|

Б.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна

2026 оны 6-р сарын 24

Дөнгөж төрсөн НӨАТ-ын тухай хуулиа "нядалсан"-ыг "Хуулийн эндэгдэл" гэх үү-

Сүүлийн үед Н.Учралын Засгийн газраас УИХ-д өргөн барьж буй болон батлагдсан хуулиуд, түүний дотор Татварын ерөнхий хууль, Тэтгэврийн хууль, Хамтын тэтгэвэр гэхчлэн олон “бэлэг”-ээр дарж байна. Сайхан байна. Реформ ч гэж хэлж болохоор өөрчлөлтүүд хийж буйд нь өмнөх нийтлэлээрээ баяр хүргэсэн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт 30 хувьд ч хүрэхгүй хэрнээ рэйтинг нь АН-ынхаас гурван пунктээр илүүрхэж яваа талаар “баяртайгаар” мэдэгдэв. Эдийн засгийн хүнд нөхцөлд эдний намын мөрийн хөтөлбөрийн 70 хувийн алдагдлыг нөхөх гэж ард иргэд л чардайх болно. Золиос нь сонгогчид л байдаг шүү дээ.

Жишээ дурдъя. НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж “50 гэснийг “400” гэж өөрчлөх” гээд оруулж ирсэн. Бидний ярианы хэлээр “НӨАТ төлөгч үү, биш үү” гэдэг тухай юм л даа. Тухайн татвар төлөгчийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс доош бол НӨАТ-ын тайлан гаргахгүй, 10 хувийн татвар төлдөггүй байсан. Үүнийг “400 сая төгрөгөөс доош бол” гэсэн зохицуулалтаар өөрчилж байгаа юм. Энэ бол жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж. Яагаад гэвэл тэд НӨАТ төлөгч биш болж, НӨАТ-ын дарамтаас ангижирч, татварын дарамт нь багасаж, бизнес нь эрүүлжиж эхэлнэ. Том ААН-үүдийн хувьд онцын өөрчлөлтгүй, “дархан цаазат амьтад” шиг л занхайна.

Засгийн газар хуулийн төслөө яг ийм томъёоллоор оруулж ирсэн боловч Ажлын хэсэг дээр эрхэм гишүүн Х.Ганхуяг нар ЭЗБХ-ны хуралдаанаар “гүйцэд томъёолоод оруулж ирнэ” гэсэн шалтагаар унагаасан. Унагаасны дараа Ажлын хэсгийн ахлагч “гүйцээж томъёолох” юм байх гэтэл маргааш нь дахин оруулж ирээд давтан санал хураасан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо. Учир нь өмнөх өдөр нь санал хураалтаар шийдсэн атал нэг асуудлаар хоёр дахин санал хураалт явуулчихаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар тухайн цаг мөчид хэвлэлийн бага хурал хийж НӨАТ төлөгчийн 400 сая төгрөгийн босгыг дахин сэргээх “’PR” хийсний үндсэн дээр өнгөрсөн долоо хоногт дэмжигдэж батлагдлаа. ХҮН-ийнханд баярлалаа гэе, энэ дашрамд.

Дахиад том зөрчил бий. 2025 оны 12 дугаар сарын 14-нд тухайн үеийн Ерөнхий сайд Г.Занданшатарын үед УИХ-д өргөн мэдүүлж батлагдсан нэг хууль бий. Тэр хуулиар НӨАТ-ын буцаалтыг 2% байсныг 5% болгон өсгөхөөр зааж баталсан. Гэтэл дөнгөж төрсөн хуулиа хэрэгжиж эхлээгүй байхад нь хүчингүй болгосон нь мөн л эрх зүйн зөрчил мөн. Учир нь НӨАТ-ын буцаалтыг 5% болгож нэмэгдүүлэх эсэх талаар олон нийтийн саналыг авахад 100 мянга гаруй иргэн дэмжсэн санал ирүүлсэн. Тэдгээр санал дунд “тролл”, “бот” гэгч нь байгаагүй, “ХУР” системээр нэвтэрсэн бодит санал байсныг холбогдох байгууллагууд нотолно. Монголын төр бараг анх удаа иргэдээсээ санал авч, түүнийхээ хүрээнд татварын асуудлаар ийм шийдвэр гаргасан нь ардчилсан парламенттай орны хувьд маш гоё түүхэн амжилт. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй гацаачихлаа.

