|

Р.Эрдэнэбүрэнгийн хэрэгтэй холбогдуулан барилгын яамны нэг ажилтанг цагдан хорьжээ

2016 оны 5-р сарын 6

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-06 нд нийтлэгдсэн байна.

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг шалгах явцад түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Барилга, хот байгуулалтын яамны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Улмаар нэгийг нь цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээллээ. Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цагдан хорьсон ч удалгүй батлан даалтад гаргасан юм. Тэрбээр өдгөө гадуур шалгагдаж байгаа юм.

Хэргийг дахин сануулахад, өнгөрсөн сарын эхээр өрнөж байсан "Эдийн засгийн форум"-ын сенсаацийн дундуур олныг гайхшуурж гарч ирсэн асуудал бол Барилга хот байгууллалтын ТНБД Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас саатуулсан явдал байлаа. Р.Эрдэнэбүрэнг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд удаа дараалан авилга авсан байж болзошгүй гэх тайлбарыг АТГ-аас гаргаад байгаа юм.  Түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж байгаа. Шалгагдах болсон шалтгаан нь “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хууль бус шийдвэр гаргасан байх магадлалтай гэж үзсэн.

Тэрбээр өнгөрсөн оны өмнөхөн Хөдөлмөрийн яамын төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн юм. Харин авилга авсан хэрэгт холбогдсон Барилга хот байгуулалтын яаманд тэрбээр 2012 оноос хойш 2014 он хүртэл ажилласан. Үүнийхээ дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шилжиж  Хөдөлмөрийн яам руу томилогдон ажилласан юм.

Р.Эрдэнэбүрэн нь анх "Эрэл"-ийн гэгддэг Д.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төрд орж ирсэн байдаг. Тэрбээр эхний хоёр жил нь гишүүний туслах, сүүлийн хоёр жил нь зөвлөхийг нь хийжээ. Ингээд дараа нь өөрөө нэр дэвшиж 2004-2008 онд УИХ-ын гишүүн болсон юм. Үүнийхээ дараагаар тэрбээр дарга болон сураггүй намаасаа нүүр буруулж АН-ыг эргэлт буцалтгүйгээр түших болсон. Тэр цагаас хойш яам, тамгадын даргын албан тушаалаар тасраагүй нэгэнб билээ. 2008-2010 Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, Л.Гансүх сай­дын  зөвлөхаар ажиллаж байгаад 2011-оноос Ардчилсан намын даргын зөвлөхөөр ажилласан юм. Дараа нь 2012 онд  Лондонгийн  Каплан Инт коллежид суралцан төгсч мэдлэг боловсролоо дээшлүүлж ирээд Төрийн нарийн бичгийн даргын ажлуудыг ээлж дараалан хийж байсан намтар улстөрч билээ.

Ер нь Шинэчлэлийн гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газраас нэлээд хэдэн хүн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж эхэллээ. Одоогийн байдлаар түүний хүргэн Г.Дэнзэн, нүүрс хөтөлбөрийн гэгддэг Л.Гансүх, Цэвэр агаар сангийн хэрэг гэх зэрэг олон хэргүүдийг хууль хяналтынханд очсон юм. Арга ч үгүй биз хамгийн их мөнгөн дунд эргэлдсэн Засгийн газар бол Н.Алтанхуягийн ЗГ байсан билээ.

Р.Эрдэнэбүрэн 2000 онд УИХ-ын гишүүн, “Эрэл” компанийн нам буюу Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж улс төр - See more at: 10002421 #sthash.QKbOKgAx.dpuf

Г.Лхагваа

 

 


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.