|

АН-тай "сүжирсэн" дарга нарынхаа өмнөөс бичиг явуулсан ИЗНН-ыг СЕХ бүртгэж авсангүй

2016 оны 5-р сарын 4

Энэ мэдээ хуучирсан буюу 2016-05-04 нд нийтлэгдсэн байна.

Төрийн ордонд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр сонгуульд оролцох намуудад батламж гардуулна. Харин өнөөдрийн батламжаа гардаж авч буй намууд дунд ИЗНН болон ХҮН-ынхан багтаагүй гэдгийг баттай эх сурвалжууд мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ИЗНН-ынхан АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор боллоо. Тэд ингэснээр УИХ-д таван суудал, НИТХ-д гурван суудал авах замаар АН-тай тохирсон гэж мэдээлж байв. Тэгвэл тус намын СЕХ-оос бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар сонгуульд оролцох батламжийг олгохоос татгалзжээ. Улмаар өчигдөр дутуу бичиг баримтаа гүйцээгээд өгсөн боловч СЕХ-ноос өнөөдөр сонгуульд оролцох боломжгүй гэдгийг нь дахин албан ёсоор мэдэгдсэн аж.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус нам сонгуульд орж чадаагүй нь дотоодын хагаралдаантай нь шууд холбоотой аж. Тодруулбал, тус намын гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа нь намын дарга С.Оюуны өмнөөс гарын үсэг зурж явуулсан гэнэ. Учир нь Ц.Энхтуяа, Ц.Ганхуяг тэргүүтэй зарим гишүүд нь сонгуульд АН-тай нэгдэж сонгуульд орохыг дэмжихгүй байгаа аж. Харин намын удирдлагууд нь дангаараа сонгуульд оролцоод амжилт гаргаж чадахгүй тиймээс таван гишүүнээ УИХ-д оруулах аргыг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс намын даргынхаа өмнөөс ийнхүү сонгуульд оролцох хүсэлтийг явуулсан бололтой. Мөн Ц.Ганхуяг нь өнгөрсөн өдрүүдэд МАХН-тай эвсэх асуудлыг ярьж байсан ч намын удирдлагуудаасаа дэмжлэг авч чадаагүй юм.

Дашрамд сонирхуулахад Ц.Энхтуяа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын анхны эхнэр гэгддэг юм. Тиймээс үүнийг ИЗНН-ыг АН руу "гүйлгэхгүй" байхын тулд хөндлөнгөөс зориудаар ийнхүү нөлөөлсөн байж ч болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Ямартаа ч жижиг намууд ирэх сонгуульд ямар ч хамаагүй үнээр оролцож ганц ч гэсэн суудал авахаар зүтгэж байгаа нь тодорхой боллоо. Ингэхийн тулд АН тэргүүтэй улс төрийн томоохон хүчнүүдэд сайн дураар дагаар орж хүчээ өргөж эхлэв.

Харин ХҮН-ын хувьд мөн л дотоодын зөрчил тэмцэл, дотоод асуудлаасаа болж сонгуульд оролцож чадахааргүй болжээ. Тэд мөн АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдээд байгаа.

Ч.Ган



Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



103.57.95.136   • 2016, 5 сарын 5. 7 цаг 38 минут

ene baliar abgai odoo bolimoor uym ahiinhaa nereer ochnoon jil hooloo olj idej ih hurald suulaa odoo songogchid itgehgui bolson bolhoor an d shurgaj dahin songuulid orsoldoh sanaatai baliar abgai uy hiij buteesiim odoo zailsan n deer sain hunii neriig hed hudaldaj ideh gesiim teneg abgai

150.129.140.50   • 2016, 5 сарын 4. 22 цаг 57 минут

ХӨӨРХИЙ ИЗН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮДИЙГ ӨРӨВДӨЖ БАЙНА. ОЮУН АВГАЙГ ДАГААД 10 ГАРУЙ ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ. 10 ГАРУЙ ЖИЛ ЭНЭ АВГАЙ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТЭДГЭЭР ГИШҮҮДИЙГ АШИГЛАЖАШИГЛАЖ АМИА ХООХОЙЛОН АН-Д НАМАА ХУДАЛДАВ.ХҮНИЙ МӨСГҮЙ ИХ МУУХАЙ ЮМ БОЛЖ. ИХ МУУХАЙ ХҮН ЮМ. ЭМЭГТЭЙ ХҮН МӨН ҮҮ?

59.153.114.125   • 2016, 5 сарын 4. 13 цаг 35 минут

ЗӨВ ШҮҮ


Шинэ мэдээ

Дарга тодрох цаг1 цаг 8 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид1 цаг 9 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ1 цаг 10 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав1 цаг 11 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ1 цаг 13 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо1 цаг 14 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо1 цаг 16 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална1 цаг 18 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ1 цаг 21 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв1 цаг 26 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой1 цаг 28 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа1 цаг 32 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 35 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА1 цаг 45 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна1 цаг 48 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.