Starbucks Korea компанийн гүйцэтгэх захирал БНСУ-ын түүхэн эмгэнэлт үйл явдалтай холбоотой сурталчилгаа хийсний улмаас албан тушаалаасаа огцорчээ.

Тодруулбал даваа гарагт тус компани "Tank Day" нэртэй кофены аяганы сурталчилгааг хийсэн бөгөөд энэ нь 1980 оны Гванжугийн тэмцэл болсон ойн өдөртэй давхацсан байна.
Олон хүн уг нэршил нь 1980 оны тавдугаар сард ардчиллыг дэмжиж байсан жагсагчдыг цэргийн хүч болон танк ашиглан дарж байсан эмгэнэлт үйл явдлыг санагдуулж байна хэмээн шүүмжилсэн.
БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мюн ч тус компанийн энэхүү сурталчилгааг хатуухан шүүмжилсэн юм. Тэрбээр "Хохирогчид болон цуст тэмцлийг доромжилсон хэрэг.
Тэр өдөр хэчнээн хүн амиа алдаж, манай улсын шударга ёс, түүхэнд ямар их хор хөнөөл учруулсныг мэдсээр байж яагаад ингэв" хэмээн цахим хуудастаа бухимдлаа илэрхийлжээ.
Улмаар Starbucks Korea компани сурталчилгааг эхлүүлснээс хэдэн цагийн дараа цуцалсан юм.
Тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг Shinsegae компани зохисгүй сурталчилгаа хийсэндээ уучлал гуйж, гүйцэтгэх захирлыг албан тушаалаас нь огцруулж байгааг мэдэгджээ.
“Tank Day” нэртэй сурталчилгаа нь “их багтаамжтай” гэсэн санааг илэрхийлэх зорилготой байсан аж.
Уг сурталчилгааг ашиглан энэ сарын 15-26-ны өдрүүдэд хэд хэдэн шинэ аяга танилцуулах зорилготой байжээ.
Эх сурвалж: ВВС
Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй
Монголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг
Бусдын бус өөрсдийн хагаралд анхаараач МАН-ынхан!
Элбэгдоржийн “хэрэг”
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.