|

Цэвдэг сэтгэлт хүчирхийлэгчдээс, цэцэг шиг охидоо “нууцгаая”

2016 оны 5-р сарын 6

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-06 нд нийтлэгдсэн байна.

Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид. Хүрэхээс ч харам эмзэг турьхан, харах төдийд л хайр татах эелдэг дөлгөөн, энхрий ялдам тэр гэгээн ертөнцийг сүүдэрлэх боломжийг хэнд ч олгохгүй байх юмсан.

Сүүлийн үед айлын нялх охидын амьдралд хар толбо үлдээж, харуй бүрийгээр, хүний нүднээс далд хүчирхийлэн бузарладаг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд ихээр гарах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт байдаг сүмийн хашаанд наймхан настай гуравдугаар ангийн охиныг хөрш айлынхан 26 настай залуу хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч олныг цочирдуулсан.

Энэ мэт хэргүүдийн гаралт урин дулааны улиралд нэмэгддэг нь нууц биш. Тодруулбал, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочирдуулсан. Мөн 14 насандаа аавынхаа хүүхдийг төрүүлсэн охин өнгөрсөн онд хуулийн байгууллагад хандсанаар хэрэг илэрсэн. Энэ мэтчилэн Адгууснаас ч дор авирласан гэмт хэрэгтнүүдийн хараанд орж, хүчирхийлэлд өртсөн охидын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.

Хамгийн эмгэнэлтэй нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид бөгөөд дийлэнх хувийг ураг төрлийн хүчин эзэлж байгаа нь нийгмийг түгшээгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгчдийн 32 хувь нь тухайн хохирогчийн танил, ойр дотнынхон байх жишээтэй.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар 15-25 жилийн хорих ял оноодог. Энэ тэдэнд тохирох ял мөн үү. Хүний нялх үрийг хүчиндсэн хүмүүс гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн баталгаа байна уу. Мөн энэ гэмт хэргийн хохирогч болсон охид, тэдний ар гэрийнхнийх нь сэтгэлийн гүн шарх 25 жил болсон ч эдгэнэ гэж үү.

Ялангуяа хүчирхийллийн хохирогч болсон насанд хүрээгүй хүүхдүүд насан туршдаа сэтгэлдээ гунигтай амьдардаг.

Ийм харамсалтай зүйлсийг амссан хүүхэдтэй ажиллахад амаргүй байдаг гэдгийг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан онцлон сануулдаг. Өөрөөр хэлбэл, тэд амьдралын ямар ч идэвхгүй болдог гэсэн үг юм.

 Учир нь хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэр бүр ил харагдахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ аль болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдгийг бид бүхэн сонсож, дуулж байсан.

 Хүчирхийлэл нь хүн болон нийгэмд асар их аюул дагуулж байдаг гэдэг. Аюултай гэмт хэргийн гаралт нэмэгдэхийн хэрээр нийгмийн уур амьсгалд шууд утгаараа нөлөөлдөг нь гэдгийг судлаачид төдийгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд хэлж сануулсаар байна. Иймд нийгэмд үйлдэгдэх бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийг өндөрсгөхийг энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд үүнийг дуу нэгтэйгээр хэлдэг, сануулдаг. Гэвч дорвитой ажил хийдэггүйгээс болж энэ төрлийн гэмт хэрэг өдөр ирэх тусам нэмэгдсээр, өөдөсхөн жаахан охид бусармаг үйлдлийн золиос болсоор байна.

Тиймээс эцэг эхчүүдээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.

Эцэст нь, охид хүчирхийллийн бай биш, тэд бусдын адил хайрлаж, хайрлуулах эрхтэй. Тэд биедээ зөвшөөрөлгүй хүрэхийг хүсэхгүй гэдгийг анхааруулъя.

Т.Гэрэл



Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



182.160.38.10   • 2016, 5 сарын 7. 9 цаг 57 минут

ИИЙМӨРӨВДМӨӨР ДААЖ ДАВШГҮЙ ЗОВЛОНГ ЭДЭЛСЭНОХИДЫГ ЭНЭРЭЛДЭЭ АВЧӨСГӨДӨГЦӨЛИЙНСАРНАЙГЭДЭГБАЙГУУЛЛАГА БАЙДАГЮМ БИЛЭЭ.ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ . САЯХАН ТЭДНИЙТУХАЙЯРИЛЦЛАГА ГАРСАН. ТӨРЗАСАГ ЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭД ХИЙЖ БАЙГАА БУЯНТАЙ ХҮМҮҮСБАЙНА ЛЭЭ .

182.160.38.10   • 2016, 5 сарын 7. 9 цаг 53 минут

ИЙМ ӨРӨВДМӨӨР ДААЖДАВШГҮЙЗОВЛОНГЭДЭЛСЭН ОХИДЫГЭНЭРЭЛДЭЭАВЧӨСГӨДӨГ ЦӨЛИЙН САРНАЙ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМБИЛЭЭ. ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ .САЯХАНТЭДНИЙТУХАЙ ЯРИЛЦЛАГА ГАРСАН.ТӨР ЗАСАГЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭДХИЙЖБАЙГААБУЯНТАЙХҮМҮҮСБАЙНА ЛЭЭ .

182.160.40.148   • 2016, 5 сарын 6. 20 цаг 30 минут

ИЙМӨРӨВДМӨӨРДААЖ ДАВШГҮЙОХИДЫГЭНЭРЭЛДЭЭАВЧӨСГӨДӨГ ЦӨЛИЙНСАРНАЙГЭДЭГБАЙГУУЛЛАГАБАЙДАГЮМ БИЛЭЭ.ЧАДАХЯДАХАААРААТУСЛААРАЙХҮМҮҮСЭЭ .САЯХАНТЭДНИЙТУХАЙ ЯРИЛЦЛАГАГАРСАН.ТӨРЗАСАГЧАДААГҮЙЗҮЙЛИЙГТЭДХИЙЖБАЙГААБУЯНТАЙХҮМҮҮСБАЙНАЛЭЭ .


Шинэ мэдээ

Дарга тодрох цаг1 цаг 3 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид1 цаг 5 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ1 цаг 6 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав1 цаг 6 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ1 цаг 9 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо1 цаг 10 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо1 цаг 11 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална1 цаг 14 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ1 цаг 16 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв1 цаг 21 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой1 цаг 24 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа1 цаг 27 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 31 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА1 цаг 41 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна1 цаг 43 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.