|

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой

2026 оны 5-р сарын 26

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.26) “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

 Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.

Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагын зүгээс “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай” хуулийн 20.2.6-д “...банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа.

 Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.

Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

 Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо. Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс Улсын Их Хурал шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 43 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 45 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 46 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 49 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 52 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 57 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов4 цагийн өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга4 цаг 1 минутын өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна4 цаг 6 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.