|

Төмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"

2026 оны 5-р сарын 12

Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанитай холбоотой 370 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий санхүүгийн 12 зөрчил байгааг шалгах хэрэгтэй гэсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон тус ТӨХК-ийн ТУЗ-өөс Зам, тээврийн яаманд өгчээ. Чиглэлийн дагуу тус яамны Дотоод аудитын газраас шалгалт орсон бөгөөд “Батжин харгуйн зам” компанид 5 удаагийн тендер өгсөн зөрчил илэрснийг салбарын сайддаа танилцуулсан аж.

Тухайн компани нь тендерийн материалаа хуурамчаар бүрдүүлсэн. Хуурамч материал бүрдүүлснийг нь мэдсээр байж 13 тэрбум төгрөгийн тендер олгож, ажил гүйцэтгээгүй байхад нь 9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогджээ. Уг тендер нь Багахангай-Хөшигийн хөндий  чиглэлийн 102 км төмөр замын бүтээн байгуулалтын 40 ширхэг суман шилжүүлэг авах тендер байсан ба тус компани гуравхан ширхгийг нийлүүлжээ. Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж буй 5-р сарын 2-ны өдөр ЗТЯ-наас мэдээлж байв. 

Энэ талаар сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2026.05.11/, Би гадаадад ажлаар яваад өнгөрсөн бүтэн сайны өглөө /2026.05.10/ ирсэн. Ирээд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл авсан.

Суман шилжүүлгийг Монголд хийх боломжгүй. Хоёр хөршийн аль нэгт захиална. Энэ ажилд гурван сарын хугацаа хэрэгтэй болно. Үүнтэй холбоотойгоор төмөр замын бүтээн байгуулалтын ажил саатах эрсдэл үүслээ. Мэргэжлийн яамнаас бүтээн байгуулалтын ажлыг гацаахгүйн тулд арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Иймд яаж ажлаа яаралтай явуулахын тулд Ажлын хэсэг байгуулсан.

-Төсвөөс шийдэгдсэн мөнгө нь буруу замаар орсон юм бол яамнаас дахин хөрөнгө оруулалт хийх хэрэг үү?
-Хохиролтой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэх байх. Манай яам төмөр замаа барих үүрэгтэй.

-“Батжин харгуйн зам” компанийн захирал Ганхуяг нь Б.Дэлгэрсайхан сайдын дүүгийн компани гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?
-“Батжин харгуйн зам” гэж ямар компани байдгийг би мэдэхгүй. Надад О.Ганхуяг гэж дүү байхгүй гэв.

370 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчлийн асуудлаар тус компанийн захирал О.Ганхуягийг шалгаж эхлээд байхад энэ оны 5-р сарын 1-ний өдөр Ганхуяг нь компаниа бусдын нэр дээр шилжүүлээд 2-3-хан хоногийн өмнө гадаад руу явжээ.

Ганхуяг өмнө нь “Би шүгэл үлээнэ. Би нэг ч төгрөг аваагүй, бүх мөнгийг захирлууд авсан. Би айж байна” гэж мэдэгдэж байсан юм билээ гэж сайд Б.Дэлгэрсайхан ярив. Энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.  

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилсон бөгөөд санхүүгийн зөрчилд нэр холбогдсон захирлуудыг чөлөөлөх асуудлыг томилсон байгууллага нь шийднэ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.