|

АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана

2026 оны 6-р сарын 3

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй  харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. 

Монгол Улс АНУ-тай улс төрийн бат бөх харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг нотлов. Энэ хүрээнд боловсрол, эрчим хүч, ашигт малтмал, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйд чиглэсэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. 

Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх санаачилгын хүрээнд бүх сургуулийг Google reference болгох, энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс сурагчдыг нөүтбүүктэй болгох үе шаттай ажлыг эхлүүлсэн.  Монгол Улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхэд дэмжиж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Хоёр улсын түүхэн харилцааны бэлгэ тэмдэг бүхий АНУ-ын Мянганы сорилтын корпорацын шугамаар хэрэгжсэн Усны Компакт гэрээ амжилттай дуусгавар болж байна. Монгол Улс гурав дахь Компактыг хэрэгжүүлэх боломжуудыг судалж, АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцолсон юм.  

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга буюу эдийн засаг, эрх зүй, дүрэм журам, ногоон хөгжлийн чөлөөлөлт болон авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсоох зэрэгт Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг мөн хэллээ.  

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган гуравдагч хөршийн хамтын ажиллагаанд тууштай байдагт Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсад англи хэлний сургалтын чиглэлээр нэмэлт санхүүжилт олгох болсноо мэдэгдэв. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ. 

Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн тохионо.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01“Бодь” руу 110 сая долларыг хууль бусаар шилжүүлсэн хэрэгт сураггүй болсон Н.Удаанжаргал буруудаж байна6 сар 3. 11:59Т.Ням-Очир: Үе тэнгийн дээрэлхэлт цахим орчинд хамгийн их үйлдэгдэж байна6 сар 2. 17:50Ч.Лодойсамбуу: Үндэсний бахархал эв нэгдлийн бэлэг тэмдэг баяр цэнгэл наадмыг "хүний амны зугаа" болгох шалтгааныг гаргаж болохгүй6 сар 2. 17:44Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix" шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа6 сар 2. 13:27Ховд, Баян-Өлгий аймагт гарсан малын шүлхийн “Сат 1” хэвшлийн эсрэг вакцин монголд байхгүй6 сар 2. 12:05Даргагүй, бүрэн эрхтэй 2-хон гишүүнтэй СЕХ сонгууль хийх нь6 сар 2. 12:04Зургадугаар сарын зурхай (2026.VI.01-VI.30)6 сар 2. 12:02Эм хонины амьдын жинг 40-53 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ6 сар 2. 12:01Тоглоомын талбайтайгаа хамт түгжсэн хүүхдийн эрүүл мэнд6 сар 2. 11:58Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлана6 сар 2. 11:57Зургадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь6 сар 2. 11:56Монголчууд бидний бүх зүйл худал хуурмаг руу явж байна6 сар 2. 11:51УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дуусаж байна6 сар 2. 11:49E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгджээ6 сар 2. 11:47Залилах гэмт хэргийн 89.8 хувь нь банкны данс ашиглан үйлдэгджээ6 сар 2. 11:46SOS: Хүүхдээ "хаясан" МОНГОЛ6 сар 2. 11:43“Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм6 сар 2. 11:39АН: Цэцийн шийдвэр бол улс төрийн ашиг хонжоо5 сар 28. 13:42Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 13:41Хариуцлагатай аялал Мухартын голын ирээдүйг хамгаална5 сар 28. 13:40

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.