Хэлэлцүүлгийн зорилго:
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.
Хуулийн төслийг шинэчилэн боловсруулах хүрээнд Монгол Улсын усны нөөц, усны чанар, эрүүл ахуй, усны аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, сорилт, эрх зүйн шинэчлэл, үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг олон талт оролцоонд тулгуурлан хэлэлцэж, усны нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа, цаашдын шийдлийн талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Зохион байгуулагдах газар:
Төрийн ордон “Их Эзэн Чингис хаан“ танхим
Хугацаа:
2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 14:00 цаг
Зохион байгуулагч:
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Бүртгэл: Та хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл дээрх QR кодыг уншуулж бүртгүүлнэ.
Бүртгэлийн холбоос
Бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагт хаагдана.
Хамба лам Х.Баасансүрэн: Аз жаргалтайгаар хохир
АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна
Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь "барьцаалсан уу"
ЭМС-ын сайдыг АН дотроосоо томилж, МАХН-ын гурван сайдын квотыг М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт хувааж өгөхөөр тохирчээ
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.