын нэрээрээ биш тойрог бүрт мөнгө "цацах" чадвартай нэгж гишүүдээрээ дамжуулан дахин ялалт байгуулах гарц хайсан хэрэг.

Тоглоомын дүрмийг ийнхүү өөрсдийн хүссэн байдлаараа өөрчилсөн нь мэдээж эрх баригчдад хамгийн ашигтай. Жижиг 76-г сонгож сонгууль явуулснаар тэдний ялах магадлал улам л эхэснэ. Ямар ч байсан энэ удаагийн сонгуульд нэлээд их хэмжээний мөнгө эргэлдэх нь тодорхой. Эрх баригчид угийн мөнгөтэй хүмүүсээс багаа бүрдүүлсэн. Дээрээс нь нэмээд өнгөрсөн дөрвөн жилд бондын мөнгө, тендерийн мөнгө гэх татвар төлөгчдийн мөнгийг бараг бүгдийг нь халаасалсан. Тиймээс ирэх сонгуульд хамгийн "баян" оролцох нь АН-ынхан. Тийм ч учраас тэд жагсаалт гэгчийг үгүй хийх зорилгоо биелүүлж, мөнгөний сонгууль явуулах бүхий л урьдач нөхцөлүүдээ бүрдүүлж чадлаа.

Ичих нүүр ч гэж алга. Юу юугүй сонгуулийн хугацаа тулчихаад байхад өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг гаргаж бүх аймаг, нийслэлийг цэнхэртүүлэхээр улайрч байгаа нь харамсалтай. Гагцхүү иргэд л өөрсдөө сонгох эрхээ эдлэхдээ асуудалд зөв дүгнэлт хийхгүй бол дахиад дөрвөн жил улс орноороо "тоглуулж" болзошгүй. Яагаад гэвэл тэд сонгуульд ялалт байгуулахаар жинхэнээсээ улайрч эхэллээ. Нөгөө муу нэр луу данстай МАН хүртэл ямар ч тохиолдолд хэзээ ч ингэж дураараа дургиж байсангүй.

Мордохын хазгай гэгчээр эхнээсээл АН-ынхан дүрэмгүйгээр тоглож эхэлсэн. Тэд сонгуулийн үеэр хэд хэдэн маргаантай асуудал үүсгэж ялалт байгуулсан. Улмаар одоогийн намын дарга З.Энхболдыгоо УИХ-ын даргаар хууль бусаар хүч түрэн томилсон. Ерөнхий сайд нь аймгийн удирдлагуудыг хууль бусаар сонгосон гээд бүх ажил нь дүрмийн бусаар явагдаж ирсэн. Одоо ч чуулган дээр өөрсдийн эрх ашгийг хамгаалсан гэх хардлага бүхий хэд хэдэн хууль хэлэлцэгдэх шатандаа явж байна.

Ингээд бодоод үзэхэд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр олонх болсон түүхэн он жилүүддээ АН-ынхан улс төрийг хэрхэн самарч, эдийн засгийг яаж элгээр нь хэвтүүлж, хууль журмыг хэрхэн өөрсдөдөө тааруулан баталж, өөрчилж болдог гэдгийг ард түмэн нүдээр үзлээ. Ёстой нөгөө хуурай газрын ардчилал чи хаана байна вэ.

Ч.Ган



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Инфляц өсөж, идэх хоол багасав23 секундын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ1 минут 19 секундын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ3 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 минут 49 секундын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ8 минут 21 секундын өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь10 минут 9 секундын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй14 минут 13 секундын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна15 минут 15 секундын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа18 минут 16 секундын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо20 минут 7 секундын өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх21 минут 26 секундын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэнэ5 сар 18. 10:14

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.