Монгол түмний их хайр хүндэтгэлийг хүлээсэн Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ.
Тэрбээр сүүлийн үед Улаанбурханы асуудалд багагүй анхаарал хандуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд ХӨСҮТ-д хэрэгтэй чухал аппаратыг Япон Улсруу захиалж өөрийнхөө мөнгөөр авахуулахаар болсон сайхан мэдээтэй.
Аваргын гаргасан амжилтыг танилцуулахад, нэр Долгорсүрэнгийн Дагвадорж. Тэрбээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. 2004 оноос 2007 он хүртэл Асашорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан бөгөөд тэрхүү цолын бөхөд тавигдах шаардлагыг хангадаггүй хэмээн мэдээллийн хэрэгсэл, Японы сүмо бөхийн холбоогоор олон удаа шүүмжлэгдсэн бөгөөд 2010 оны 1-р сарын тэмцээний үеэр орой нэг хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан явдал эцэстээ түүнийг зодог тайлахад хүргэсэн. Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болсон юм. Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой.
О.Сайхан
МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны TOP-15-д эрэмбэлэгджээ
Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо
Н.Төгсцогт: "Өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна"
Тоёоношима: "Хүчээгийн өмнөөс хичээн барилдаж, цолоо буцааж авна"
Сэтгэгдэл (5)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.
Doktoriin zereg hamgaalah Hundet Doktor boloh hoyoriin yalgaag medehgui baij iim yum bichij ch baidag hahaha. Garchigaa zas hooye
Гарчигаа зөв өгөөч, хэвлэл мэдээллийн хэрэгслэл ийм бичихээр яах болж байна. Ичиж байна шүү
Xa Xa Xa
көөлкөн шүү
Гарчигаа зөв өгөөч ээ.Докторын зэрэг хамгаалах хүндэт доктор болох 2 чинь шал өөр 2 зүйл.Мэдлэггуй тэнэг сэтгүүлч байна