|

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв

2026 оны 5-р сарын 12

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.

Дээрх компанийн хэд хэдэн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулж, их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ. Тэднээс ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн инженер Х.Азжаргал нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хахууль авсан” гэх заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяад дээрх хоёр инженертэй яг ижил зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлджээ.

Тэрбээр 50 сая төгрөгийн хахууль авсныг мөрдөгчид шалгаж тогтоосон юм байна.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах” төслийг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг түшиглэж хийсэн юм. Уг төслийн ажлыг гүйцэтгэгч “Ричвелл инженеринг” ХХК-ийн захирал Д.Гантөмөрөөс Улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнээд байхад эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэр гаргуулах, төслийн санхүүжилтийг гүйцэд гаргуулж авах ашиг сонирхлынх нь төлөө дээрх хэмжээний төгрөг авсан гэнэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.