|

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

2026 оны 6-р сарын 24

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг1 цаг 9 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид1 цаг 10 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ1 цаг 11 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав1 цаг 12 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ1 цаг 14 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо1 цаг 15 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо1 цаг 16 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална1 цаг 19 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ1 цаг 22 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв1 цаг 27 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой1 цаг 29 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа1 цаг 32 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 36 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА1 цаг 46 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна1 цаг 49 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.