|

Номхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн

2026 оны 5-р сарын 26

0

0

 Өнөөдөр би сошилынхноор бас л балбуулах сэдвийг сонгож авлаа. Найр наадмын улирал ирж байгаа ч цаг юм. Намайг ч хайр найргүй балбах биз ээ. Гэвч бодогдоод явдаг энэ сэдвийг хэн нэг нь бичих л ёстой гэж би бээр мунхаглан бодно.

Та нарт манай монголчууд аажмаар яг өмнөд монголчуудшиг болж байгаа юм шиг санагддаг уу. Энэ өнцгөөс ер нь анзаарч харж байсан уу. Юу билээ гээд нэг бодоод үз дээ.

Саяхан би сонины редакцид хамт ажиллаж байсан нэг сэтгүүлчтэйгээ энэ сэдвээр хөөрөлдсөн юм. Бидний яриа ингэж эхлэв.

- Саяхан би төрийн томчуудын будаалганд очлоо.(хүлээн авалтыг хэлж байгаа юм) Яриа хөөрөө ч гэхэд хэцүү ер нь бүхэлдээ найр наадам болдог болж дээ.

 - Улсын дуу бүжгийн чуулгын хоёр гурван дуучин зоолттой байгаа биз дээ ?

 - Яг тийм. Хоолны дундуур урлагийн тоглолтүзүүллээ. Тэд нь яг л өмнөд монголын “ажлынхажуугийн уран сайханчдын тоглолт” гэдэг шиг тоглолт үзүүлэх юм.

 - Нээрээ ийм арга хэмжээнд залагддаг урлагийн хэсгээ Өвөрмонголчууд “Ажлын хажуугийн уран сайханч” гээд байдаг юм билээ. 

- “Хайлуур мөрөн” гээд л дуулалдаад эхэллээ. Архи ч барьж байх шиг.  

- “Хайлуур мөрөн” ч монголын эртний дуу л даа. Өвөрмонголчууд л олон жил дуулсаар нутагшуулаад явчихсан болохоос...

- Тийм ээ, байж бай л даа. Араас нь “Ванлий” гээд л яг өмнөдийн хэв маягаар дуулалдаад явчих юм.

 Зуугийн сүмдээ мөргөнө өө гээд л

Жороолж л явна уу Ванлий хө...гээд л...

“Мэдээж монгол туургатны дуу хуур болчихсон урлаг гэж бүтнээр нь харах ёстой гэдгийг би мэдэж байна. Гэхдээ тэр дуулалт, хувцаслалт, зүүсгэл гоёл яг Өвөрмонгол. Гайхаад нэг том улстөрчөөс нь “Энэхүмүүс өмнөдийнх үү” гээд асуулаа.”Үгүй” л гэж байна. Тэгээд бодож байсан чинь бид бүх юмаараа яг өмнөдмонгол болон хувирчээ. (санаа алдав)

 Нөхрийн юу хэлээд байгааг би бол сайн мэдэрч байна. Гэхдээ энэ сэдвээр ярихаас айдаг болтол бид угаалгаж байгаа болохоор хэцүү. Нэг талаас бид овоотахихаас эхлээд бэсрэг хийгээд бүхий л төрлийн найр наадамд живээд удаж байгаа нь үнэн. УИХ-ын хаврын чуулган хэрэлдэж хэрэлдэж хаагаад л шууд монгол даяар албан ёсны их найрын цагийг эхлүүлдэг. Бүр бодлогоор шүү.  Жаахан хатуухан сонсогдох байх. Үнэндээ монгол хятад нь мэдэгдэхгүй холион бантан болсон загвартай, хормой хот нь орооцолдсон дээлсалбагануулсан, хуур барьж гонгинуулсан ийм хүмүүсүйлдвэрлээд, тэднийгээ “өв тээгч” гэж мандуулсанийм л үндэстэн болгож хувиргаад байна. Сүүлдээнөгөөдүүл нь дүрдээ ороод гадаадын улс оронд очоод хүмүүс хооллож байхад ресторанд нь гэнэт галзуу юм шиг чангаар орилж дуулдаг, метронд, гудамжинд нь галзуу юм шиг навсаганаж биелгээ хийдэг солиотнууд болцгоочихлоо. Гол нь яг урлаг биш, даган дуурайсан хуулбар үзүүлдэг солиотууд нь ихэссэн бөгөөд нийт монголын нэрийг гаргаад галзуураад явдаг болсон нь ичиж үхмээр. Бид чинь барууны соёлтой, шинжлэхухааны шинэ сонин нээлт, дэвшилтэт юм болгоныгсонирхдог, европын зүүн захад оршдог өвөрмөцсоёлтой, их өөр улс гэж хэлэгддэг хүмүүс байлаа шүү дээ. Боловсрол соёлыг дээдэлдэг, эрдэм мэдлэгшүтдэг, хөгжил цэцэглэлт рүү тэмүүлж мөрөөддөг иймүндэстэн байлаа. Улс дотроо ч одоогийнх шиг олноороо хошууран ,хэлбэр хөөж худлаа бөх, морьдагаж хуйлардаг байгаагүй. Харьцангуй цөөнх нь энэ юмаа авч явдаг байсан. Тэр нь ч илүү үнэ цэнтэй, нандин байсан байх.

