
АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн газарт энэ сарын эхээр очиж ажиллалаа. Ингэхдээ боловсон хүчний томилгоо, хүний нөөцийн асуудалтай танилцсан юм. Энэ үеэр тус газрын гаалийн байцаагч нар гаалийн байцаагч нарыг томилох, хооронд нь сэлгэн ажиллуулахад гадны нөлөө их ордог гэдгийг онцлон хэллээ. Тодруулбал, улс төрийн нөлөө маш их байдаг гэсэн юм. Тэд "танил тал, жалга довын зарчмаар томилгоо хийдэг нь шударга ажилтнуудын хувьд өсөх дэвших боломжийг боомилдог" гэлээ.
Мөн нэг дарга солигдох бүрт даган томилгоо хийгддэг нь энэ салбарын хувьд хэвийн үзэгдэл болсон гэдгийг онцолж байв. Дашрамд дурдахад, Гаалийн ерөнхий газрын даргаар 2015 онд томилогдсон Б.Цэнгэлийн үед богино хугацаанд даргын тушаалаар нийт 640 гаалийн байцаагчийг өөрчилж, шинээр 262 гаалийн байцаагч томилсон, сэлгүүлэн томилох нэрийдлээр 378 байцаагчийг шилжүүлсэн байна. Дараа нь О.Ганбат даргын үед 35 байцаагчийг шинээр, 71 байцаагчийг сэлгүүлэн томилжээ. Энэ нь бас л 100-гаар хэмжигдэх тооны томилгоо хийгдсэн гэсэн үг юм. 2015 онд 2 дарга 3 удаа ээлж дараалан томилогдохдоо өмнөх даргын шийдвэрийг дараагийн дарга нь өөрчилж, нийтдээ 449 байцаагчийг ийш тийш нь шилжүүлж сэлгэсэн байгаа юм. Энэ асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх маш том хүчин зүйл гэж АТГ үзэж, уг зөрчил, дутагдлыг арилгуулахаар Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллаж эхэллээ.
Г.Лхагваа
АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
Дэлхийн цөм дотор шинэ элемент олджээ
100 гаруй англи үгс араб хэлнээс гаралтай
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
МАН-ы Дулаанжаргал ч гэнэ үү нэг пацаан Нисэхийн Гаальд дарга болоод Зөвхөн өрөөгөө томсгосон гэж байгаа.Бас болоогүй ээ би бол Гаалийн байцаагч нартай уулздаг жижиг гар биш гээд ажилдаа очдоггүй , цалингийн цэсэн дээрээ гарын үсэг зурддаггүй хэпд хонуулпдаг 2 сарын настай дарганцар байв даа.
Гаалийн томилгоонд улс төрчид ялангуяа 76 гишүүд сайд, дарга нар байнга нөлөөлж зөвхөн өөрсдийн ах дүү, авгай хүүхэд, хамаатан садан найз нөхдөө авилга авч болох газруудыг сонгон томилгооог хийлгэдэг, тэд нар нь ичих ч үгүй туйлж даварчихсан. Шударга хүмүүс нь хавчигдаад мэргэжлээрээ өсөн дэвжиж ажиллах боломжгүй болчихсон хэцүү газар даа. Одоо ерөнхий газрын хэдэн ажил хийдэггүй, хор найруулаад дарга нарынхаа толгойг эргүүлээд, өөрсдийгөө нэг их мундаг хүн гээд ойлгуулж бөөцийлөөд хурган дарга хийгээд ажил унагаачихсан хэдэн луйварчид байгаа.
5 хүнтэй газрын дарга солигдоход байсан хүнийг нь л өөрчилөөд хаанаас ч хамаагүй юу ч мэдэхгүй гаруудыг аваад өөрийн аяар хөдөлгөөд халах хүнээ ямар ч хамаагүй аргаар халдаг жишиг тогтоод удаж байна шүү