|

Сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг зохион байгуулсан ажлын хэсэгт Ерөнхий сайд батламж гардуулав

2026 оны 7-р сарын 1

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-07-01 нд нийтлэгдсэн байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээн, сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг Эрчим хүчний яамнаас 2026 оны зургаадугаар сарын 18-нд олон нийтэд ил тод, нээлттэйгээр зохион байгуулсан. Улмаар Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нарны цахилгаан станцын төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг амжилттай сонгон шалгаруулсан ажлын хэсгийн гишүүдэд Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.07.01) батламж гардууллаа. Мөн өрсөлдөөнт дуудлага худалдаанд оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулав.

Тэрбээр “Та бүхний ур чадвар, уйгагүй зүтгэл, хоёргүй сэтгэлийн үр дүнд Монгол Улсад анхны нээлттэй дуудлага худалдаа амжилттай зохион байгуулагдаж, 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирж байна. Том реформыг зөвхөн улс төрийн шийдвэрээр хийдэггүй. Түүнийг бодит ажил болгодог хүмүүс бол салбарын мэргэжилтнүүд байдаг. Дуудлага худалдаанд шалгарч, гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн байгуулагдаад 80 гаруй хонож буй Засгийн газрын анхны өдрөөсөө шамдан эхлүүлсэн том зорилтод хамтран оролцож, эрчим хүчний шилжилтийн шинэ хуудсыг хамтдаа нээлээ” хэмээв.

Дээрх аукционд 5-26 жилийн туршлагатай аж ахуйн нэгжүүд шалгаран, нэг кВт.ц цахилгаан эрчим хүчийг хамгийн багадаа 4.85 ам.центээр нийлүүлэхээр болж, хямд үнийг тогтоосон бөгөөд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө 220 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.ц батарей хуримтлуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Ташрамд дурдахад, сэргээгдэх эрчим хүчний дараагийн аукционыг Эрчим хүчний яамнаас зарласан бөгөөд баруун болон зүүн бүсийн таван байршилд нарны цахилгаан станц ба батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам



Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ10 сар 20. 18:13Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл, төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахим шилжилтийг эрчимжүүлнэ10 сар 19. 18:09Ухаалаг тоолуурын суурилуулалт 93.8 хувьд хүрлээ10 сар 12. 18:06"ДАРГА" ХОТ: НИТХ-ын 45 төлөөлөгчийн 37 нь нийслэлийн өмчит компанийн УЗ, ТУЗ-д, зарим нь 7-д нь хүртэл “виз”-ээ даруулжээ10 сар 8. 14:51Ард түмний гавьяат гэгддэг дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг Зайсанд босгов10 сар 8. 14:47Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас СЭРЭМЖЛҮҮЛЭГ гаргалаа10 сар 8. 14:45Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 14:42М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 14:38Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ10 сар 8. 14:36“Шарж идсэн” сонсголын сонирхолтой оролцогчид буюу вакцин, Уран эсэргүүцэгчид10 сар 8. 14:26УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 14:23Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 14:21ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нарын 11 хүнд нийт 6 хэргээр ял оноожээ10 сар 8. 14:18Н.Наранбаатар: Баавгайд самардуулсан хүний биеийн байдал хүнд байна10 сар 8. 14:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрчим хүч, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо чухал10 сар 8. 14:10С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 14:04Ерөнхий сайд Н.Учрал: Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар10 сар 8. 14:01Нэгдүгээр эмнэлгийн "ДАРГА АНГИ" халдвар тархаасан хэргээ нууцалж байна10 сар 8. 13:54Орхон аймагт баригдаж буй ”Оюут” дэд станцын гүйцэтгэл 98 хувьд хүрлээ10 сар 5. 18:02Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна9 сар 30. 17:59Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт 40 хувьд хүрээд байна9 сар 14. 17:55“Улаангомын дулааны II станц” ТӨХК хүчин чадлаа 23 мвт-аар өргөтгөж байна9 сар 12. 17:5119.8 мвт-ын хүчин чадалтай Мянгад нарны цахилгаан станцыг арванхоёрдугаар сард системд холбоно9 сар 11. 17:50300 мвт-ын хүчин чадалтай “ДЦС-6”-г барихаар шийдвэрлэлээ8 сар 31. 17:41“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна8 сар 30. 17:42Эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж байгааг COP17 хурлын үеэр онцлов8 сар 17. 15:50Эрчим хүчний реформ хийхэд хамтран ажиллахыг урилаа8 сар 13. 15:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй станцын технологийн анхны галыг асаалаа8 сар 9. 15:32ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:54“ДЦС-3” ТӨХК-ийн турбогенераторыг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэлээ8 сар 7. 15:29

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.