Тэдний асуудалд одоогийнх шиг нийгмээрээ хөөсөрч автдаггүй байв. Гэвч энэ бүхэн 360 градус эргэж, нийгэм маань хөлөөрөө толгой хийж гэмээр утгагүй, агууллагагүй цэнгэлд хөөсөрсөн хүн сүрэг болждуусах нь.

Хөгжил дэвшил, шилдэг технологи, үйлдвэрлэл, том төсөл ярьсан хүмүүсээ адлан шахдаг, улсаараа үгүйсгэн доромжилдог болох тийшээ хазайгаад явчихлаа. Улсаа хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэххүсэл зорилго, уул уурхайгаа дараагийн шинэ шатанд гаргах тухай сэдэв, зах зээлд өндөр үнэ хүрч байгаа түүхий эд, газрын ховор элементүүдийн талаар ярьсан болгон улсын дайсан болж хувирах угаалтанд орчихоод явж байна. Ерөнхийдөө морь уралдуулах,бөх барилдуулж, нум сум харваж, бие биелгээхийхээс бусад нь бараг хориотой болох тийшээгээ даялж явааг анзаарч байгаа хүн байна уу.

Хайгуул хийх гээд нэг голд очиход л бүгд орилолдоодхаагаад зогсчихдог болсон. Нэг үйлдвэр барьчихвал,нэг орон сууцны хороолол босгочихвол баян тарган,олигархи, хулгайчаар нь дуудаад буулгаад хаядагболсон гэхэд хилсдэхгүй. Энэ бүх үйлдлийг гаднадотроос нь өөгшүүлэн дэмждэг зохион байгуулалттай ажиллагаа илт явдаг болчихсон нь л эмгэнэл юм. Харсаар байтал монголчууд яг өмнөд монгол шиг болон аажмаар өөрчлөгдөж байхыг хараад өөрийн эрхгүй гуниг төрөх болоод удав. Энэ бол хэтрүүлэг огт биш бөгөөд дүн шинжилгээ хийгээд үзвэл үнэхээрнийгмийн маань нэг хэсэг шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэржилтээс илүүтэй зөвхөн ахуйн уламжлал, баяр наадмыг хэт туйлшруулан шүтэх үзэгдэлд бүр мөсөн ууссан нь ажиглагдаж байгаа нь нууц биш юм.

Манай нийгэмд шинжлэх ухааны үнэ цэнэ буурсан ньүнэн шүү дээ. Жишээ нь, Монголын Шинжлэх ухааны Академийг олон жил удирдсан эрхэм парламентын гишүүн болоод шинжлэх ухааныхаа төлөө юу хийв. Тэрбээр хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүний өрөөг томруулах тухай санаачилга гаргаад залуучуудын гайхшийг төрүүлж байхыг харсан биз дээ.

Олон улсад нано технологи, хиймэл оюун ухаан, сансар судлал эрчимтэй хөгжиж байхад манайдоюуны бүтээл, шинжлэх ухааны салбарынсанхүүжилт, үнэлэмж нь дэндүү хангалтгүй байгаа ньийм хүмүүс төрд гарсантай холбоотой биш гэж үү.

Нөгөө талаас сүүлийн үед газар авсан нэг үзэгдэл бол оюунлаг, боловсролтой хэсэг нь нийгмийнхэлэлцүүлгийн гадна үлддэг болсон явдал юм.Боловсролгүй, хаанаас ч юм баахан эрээвэр хураавар мэдээлэл олоод цээжилчихсэн, тэрийгээ хувийн зан чанартайгаа хутган тулгаж, галзуу солиотой юмшиг орилж явдаг, харсан үзсэн болгоноо муулж,гүтгэж,эсэргүүцэж чарладаг хулхи эрх орончид сошилын тоглогчид болсноос энэ дүр зураг тод томруунаар харагдана.

