Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран “Оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, “Карьер хөгжлийн төв”, “Жоб центр” байгуулах, үйлчилгээг суралцагчдад ойртуулах бодлогыг хэрэгжүүлж байна.Залуучуудын хувьд ажил мэргэжлээ зөв сонгох, өөрийн ур чадвар, сонирхол, боломжоо танин мэдэх, тогтвортой ажлын байранд ажиллах нь ирээдүйн амжилтын үндэс нь байх учиртай. Тиймээс залуучуудад зөвхөн ажлын байрны мэдээлэл хүргэх бус, ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвар эзэмших, ажилд орох бэлтгэлээ хангах, хөдөлмөрийн харилцаанд амжилттай оролцох боломжийг бүрдүүлэх нь чухал.
2026 онд Барилгын политехникийн коллеж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын Их сургуульд эдгээр төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа нь залуучуудыг суралцаж байх үеэс нь хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх бодит алхам гэж харж байна.

Барилгын политехник коллежийн хувьд 2026–2027 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 11 хөтөлбөрөөр 1,408, техникийн боловсролын 9 хөтөлбөрөөр 266 суралцагч, нийт 1,674 суралцагч суралцаж байна. Энэ бол барилгын салбарын мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд тус коллежийн оруулж буй томоохон хувь нэмэр.
Сургуулийн орчинд Карьер хөгжлийн төвөөр дамжуулан танай сургуулийн суралцагчид ажил мэргэжлийн зөвлөгөө авах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлтэй танилцах, ур чадвараа үнэлүүлэх, ажлын байранд бэлтгэгдэх, ажил олгогчидтой холбогдох боломж бүрдэж байгаад баяртай байна.

Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"
ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилж, МАХН-ын гурван сайдын квотыг М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт хувааж өгөхөөр тохирчээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.