НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцлээ. Нэр дэвшигч Б.Пүрэвдагваас НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувийн саналаар дэмжиж, НИТХ-ын шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болов.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нийслэлчүүддээ хандаж үг хэлсний дараа НИТХ-ын ээлжит бус XII хуралдааныг хааж, НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид хотын хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх чухал мөчид хуран цуглаад байна. Нийслэл хотын даргаар сонгогдон ажиллах гэж буй Б.Пүрэвдагвад нийт иргэдийнхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Хот гэдэг бол зөвхөн барилга байгууламж биш, харин иргэдийн итгэл, амьдралын чанар, ирээдүйн хөгжил байдаг. Иймээс шинэ удирдлагын өмнө ихээхэн хариуцлага, томоохон зорилтууд хүлээгдэж байна. Иргэдийнхээ дуу хоолойг сонсож, шударга, ил тод, бүтээлч зарчмаар ажиллана гэдэгт итгэж байна.
Бид хамтын хүчээр:
Түгжрэлийг бууруулсан, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлсэн, бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, иргэдэд ээлтэй хотыг цогцлоохын төлөө хамтран ажиллах болно.
Эрхэм таны ажил үйлс мэргэн шийдвэртэй, иргэдийн итгэлтэй, хамт олны дэмжлэгтэй байж, нийслэл хот маань хөгжил дэвшлийн шинэ шатанд гарна гэдэгт итгэж байна” гэв.
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо
Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй
“Агаар зарж, иргэдийг хохироодог байдлыг хуулиар хориглоно”
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.