|

"Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2026 оны 10-р сарын 27
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан “Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир оролцож, хүүхдийн зуслангийн салбарын үе үеийн ахмад ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд ойн баярын мэнд хүргэн, хүүхдийн хөгжил, төлөвшилд хувь нэмрийг нь онцлон тэмдэглэв.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолыг баталж, зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын зорилтуудыг тодорхойлсон.
Улсын хэмжээнд хүүхдийн зуслангийн зориулалттай 72 байгууламж бүртгэлтэй байгаагаас 2026 онд 55 зуслан үйл ажиллагаа явуулж, 56 мянга орчим хүүхдийг хамруулжээ. Энэ нь хүүхдийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зуслангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах шаардлага байгааг харуулж байна.
Цаашид хүүхдийн зусланг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой, шинжлэх ухаан, технологи, инновац, урлаг, спорт, байгаль орчны боловсролыг хослуулсан хүүхдийн хөгжлийн цогц орчин болгон хөгжүүлэхэд анхаарна.
Түүнчлэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн зуслангийн дэд бүтэц, орчин нөхцөл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах замаар хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй хөгжлийн үйлчилгээ хүргэхийг зорьж байна.


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Нийслэлийн 6 дүүрэг “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөжүүлэхэд хамтран ажиллана11 сар 24. 17:07Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо11 сар 12. 17:02Гэрээр оёдол, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг өрхүүдийн гишүүдтэй бүлгийн уулзалт зохион байгууллаа11 сар 5. 16:56Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны 11-р сарын олголтын хуваарь11 сар 3. 16:49Барилгын политехникийн коллежийн “Карьер хөгжлийн төв”-ийн нээлт боллоо10 сар 28. 16:44"Хүүхдийн зуслан 100 жил–Ирээдүйн хөгжлийн эхлэл” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо10 сар 27. 16:39“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа10 сар 15. 16:35“Хүүхэд хамгаалагч” төслийг хэрэгжүүлж эхэллээ10 сар 14. 16:30Цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгов10 сар 14. 15:58Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06Хөдөлмөрийн зах зээлд шинэ соёл нэвтрүүлсэн “Job cafe” үүдээ нээлээ10 сар 9. 16:23"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2026 оны 10 дугаар сарын олголтын хуваарь10 сар 1. 15:58

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.