|

Эвсэл задрахад хүрч, сонгуулийн хуулийг өөрчилсөн өдрүүд

2016 оны 5-р сарын 7

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-07 нд нийтлэгдсэн байна.

Өнгөрч буй долоо хоногт улс төр болон нийгмийн амьдрал нэлээд бужигнасан, халуухан өдрүүд болж өнгөрлөө. Намууд сонгуульд оролцох батламжаа гардаж авсан ба УИХ-аар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн хэд хэдэн гишүүд намаасаа гарахаа мэдэгдэж Засгийн газрын үйл ажиллагаа ч доголдоход нөхцөл байдал үүсээд байна. Ингээд өнгөрч буй долоо хоногт болсон сонирхол татахуйц үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа

 Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн Хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж 80.4 хувийн саналаар хүлээн авсан юм.

Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж УИХ үзсэн.

УИХ-ын дарга одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцолсон юм.

АН-ын бүлэг, МАН-ын бүлэг сонгуулийг жижиг 76-г сонгохоор тохирчээ

УИХ дахь АН, МАН-ын бүлэг тус тусдаа хуралдаж, УИХ-аар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах шийдвэрийг гаргасан. Улмаар жижиг можаритари хэлбэрээр сонгууль явуулахыг дэмжсэн юм.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа

Уг хуулийг байнгын хороо болон УИХ-аар цаг сунган хэлэлцэж гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталсан юм.  УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж байгаа юм.

СЕХ 11 нам, гурван эвсэлд батламж гардуулав

Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь гардуулсан. СЕХ-д өнгөрсөн хугацаанд нийт 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнээс 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой хэмээн шийдвэрлэсэн байдаг. Улмаар өнгөрсөн даваа гаригт эдгээр намуудын удирдлагуудад батламж гардуулсан юм.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог нар намаасаа гарлаа

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийж намаасаа болон бүлгээсээ албан ёсоор гарч, МАН-д элсэх болсон гэдгээ зарласан. Өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өгч, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээсээ ч гарсан юм.

Тэдний намаасаа гарах болсон шалтгаан нь намын даргатайгаа болон бүлгийн гишүүдтэйгээ санал зөрөх болсон гэж үзэж байгаа юм.

Тэгвэл тэднийг намаасаа гарсны дараахан УИХ-ын дэд дарга Л.Цог намаасаа гарч Г.Уянга гишүүний намд элсэх болсноо ч зарласан. Тэрбээр МАХН-аас гарч, Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэх юм.

С. Боргил, Т.Доржханд тэргүүтэй гишүүдийг "ХҮН"-ын гишүүнчлэлээс хасчээ

Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүн С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг тус намын дарга Т.Ганболдын тушаалаар намын гишүүнчлэлээс хасжээ. Чөлөөлөх болсон шалтгаан нь дээрх хүмүүс намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, ХҮН-ын Их хурал, Төв хорооноос албан ёсоор сонгогдсон С.Ганбаатар болон Т.Ганболд нарыг УДШ-д бүртгүүлэх үйл явдлыг санаатайгаар удаа дараа хорлон саатуулсан, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан, УИХ-ын сонгуульд намын гишүүдээ бие даан оролцохыг уриалж, өөрсдөө бие даан нэр дэвшигчээр бүртгүүлсэн зэрэг үйлдлүүд нь намын гишүүний ёс зүй, “За андгай”-г зөрчсөн хэмээн үзэж  Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүнчлэлээс хассан юм.

М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элсэх өргөдлөө өгчээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар өнгөрсөн лхагва гаригт "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэн гарсан. Улмаар Л.Цог Г.Уянгын байгуулсан намд элссэн бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар төрхөмдөө буцаж, МАН-д элссэн. Харин тэднийг бүлгээ болон намаа орхин гарсны дараагаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нарыг АН-д элсэхээр өргөдлөө өгсөн тухай сошиал ертөнцөөр цацагдсан юм. 

Тэгвэл дээрх хоёр гишүүнийг нам болон бүлгээсээ гарч, АН-д элсэх өргөдлөө өгсөнийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа. Тэрбээр өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудаснаа тэдний өргөдлийг байршуулав.

Р.Эрдэнэбүрэнгийн хэрэгтэй холбогдуулан барилгын яамны нэг ажилтанг цагдан хорьжээ

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг шалгах явцад түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Барилга, хот байгуулалтын яамны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Улмаар нэгийг нь цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээллээ. Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цагдан хорьсон ч удалгүй батлан даалтад гаргасан юм. Тэрбээр өдгөө гадуур шалгагдаж байгаа юм.

Г.Ган



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг1 цаг 7 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид1 цаг 8 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ1 цаг 9 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав1 цаг 10 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ1 цаг 12 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо1 цаг 13 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо1 цаг 14 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална1 цаг 17 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ1 цаг 20 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв1 цаг 25 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой1 цаг 27 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа1 цаг 30 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 34 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА1 цаг 44 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна1 цаг 47 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.