Бизнесийн тэлэлт, үйлдвэрлэлийн бодлогуудыггацаах үзэгдэл мөн газар авсан нь үнэн. Байгальорчныг хамгаалах нэрийдлээр уул уурхайн хайгуул, үйлдвэрлэлийн төслүүдийг зогсоох ажлыг гадныхны мөнгийг гараас гар дамжуулан авч хийж хэрэгжүүлдэг хэсэг бүлгүүд бий болсон. Энэ нь өөрийн улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжлийг боомилж буйхэрэг гэдгийг хэдийгээр мэргэжилтнүүд, судлаачид нь шүүмжилдэг боловч тэдний дуу хоолой хаана ч сонсогддоггүй.

Дараагийн чухал зүйл бол уламжлалыг өвлүүлэх ажлын хэлбэрдэлт нутагшсан явдал юм. Энэ нь дээр өгүүлсэн соёлын өвийг гүн гүнзгий утга агуулгаар ньавч үзэх биш, зөвхөн дээл хувцас, найр наадам төдий гадаад хэлбэр төдийхнөөр туйлшруулан хулдаж,тэр ажлаараа нийгмийг урагшлуулах биш, ухраах эрсдэлрүү аажмаар гулсан оруулж байгаа яг өнөөгийн бидний байдал билээ.

Ингэж зориудаар холимог хуурга шиг болгож байгаа явдал бол зах хязгааргүй даяаршил дундаас өөрийн улс үндэстний өвөрмөц шинж байдлыг олж тогтоохгэсэн, түүнийг жинхэнээсээ эрэлхийлж байгаа, гээгдсэн соёлоо нөхөхөөр тэмүүлж байгаа зорилгоос огт өөр, харийн зөөлөн хүчний бодлогоор холимогшуулан ууршуулах далд бодлогын хэрэгжүүлэлт явагдаж байгаа хэлбэр юм.

Манайд болж буй баахан урлагийн наадам, найрамдалт харилцааны ойн баярууд, түүнийг дагалдах бүр арга хэмжээний агуулгыг сайтар шинжээд үзвэл бидний хэлээд байгаа зүйлийг төвөггүй олж харна.

Аялал жуулчлалын бодлогоо ч бид хаясан. Энэ салбараа ч хэдэн халтар жуулчны баазууд дээр пургон машинд ачигдаж очоод, гайхширан толгой сэгсэрч байдаг жуулчдын тохуутай инээвхийлэл дунд шидчихээд л явж байгаа шүү дээ. Бидний талаар ямар яриа гарах болсон. “Өвөрмонголыг нь үзчихсэн нь дээр юм билээ шүү” гэх яриа жуулчдын дунд гараад удаж байгааг жилийн эцэст статистикийн газраас гаргадаг хэдэн хүний ирж буцсан тоог хараад өнгөрдөг манай эрх баригчид яаж ч мэдэх вэ дээ.

Манай эрх баригчид соёлын популизм л хийхээ мэддэгийн нэг илрэл энэ юм.  Улстөрчид нийгэмд аажмаар шингэн, биднийг идэж буй энэ мэт бодитүзэгдэл рүү том харахаас өөрсдөө айдаг. Тэд олоннийтэд таалагдахын тулд үндсэрхэг үзэл, уламжлалт ёсыг дэлгэрүүлэх нэрийдлээр баяр наадмыг хэттуйлшруулах үзэгдэлд л мөнгө шидэн хүч өгсөөр ирсэн. Үүнийх нь балаг үйлдвэр, уул уурхай, дэдбүтцийн төслүүдийг сохроор эсэргүүцэж, улс орнооэдийн засгийн хувьд байнгын гадны хамааралтай, сулдорой байлгах харийн бодлогод үйлчилдэг давхарга бий болон, хөлд нь хөөрхийлөлтэйгөөр самуурч байгаа өнөөгийн бидний дүр төрхөөр илрэн гарч ирж байгаа юм.

Төгсгөлд нь олон улсын соёл судлаачдын дотор "Номхотгосон үндэстэн" ба соёлын аялал жуулчлалгэх нэгэн сэдэв яригдах болоод удаж байгааг анхааруулмаар байна. Энэ талаар мэдэх хүмүүс олон ч тэр бүр гаргаж ирж ярьдаггүй. Яагаад гэвэл тэд манай зэрлэгшсэн цахим ертөнцөөс айдаг.

