|

"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ

2026 оны 5-р сарын 12

Засгийн газрын тогтоолоор 2025 оны нэгдүгээр сард төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж байв. 

Тус компанийн гүйцэтгэх захирлаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн асан Г.Амартүвшин 2025 оны гуравдугаар сард томилогдон багаа бүрдүүлснээр үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сараас эхэлж байлаа.

Улмаар 2026 оны гуравдугаар сард "Эрчист Монгол" компанийг татан буулгахаар болсон юм. 

"Эрчист Монгол" компанийн 2025 оны санхүүгийн аудитын дэлгэрэнгүй тайланг audit.mn дээр нээлттэй байршуулжээ. Тус тайланд буй зарим мэдээллийг онцлон хүргэж байна.

Эрчим хүчний салбарын 27 компани, хувьцаа эзэмших эрх бүрэн шилжсэн зургаан компанийн санхүүгийн тайланд нарийвчилсан үнэлгээ хийж, үр ашгийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй ажилласан хэмээн тайландаа дурджээ.

Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 3.3 тэрбум төгрөгийн орлого олж, 4.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 849 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Уг нь Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн баталсан төлөвлөгөөгөөр бол татварын дараах байдлаар 362.2 сая төгрөгийн цэвэр ашигтай байх байсан аж.

Made with Flourish • Create your own

Нийт орлогын гүйцэтгэл 3.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 1.5 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар дутуу бүрдсэн нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-уудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, менежментийн төлбөрийг төлөх боломжгүй болсноос шалтгаалсан гэж аудитын дүгнэлтэд дурджээ. 

Тухайн зардлыг санхүүжүүлэх зорилгоор жилийн эцэст Хаан банканд 1.2 тэрбум төгрөгийн зээл, 11.5 сая төгрөгийн зээлийн хүүгийн өглөгийн үлдэгдэлтэй, нэр бүхий гурван байгууллагаас хөрөнгө, бичиг хэргийн материалын үнэд төлөөгүй 142.9 сая төгрөг, цалингийн өглөг 42.9 сая төгрөг, татварын өглөг 6.4 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа юм байна.

Нийт 62 ажилтны цалинд 3.4 тэрбум төгрөг зарцуулж, нэг ажилтан сард дунджаар 5.8 сая төгрөгийн цалин авчээ. Харин удирдлагын зардалд 983 сая төгрөг зарцуулсан байна. 2025 оны байдлаар 1.4 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөртэйгөөр татан буугдсан байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.