|

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

2026 оны 5-р сарын 28

Намайг С.Буд гэдэг. Би монгол уран хатгамлаар 20 гаруй жил урлаж байна. Миний ээж маш сайхан оёж, хатгадаг, аав маань мод, чулуу гээд олон төрлийн зүйл урладаг уран дархан хүн байлаа.

Энэ хугацаанд миний бүтээлүүдийг тоолох аргагүй болсон. Ялангуяа даалин, хавтага их урласан. Миний ажлын хамгийн онцлог нь хуучны торго ашигладаг. Хуучны торго надад яг л амьтай мэт санагддаг. Атирч хумигдсан торгыг зөөлөн индүүдэхэд дахин “амьсгалж” байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Түүн дээрх дүрс, хээ бүр өөрийн гэсэн гүн утга, түүхийг агуулдаг. Тиймээс би торгон дээрх хээг аль болох бүтнээр нь хадгалж, бүтээлдээ шингээхийг зорьж, давтагдашгүй, цорын ганц бүтээл хийхийг эрхэмлэдэг.

Заримдаа өөрийгөө “гурван үеийн торго хяргасан хүн” гэж боддог. Богд хаан, Дондогдулам хатны үеийн 100 гаруй жилийн настай торго, эцэг эхийн минь үеийн орос торго, мөн өөрийн цаг үеийн торго гээд гурван өөр цаг хугацааны амь, түүхийг бүтээлдээ нэгтгэж явна.

 

Миний хамгийн онцлог бүтээл бол “Алтан соёмбо”. Энэхүү бүтээлээ 2020 онд эхлүүлж, 2022 онд дуусгасан. Бүтээлдээ зээгт наамлын аргыг ашиглаж, деталь бүрийг зүү ороох хатгамлаар баяжуулсан. Мөн уламжлалт хавтгай хэлбэрийг товгор шийдэл рүү шилжүүлснээрээ онцлог болсон. Би үргэлж өмнөх бүтээлээсээ илүү өндөр түвшний, цаг хугацааг давсан бүтээл хийхийг зорьдог. Тэр дундаа “Алтан соёмбо”-оосоо давсан шинэ бүтээл төрүүлэхийн төлөө өөрийгөө байнга сорьдог.

Сайн бүтээл урлаачаа дагуулж явдаг, заримдаа бүр чирээд явдаг юм. “Алтан соёмбо” бүтээл маань намайг олон хүнд таниулсан. Би өөрөө очиж амжаагүй газар хүртэл энэ бүтээл намайг төлөөлөн хүрсэн байдаг. Тиймээс би “Алтан соёмбо”-доо маш их хайртай.

 

Нэг сайн бүтээл урлаачийнхаа өмнөөс хүмүүст зааж, сургаж чаддаг гэдгийг багш маань надад ойлгуулсан. Хэрэв би 50, 100 жилийн настай бүтээл үлдээж чадвал, тэр бүтээл минь миний өмнөөс шавь төрүүлж, мэдлэгийг минь дамжуулж явна. Хожим хараа муудаж, гарын ур дүй суларсан ч сайн бүтээл үлдвэл тэр өөрөө миний оронд “ярьж”, “зааж” чадна гэж боддог.

Өмнөговь аймгийн уугуул, уран хатгамалч С.Буд

Эх сурвалж: Montsame.mn

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

АН: Цэцийн шийдвэр бол улс төрийн ашиг хонжоо5 сар 28. 13:42Саудын Арабад кино хийвэл зардлын 60 хувийг буцаан олгоно5 сар 28. 13:41Хариуцлагатай аялал Мухартын голын ирээдүйг хамгаална5 сар 28. 13:40Дархан хайрханыг тахих ёслол 6 дугаар сарын 8-нд болно5 сар 28. 11:01"Нэг хот-Нэг стандарт" буюу "нүглийн нүдийг гурилаар хуурсан" Улаанбаатарын бүтээн байгуулалт5 сар 28. 10:58УБ хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.8 хувиар өсжээ5 сар 28. 10:57Ж.Ганбат: Оффтейк гэрээг өөрчилье гэхээр “Бодь” компанийнхан “Нэгэнт байгуулагдсан гэрээ, ингэх байсан бол бид гэрээ хийхгүй байсан” гэдэг5 сар 28. 10:55Хүүхэд хөгжлийн ордны даргаар Б.Цэнгэлмаа ажиллана5 сар 28. 10:53Сурвалжлага: Бүтэн амьдрал сүйдэлж, бүрэн голомт самарсан төсөл5 сар 28. 10:52Орос хар ламын хар тамхины хэргийн эргэн тойронд ...5 сар 28. 10:50“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч5 сар 28. 10:46Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ5 сар 28. 10:40Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ5 сар 28. 10:40Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх яриа хэлцэл эхэлжээ5 сар 27. 12:21Хайгуулын лицензийг зургаан жилээр олгоно5 сар 27. 12:19АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 27. 12:18МАХНЫ ХУДАЛДААЧИД: Төр засаг ард түмнээ хэрхэн авч явж байгаагийн тод жишээ махны үнэ ханш боллоо5 сар 27. 12:16Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн хосгүй үнэт олдворууд илэрлээ5 сар 27. 12:14Автомашины татвараа төлөхгүй бол торгож, алданги тооцно5 сар 27. 12:12Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 12:10Сурвалжлага: Дүрэм зөрчсөн скүүтер, мопедыг 30 мянган төгрөгөөр журамлана5 сар 27. 11:22ЗГ: “Эрдэнэс Монгол“-ын харьяа ашиггүй ажилласан 10 ТӨК-ийг татан буулгалаа5 сар 27. 11:21Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 11:16С.Амарсайхан: БНСУ-ын Хууль зүйн сайдтай эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцсан5 сар 27. 11:11Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 16:37Богдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна5 сар 26. 16:34С.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй5 сар 26. 16:33Дэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна5 сар 26. 16:31УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой5 сар 26. 16:30“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 26. 16:27

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.