|

Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"

2016 оны 5-р сарын 10

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-10 нд нийтлэгдсэн байна.

Энэ хаврын улс төр бантантайгаа хутгалдаж гүйцлээ. Эрх баригчид энэ сонгуульд дахин сонгогдохын тулд өөрсдөдөө дэндүү ашигтай сонгуулийн хуулийг өнгөрсөн оны "босго" дээр баталснаар энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан. Нөгөө талаас нь бодоод үзэхэд анхнаасаа л энэхүү гаргалгааг тэд хийчихсэн байсан гэсэн үг юм.

Тэгвэл яг одоо жижиг намууд болон "асуудалтай" нэр дэвшигчид, бие даагчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Хэн хаана, тэднийг дуудна тэнд нь шууд очоод л шургалахад бэлэн гүйцгээж байна. Мөн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намууд хүмүүсээ энэ удаагийн сонгуульд 76 тойрогт нэр дэвшүүлж өрсөлдүүлэхээр болоод байна. Тийм ч учраас аль сонгуульд ялах боломжтой бие хүнийг намууд бараг л "булаацалдаж" байх юм. Эхний ээлжинд одоогоор  Н.Батцэрэг, М.Сономпил нар АН-ыг "түшлээ".  Өчигдөр тэд шинэхэн намын бүлгийнхээ хуралд сууж харагдсанТэд ч яахав угийн л нааш цаашаа болж ирсэн хүмүүс.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуудал яалтгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. ХҮН хэмээн нэг хэсэгтээ л бужигнуулсан С.Ганбаатарыг АН-д орж, улмаар АН-аас Дарханд нэр дэвших нь гэх яриа нэлээд хэдэн хэвлэлээр цацагдлаа. Тийм ч байх талтай. Учир нь энэ удаагийн сонгуульд Дарханаас АН-ыг төлөөлөөд дорвитой оролцох хүн байхгүйТиймээс АН-ынхан Дарханаас нэг ч гэсэн суудал авахаар хичээж байгаагийн илрэл нь С.Ганбаатар юмМАН-аас Дарханд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан нар өрсөлдөхөөр төлөвлөөд байгаа. Мэдээж тэдэнтэй үзэж ялалт байгуулах магадлалтай хүн нь С.Ганбаатар юм.

 Өчигдөр тэрбээр мэдээлэл хийж " "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг Ардчилсан намд орж байгаа талаар багагүй мэдээллээ. МАНАН-д орсон дорвол үхсэн нь дээр. МАН, АН-ынханд С.Ганбаатар биш, түүнд итгэж буй хүмүүсийн итгэл хэрэгтэй байж болно. МАН, АН-ын шударга олон дэмжигч намайг хайрладаг. Гэхдээ би МАН, АН-д элсэхгүй" гэлээ. Мөн "Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх" гэж хэлсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэгвэл үүнтэй нь холбогдуулан улс төрийн хүрээнийхэн зарим дүгнэлтийг хийж байна. Тэдний мэдээлж буйгаар АН-ынхан С.Ганбаатарыг намдаа ор хэмээн шантаажилсан бололтой. Тиймээс С.Ганбаатар өчигдөр мэдэгдэл хийж, улмаар сонгуульд оруулахгүй байж магадгүй гэдгийг хэлсэн гэнэ. Түүнийг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан нь мэдээж боловсролоо худлаа мэдээлсэнтэй нь холбоотой аж. Тэрбээр, бакалаврын зэрэг хамгаалаагүй байж, магистарт суралцаж төгссөн. Мөн Хаан банкинд дадлага хийж байсан гээд бүх зүйл нь худлаа болж олныг цочирдуулсан. Энэ удаагийн сонгуулийн хуульд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс эрх баригчид хэрвээ хүсэх л юм бол С.Ганбаатарыг хүссэн цагтаа улс төрөөс гаргаж дөнгөх юм.

Нөхцөл байдал хэцүүдэж дээрх шахаанаас шалтгаалж С.Ганбаатарыг АН-руу орох нь гэж таамаглаж байсан ч тэрбээр өөрөө орохгүй МАХН-д орж магадгүй гэдгээ хэлэв. Ийнхүү хүнд байдалд орсон С.Ганбаатар гишүүн "зовлон" нэгтэй Н.Энхбаярынхаа хаяаг түшихээр шийдсэн бололтой. Н.Энхбаяр ч мөн адил сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй яваа.

 

Ч.Ган

 

 


Сэтгэгдэл (7)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



103.9.90.228   • 2016, 5 сарын 10. 17 цаг 50 минут

Зөв МАХН-Д ЭЛСЭХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ ТЭГВЭЛ ЭНХБАЯР ГАНБААТАР ГЭХ МЭТ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ГЭСЭН ХҮМҮҮСИЙН БУЯНД АВРАГДАЖ МАГАДГҮЙ

59.153.114.218   • 2016, 5 сарын 10. 16 цаг 55 минут

БОЛЬЁ ОО

183.177.101.14   • 2016, 5 сарын 10. 15 цаг 21 минут

demjij bn

183.177.101.14   • 2016, 5 сарын 10. 15 цаг 21 минут

zov shiidej bn. MAXN-d orson ni deer.

202.9.40.108   • 2016, 5 сарын 10. 14 цаг 44 минут

BAYARTSOGT, SAIHANBILEG 2 SOTS NIGMIN PIONER KOMSOMOLD SyRCH BSAN LALARYD TURYUNII BUUSNVD.UDAHGVI DUBAIN GERENI OFSHOR N ILREH GEJ BGA, NUGUH N TSAITSAN YABJ BNA

122.201.31.7   • 2016, 5 сарын 10. 8 цаг 44 минут

Боловсролоор биш,ёс суртахуунтай хүнээр төрөө түшүүлье,,,,,,,

203.91.118.180   • 2016, 5 сарын 10. 7 цаг 47 минут

ийм ичих нүүрээ элгэндээ наасан хуурамч хүн төрд гараад л хуурч мэхлэнэ шүү дээ. Боловсролгүй нь дандаа юм болгон дээр илэрч байдаг шүү дээ. Энэ хүртэл явсан нь одоо болоо доо. Одоо дээд боловсрол эзэмшихээ боддоо юүкэв зүгээр


Шинэ мэдээ

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг1 цаг 39 минутын өмнөИнфляц өсөж, идэх хоол багасав1 цаг 40 минутын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ1 цаг 41 минутын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ1 цаг 43 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”1 цаг 46 минутын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ1 цаг 48 минутын өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь1 цаг 50 минутын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй1 цаг 54 минутын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна1 цаг 55 минутын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа1 цаг 58 минутын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо2 цагийн өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх2 цаг 1 минутын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.