Үнэндээ Бээжингийн бодлого Өвөрмонголын соёлыгбүр мөсөн устгаагүй ч "номхотгож, хэлбэржүүлсэн"гэдгийг барууныхан нэлээд ярьж бичдэг. Өөрөөрхэлбэл, тэдний улс төр, эдийн засаг, шинжлэх ухааныбие даасан байдлыг нь байхгүй болгоод, зөвхөнжуулчдад зориулсан "дуу хуур, дээл хувцас, бөх морь, дуу хуур”-ыг л уран сайхны үзүүлбэр болгон үлдээсэнталаар юм. Өвөрмонголд зориулсан энэ бодлого аль хэдийнэ хэрэгжээд дуусчихсан. Соёлынх нь хэсгийг зөвхөн жуулчлалын бүтээгдэхүүн болгож л үлдээсэн нь үнэн.

Энэ талаар The Economist сэтгүүлийн шинжээчидӨвөрмонголыг “Хятадын угсаатныг уусгах бодлогынмаш амжилттай хэрэгжсэн загвар" гэж дүгнэсэн нь нэлээн шуугиан тарьсныг санаж байгаа биз дээ.

Гэтэл бид энэхүү амжилттай хэрэгжээд дууссан бодлогын хэрэгжилт дээр нь шуугиж очин наадаж, бүр хуулбарлан навсганаж явна. Хэлээд байгаа санаа маань Монгол туургатны тухай том ойлголтод хамаагүй зүйл гэдгийг эрхбиш уншигчид мааньтунгаах биз. Энэ бол бидний өөрийн толгойгүй болсон, бүх юмыг хэтрүүлэн замруулдаг болсон, өөрсдөө тэрэндээ хэрхэн живж буйг л хэлж байгаа хэрэг шүү дээ.

СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг 

Эх сурвалж: Baabar.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо3 цаг 42 минутын өмнөБогдхан уулын ойн санд ойн хортон, хөнөөлтийн судалгаа хийж байна3 цаг 45 минутын өмнөС.Дуламсүрэн: Хоолойгоо засуулсан бичлэг тавьж, ам барьж дуулахаар дууны урлаг хөгжихгүй3 цаг 46 минутын өмнөДэлхийн алтны зах зээл өндөр хэлбэлзэлтэй хэвээр байна3 цаг 48 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой3 цаг 49 минутын өмнө“Усны эрүүл ахуй-Үндэсний аюулгүй байдал” бодлогын хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 цаг 52 минутын өмнөНомхотгож хэлбэржүүлэх хөтөлбөрт автсан түмэн3 цаг 56 минутын өмнөНийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томилов3 цаг 59 минутын өмнөБЭЭЖИНГИЙН “ЦАРАЙ” ХУВИРАВ: виз ба сануулга4 цагийн өмнөНИТХ-ын дарга Д.Ихбаяр: Б.Пүрэвдагвыг шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна4 цаг 6 минутын өмнөБ.Алтанцэцэг: Авлигын зарим хэргийг шалгахад “Арай ч дээ” л гэмээр санагддаг5 сар 25. 10:53Инфляц өсөж, идэх хоол багасав5 сар 25. 10:52Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ5 сар 25. 10:51Тост Тосон Бумбын Нуруунд археологийн 2,000 гаруй олдворыг бүртгэжээ5 сар 25. 10:49“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”5 сар 25. 10:46Дорноговь аймаг 2512 айлыг орон сууцаар хангажээ5 сар 25. 10:44Даваа гарагт цахилгаан хязгаарлах хуваарь5 сар 25. 10:42Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй5 сар 25. 10:38Цас орж, даваа гүвээ хаагдахыг анхааруулж байна5 сар 25. 10:37Алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 сар 25. 10:34Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо5 сар 25. 10:32Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх5 сар 25. 10:31"Red Show" тоглолтод оролцох хоёр дахь уран бүтээлчийг хамтдаа таацгаая5 сар 21. 11:07Путин, Ши нар олон зүйл дээр санал нэгдсэн ч байгалийн хийн хоолойн төсөлд ахиц гарсангүй5 сар 21. 11:06Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ5 сар 21. 11:05С.Тунгалагтамир: Иргэд ЭМД-тай ч халааснаасаа төлсөөр байна5 сар 21. 11:03Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ5 сар 21. 11:01Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсөж, 36 мянган төгрөгт хүрчээ5 сар 21. 10:59НИТХ ирэх долоо хоногт хуралдаж хотын даргаа тодруулна5 сар 21. 10:58Хүчтэй шуурганаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 сар 21. 10:56

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.