|

Хажуудаа хүн тогтоодоггүй, байнга "хадарч" явдаг Н.Энхбаяр эвсэл ч үгүй, юу ч үгүй үлдэх нь

2016 оны 5-р сарын 5

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-05 нд нийтлэгдсэн байна.

Улс төрийн нөхцөл байдал улам л ээдрээтэй бас халуухан өрнөж эхэллээ. Өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуульд оролцох намуудад батламж гардуулж өгөв. Гэвч үүнээс ХҮН, ИЗНН гэх хоёр намыг ирэх сонгуульд оролцох эрхийг нь хаслаа. Учир нь тэдний дотоод дахь эв нэгдэлгүй байдал улам гүнзгийрсэн болон зарим бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар СЕХ-ноос тэднийг ирэх сонгуульд орох эрхийг нь хасжээ.

Тэгвэл үүнийх хажуугаар нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь эвслийн бүлгийн гишүүд буюу МАХН-ын гишүүд намаасаа, бүлгээсээ гарах шийдвэрүүдийг хүргүүлсэн нь олныг гайхшрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд намаасаа гарч өөр намд орох болсон талаар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ дээрх хоёр гишүүний сонголт нь МАН юм байна. Баттай эх  сурвалжийн мэдээлж буйгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ирэх долоо хоногт МАН-д албан ёсоор элсэж, гишүүнчлэлээ сэргээхээр тохирсон гэнэ. Мөн өнөөдөр СЕХ-ноос намуудад сонгуульд оролцох батламжийг гардуулах үед Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд дунд байхгүй байсан бас нэг хүн бол УИХ-ын дэд дарга Л.Цог юм. Тэрбээр мөн л намаасаа гарч өөр намд элссэн байна. Түүний шинэ сонголт нь УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгын нам байв.

За, ингээд дөрвөн жилийн өмнө ах минь, найз минь, дарга минь хэмээн цуглаж байсан эрхмүүд дөрвөн жилийн дараа ийнхүү зам мөр нь тал тал тийш салан одож байх шиг байна. Өнөөдөр Н.Энхбаяр дарга тэдний хүсэлтийг хүлээж авч гарын үсэг зурснаар эвслийн бүлэг албан ёсоор задарна. Тэдний нөхөрлөл ийм хэврэг байсан уу аль эсвэл нөгөө л Н.Энхбаяр нь тэднийгээ гомдоочихсон уу. Ер нь л Н.Энхбаяртай ойртон нөхөрлөсөн хүн бүр хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа авдаг нь гэм биш зан болж. Анх тэрбээр МАХН-ын хамгийн том нь байлаа. Тэр үед бүгд түүнд ойртож, дотно нөхөрлөж явсан. Гэвч хэсэг хугацааны дараа бараг бүгдээрээ л түүнээс нүүр буруулсан. Эргэж харалгүйгээр хаяж одсон. Арга ядсан тэрбээр сиймхийг ашиглаж МАХН-ыг байгуулан өрх тусгаарласан юм.

Харин түүнийг хамгийн хэцүү цаг үед нь нөхөр шиг хамт байсан гурав бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар. УИХ-ын дэд дарга Л.Цог аль эртнээс л ганцаардаж эхэлсэн. Намын даргатайгаа санал нийлэхгүй байгаа гэдгээ ч олон удаа ил зарлаж байв. Тэгвэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан гишүүд Н.Энхбаяр даргыг өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирсэн цагаас хойш намын биш зөвхөн нэг хүний хувийн эрх ашгийн төлөө дуугарахыг шаардах болсон цагаас хойш сэтгэл буруулж эхэлсэн гэдэг. Ингээд адаг сүүлд нь намын жагсаалтыг байхгүй болгохоос болж Д.Тэрбишдагва, МАН-тай эвсэх нэгдэх асуудлаас болж Ч.Улаан нар ийнхүү намаасаа гарч байна хэмээн эх сурвалжууд таамаглаж байна. Мөн Г.Шийлэгдамбын ярьснаар Н.Энхбаяраас энэ хүмүүст үзүүлэх дарамт дэндүү их байсан учир арга буюу ийм сонголт хийх болсон байх.

