|

ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилж, МАХН-ын гурван сайдын квотыг М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт хувааж өгөхөөр тохирчээ

2016 оны 5-р сарын 9

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-09 нд нийтлэгдсэн байна.

УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт намаасаа гарцгааж нэлээд шуугиан дэгдээж орхилоо. Тодруулбал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН руу орохоор болсон бол М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ.

Ингэснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хүссэн, хүсээгүй өөрчлөлт орохоор болж байгаа юм. Учир нь дээрх гишүүд бүгд намаасаа гарахаасаа гадна бүлгээсээ гарах өргөдлөө давхарж өгч байгаа юм. Тиймээс хуулийн дагуу бүлгийн дарга нь УИХ-ын даргад дээрх гишүүдийнхээ бүлгээс гарах хүсэлтийг нь уламжилснаар албан ёсоор бүлгээс гарах нөхцөл нь бүрддэг хуультай. УИХ дахь нам, эвслийн бүлэг найм буюу түүнээс дээш гишүүнтэй байсан нөхцөлд үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нь нээгдэх учиртай. Тиймээс дээрх дөрвөн гишүүн бүлгээсээ гарснаар одоо үлдсэн дөрвөн гишүүн нь цаашид бүлгийн зарчмаар ажиллаж чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Шударга эвслийн бүлгийн даргаар томилогдоод буй О.Баасанхүү энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулахаар зориг шулууджээ.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд Засгийн газрын хувь заяаг дэнслэх бөгөөд АН-д орох хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг засагтаа багтаахаар болжээ. Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээх юм байна. Харин М.Сономпилийг МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгийг өгөхөөр тохирчээ. МАХН-ын сайдууд болох Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргахаар АН-ынхан тохирсон. Одоогоор АН-аас 35 гишүүн УИХ-д суугаа. Үүн дээр М.Сономпил, Н.Батцэрэг нар нэмэгдээд 37 гишүүн болох бөгөөд ИЗНН-ын хоёр гишүүнтэй хамтарч засгаа эрх зүйн чадамжтай болохоор тохирчээ.

МАХН-ын сайд нарыг засгаас "хөөж" гарвал гурван квотын зай суларна. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарыг Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайд тус тус томилно. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ИЗНН-ын дарга С.Оюуныг Шадар сайдад ярьж буй бөгөөд удтал хүлээгдээд буй Эрүүл мэнд, спортын сайдад АН-ынхан дотроосоо хүнээ томилохоор ярилцсан бөгөөд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг тавих уу, С.Ламбааг дэвшүүлэн томилох уу гэдгээ хараахан шийдээгүй байгаа аж. Гэхдээ эмэгтэй гишүүдээс нэгийг нь томилох хувилбар нь арай илүү дэмжигдэж байгаа гэнэ. Мөн С.Дэмбэрэл гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдад, М.Сономпил гишүүнийг Батлан хамгаалахын сайдад томилохоор эрх баригчид ярилцаад эхэлжээ.

Г.Лхагваа



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



202.9.41.169   • 2016, 5 сарын 9. 17 цаг 24 минут

АН зайлах цаг ойртож байна.


Шинэ мэдээ

Б.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг1 цаг 40 минутын өмнөИнфляц өсөж, идэх хоол багасав1 цаг 41 минутын өмнөАхлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ1 цаг 42 минутын өмнөТост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ1 цаг 43 минутын өмнө“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”1 цаг 46 минутын өмнөДорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ1 цаг 49 минутын өмнөДаваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь1 цаг 51 минутын өмнөД.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй1 цаг 55 минутын өмнөЦас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна1 цаг 56 минутын өмнөАлба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа1 цаг 59 минутын өмнөХотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо2 цаг 1 минутын өмнөАварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх2 цаг 2 минутын өмнө"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56Нийслэлийн 2024-2026 оны төсвөөр ерөнхий сонсгол хийнэ5 сар 21. 10:52Б.Лхагважав: Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувь хүрчихсэн байгаа5 сар 21. 10:37Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа5 сар 21. 10:34Түүхэн эмгэнэлт явдлыг сурталчилгаанд ашигласан Starbucks Korea компанийн захирлыг огцруулжээ5 сар 20. 11:08УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн гурав “Хулгайгаа яах вэ” гэж УИХ-ын чуулган дээр ярилцав5 сар 19. 12:50Б.Мөнхбат: Туулын хурдны зам төсөлд шийдэл гаргана, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл зогсохгүй, эрчимжүүлнэ5 сар 19. 12:49Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй5 сар 18. 13:25Д.Сүнжид: Цахим орчинд хэн нэгнийг гутааж, доромжилсон бол хохирлыг яаж тооцох, нэр төрөө хэрхэн сэргээх нь асуудал хэвээрээ байна5 сар 18. 13:23МАН-ын бүлэг Улаанбаатар хотын захирагчийг чөлөөлсөн асуудлыг хэлэлцэж байна5 сар 18. 12:49Сурвалжлага: Үйлдвэрийг олон жил найдвартай ажиллуулах үүрэг оногдож байна5 сар 18. 12:34

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.