Маш харамсалтай. Хэрэв уг хуулийг Засгийн газар эсвэл зөвхөн УИХ-ын гишүүд өргөн барьсан бол өөр хэрэг. Улсын Их Хурлын тухай хуульд зааснаас харвал дээрх санал санаачилгыг гацаах, цуцлахдаа, тэдгээр иргэдээс асуух ёстой байсан. Гэтэл Засгийн газар санал гаргасан 100 гаруй мянган иргэнээ “үл тоосон” шийдвэр гаргахдаа эрх ашиг нь зөрчигдсөнд хүлцэл өчсөн ч үгүй, маш бүдүүлгээр шууд шийдэв. Энэ алдаагаа засахгүй бол цаашид олон нийтээс санал авна гэж битгий шоудаарай! Шууд ардчиллын хэлбэрийг хуульдаа тусгаад, түүгээрээ татварын асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон анхны жишиг нь нэг иймэрхүү бүтэлгүйтлээр өндөрлөж сонгогчдын урам хугарлаа.

Хамгийн сүүлийн мэдээлэл. УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуульд орж буй өөрчөлтүүдийн талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг, П.Наранбаяр, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг нарын суурь тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, олон эх үүсвэртэй байх, тэтгэврийн хуримтлал үүсгэхэд нь арилжааны банкаас гадна хөрөнгө оруулалтын санд байршуулах боломжийг санал болгох, 1 хувийн мөнгөн хуримтлалаар сан бүрдүүлэх, энэ нь тэтгэврийн санд бус тухайн иргэний нэрийн дансанд байршдаг байх зэрэг сонирхолтой саналуудыг хэрэв бодит ажил хэрэг болговол ард иргэд л хожно.

ХҮН намын “Хүний төлөө” чанар эдгээр хуулийн төслүүд дээр маш зохимжтой, тооцоо судалгаатай, бодлого төлөвлөлт сайтай орж ирсэн нь олзуурхууштай. Хамгийн гол нь хэт популист хандсангүй, саналын хувилбараа өмчирхсөнгүй, харин ч улстөржихгүйгээр, өнгөрсөн баасан гарагт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Түвшин нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгээд ч атугай хамгийн сайн хувилбарыг батлуулж хэрэгжүүлэх эрмэлзэлтэй хандаж байгаа нь олон нийтээс ихээхэн талархал хүлээж чадлаа.

Дашрамд дурдахад, тэд Засгийн газарт хамтарсан гээд хэт даруу хүлцэнгүй хандаагүй. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эрх баригчдын алдаа оноог хэлж, хяналтын асуулт тавьж чаддаг. Жишээ нь, Б.Мөнхсоёл гишүүн парламентын бүрэн эрхийн эхний хоёр жилийг чамлалттай үр дүнтэй үдэж байна, гишүүд хоорондын “хэт найзархаг”, сулбагар хандлага нь хяналт тавьж, Засгийн газрыг шахаж ажиллах, өөр хоорондоо хатуу шаардлага тавихад саад болдгийг ч ил шулуухан хэлээд авна билээ. Энэ шүүмжлэл сонгогчид, олон нийтийн зүгээс ч өнөөгийн парламентад тавьж буй дүнтэй яв цав нийцэж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд Засгийн газар намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх замаар ард иргэдэд үйлчилдэг. Харин хяналт тавих болон тэдний санаж бодоогүйг сануулж, шүүмжилж алдааг засах нь УИХ-д суудалтай бусад намын ч үүрэг. Тэдгээрээс ХҮН намын хувьд илүү оновчтой аргаар асуудалд хандаж, бодлогын зөв шийдвэрүүдийг гаргаад байна гэдгийг сонгогчийн хувиар олж харлаа. Засгийн газар анхааралдаа авч, цаашид хууль, эрх зүйн зөрчилгүйгээр мөрийн хөтөлбөрөө биелүүлж, ард олонд үйлчилнэ үү гэж зөөлнөөр анхааруулъя.

У. Оргилмаа
Эх сурвалж: Baabar.mn


Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Дарга тодрох цаг1 цаг 6 минутын өмнө"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид1 цаг 8 минутын өмнөГазрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ1 цаг 9 минутын өмнөБНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав1 цаг 10 минутын өмнөАУДИТ:Сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ1 цаг 12 минутын өмнөДолоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо1 цаг 13 минутын өмнөКриштиан Роналду ДАШТ-ий түүхэнд 6 тэмцээнд гоолдсон анхны тоглогч боллоо1 цаг 14 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаагаар хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаална1 цаг 17 минутын өмнөSENZU буюу М.Азбаяр нь “The MongolZ” багийн харьяаллаас албан ёсоор гарч буйг зарлажээ1 цаг 19 минутын өмнөЭрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв1 цаг 25 минутын өмнөМ.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой1 цаг 27 минутын өмнөШарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа1 цаг 30 минутын өмнөБурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо1 цаг 34 минутын өмнөЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА1 цаг 44 минутын өмнөБ.Мөнхсоёл тэргүүтэй ХҮН намынхны “боловсон бослого” НӨАТ-ын хуулийг аврахаар байна1 цаг 47 минутын өмнөУИХ НИТХ-ын хуулиар хамгаалагдсан бүрэн эрхэнд халдсан уу6 сар 17. 12:08Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.