Н.Энхбаярын хажууд л байгаа бол яагаад түүнийг хамгаалж, хэлсэн ярьсан бүгдийг нь үг үсэггүй тоть шиг дагах ёстой юм бэ. Ардчилсан гэж нэрлэх дуртай энэ нийгэмд хувь хүний үзэл бодол гэж байх ёсгүй юу. Н.Энхбаярыг дордож, доройтож явахад тэднээс өөр хэн хажууд нь байсан бэ. Санах л хэрэгтэй. Сүүлд нь нам байгуулж гараад шорон орон болж явахад нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр л хамгийн түрүүнд түүн дээр гүйж очсон биз дээ. Гэтэл Н.Энхбаяраар өөдөө татуулж улс төрд орсон бараг бүх хүн л түүнээс зайгаа авсан шүү дээ. Цагтаа тэд нар түүнийг долоохоос наагуур л гүйж явсан. Тэр ч байтугай МАХН-ыг байгуулсан цагаас хойш түүнийг дагаж байсан эрхмүүд хүртэл зайгаа авч эхэлсэн байдаг. Харин ч тэд энэ хүний хажууд харьцангуй удаан тэслээ. Гэтэл жоохон боломж бололцоотой болоод ирэхээрээ хаяагаа хадарч байгаа нь Н.Энхбаяр гэх улстөрчийн хувь араншин юм уу даа.

Н.Энхбаярыг дагасан хүмүүс хэсэг хугацааны дараа түүнээс зайгаа барьдаг, эсвэл буруу замаар л орох юм даа.

Ч.Ган



Сэтгэгдэл (8)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



124.158.92.5   • 2016, 5 сарын 7. 12 цаг 10 минут

МИНИЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ Л ЮМСАН . Н.Энхбаярыг ард түмэн рүү гээ ******* гаргаж байсныг мартаа юу. төлөв түвшин шалгуулах юмаа шалгуулаад л явсан бол харин өөр байх байсан шүү дээ. цагдаа иргэн 2 ын харьцаа энгийн л учир зүйгээ үнэн мөнөөр нь олох л жирийн л харьцаа шүү дээ

122.201.21.24   • 2016, 5 сарын 6. 12 цаг 04 минут

Энхбаяр шиг хатуу гараар 76 г бүрдүүлье

207.244.70.35   • 2016, 5 сарын 5. 9 цаг 58 минут

urwj sharawsan 2t ywah zam baihgvi yum negeer dusdgvi yumdaa

207.244.70.35   • 2016, 5 сарын 5. 9 цаг 57 минут

ulaan terbishdawga 2 ***** ta 2 ywah zam baihgvi

107.6.150.26   • 2016, 5 сарын 5. 8 цаг 36 минут

Энэ хүнийг төр барьж байхад амиа тавихаас буцдаггүй байсан шээснүүд одоо өөрсдийн ухамсар намаа уландаа гишгэн Энабаяраас нүүр буруулах н тэднийг ямар ч зорилгогүй гэдгийн харуулж байна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордым шүү

192.163.208.245   • 2016, 5 сарын 5. 8 цаг 33 минут

1.Монгол эр хүний нөгөө сайхан /унаж яваа морио ханилж яваа ханиа/ гэгчээр ийм урваж шарвасан нөхдүүдээс салж ганц дайчин ганцаардахгүй, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нараар дутахгүй үүр цайдагаараа цайна нар мандадгаараа мандаж Н.Энхбаяр МАХН ялдаггаараа ялна.

192.163.208.245   • 2016, 5 сарын 5. 8 цаг 33 минут

1.Урвагч шарвагч нөхдүүдээсээ салж 2016 оны сонгуулиар бут авнаа МАХН-ынхан бид чаднаа.

203.169.50.152   • 2016, 5 сарын 5. 8 цаг 19 минут

харин ч өөх өгсөн хүнд өглөө босоод заргалдана гэгчээр аятайхан шингээчихгүй чацга харваж царай алдаж яваа хүмүүс л харин хөөрхий дөө зарим нэг **** долоогч нар нь гарч МАХН цэвэрлэгдэж байх шиг байна сонгуулийн өмнө цэвэрлэгдэнэ гэдэг чинь МАХН ногоон гэрлээр гэсэн үг дээ


Шинэ мэдээ

"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.