|

М.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой

2026 оны 5-р сарын 12

“Сээр цохих буруу, тэр тусмаа эмэгтэй хүн сээр цохидоггүй” гэх үгийг бид хаа нэгтээ сонсож байсан байх. Энэ бол үнэн бодитой мэтээр бидний тархинд суусан хэвшмэл ойлголтын нэг хэлбэр гэж болно. Харин бодит байдал дээр Сээр шалгахад хүйс хамаагүй бөгөөд энэ спортоор тууштай хичээллэж яваа цөөхөн эмэгтэйн нэг М.Анужинг “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцоллоо. Тэрээр Төв аймгийн Баян суманд төрж өссөн бөгөөд 18 наснаасаа эхлэн сээр шалгах тэмцээнүүдэд оролцож, энэ спортод дурласан нэгэн юм.

 

сонин mn

М.Анужингийн хувьд сээр цохих бол зүгээр нэг сонирхол биш, гэр бүлээс нь эхлэлтэй, хамтын үнэт зүйл нь юм. Тэрээр нөхрийнхөө хамт Сээр шалгах спортоор хичээллэж, хамтдаа олон тэмцээнд амжилт гаргаад байгаа юм. Энэ тухайгаа тэрээр “Нэг өдөр ажлынхаа залуустай бужигналдаад л чөлөөт цагаараа юу хийхээ ярилцаж байгаад сээр шалгах тэмцээний лайв үзсэн юм. Ингээд үүнээс хойш бид “Сээр цохиж үзье” гээд Сээр зардаг хүнд 100 гаруй мянган төгрөгөөр 2-3 шуудай сээр захиад цохиж эхэлсэн.

 

Эхэндээ сээр цохих техник, яаж шалгадаг талаар огт мэдэхгүй хэдэн хүүхдүүд цохиж байсан. Тэгээд надтай хамт нэг эмэгтэй найз маань нэг сээр хугалсан юм. Үүнээсээ урам аваад сээр шалгах тэмцээнүүдэд орж, тууштай хичээллэж эхэлсэн. Анх Барс зах дээр тэмцээн болоод эмэгтэй төрөлтэй гээд оролцоод дөрөвт орж байсан.

 

Сээр шалгагчдын хувьд бүтэн жил хүлээж байж ордог нэг хүндтэй тэмцээн бол “Алтан мундарга” байдаг. Энэ тэмцээнд дөрвөн удаа оролцож 2024, 2026 онд түрүүлж үнэмлэхүй аварга болсон. Үүнээс гадна олон жижиг тэмцээнд оролцож байсан. Оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргадаг. Тэмцээнд оролцохдоо чөлөөт цагаараа бэлтгэл хийх, дотроо хэрхэн цохих талаараа бодох, сэтгэл санааны хувьд төвлөрөх зэргээр өөрийгөө бэлтгэдэг. Харин тэмцээний үед сайн төвлөрч, цохих гэж байгаа сээрнээсээ айхгүй, өөртөө эргэлзэхгүй байх хэрэгтэй. Тамирчин хүмүүс спортоо хүндэлдэг шиг сээрийг Монгол, Орос, Буриад, Өвөр монгол гээд бүгд маш их хүндэлдэг. Жишээлбэл, цохих гэж байгаа сээрэн дээгүүрээ алхахгүй байх, сээрээ хугалж чадалгүй алдчихвал шиддэггүй.

 

Манай гэр бүлийнхэн бүх зүйл дээр дэмждэг. Тийм учраас сээр цохиж эхлэхэд дургүйцээгүй. Харин ч “чи юу сонирхоно түүнийг чинь дэмжинэ” гэдэг.

 

Тиймээс нөхөртэйгөө хамт сээр шалгах спортоор хичээллэж, олон тэмцээнд оролцсон. Монголд гэр бүлээрээ сээр цохьдог хүмүүс ховор байх. Бид нэг сонирхолтой учраас хамтдаа тэмцээнд оролцоход ханьтай, нэгнээ дэмжиж чаддаг нь маш том давуу тал болдог” гэлээ. Эмэгтэй хүн сээр шалгана гэдэг байж боломжгүй зүйл мэт өрөөсгөл ойлголт бидний дунд байсаар ирсэн. Тэгвэл энэ асуудал ч М.Анужинд тулгарч байсан талаараа тэрээр хуваалцсан юм. “Манай найз бид хоёрын сээр цохиж байгаа бичлэг цахим орчинд тавигдсан байсан юм. Тэр бичлэг нэлээд өндөр хандалт авсан байхаар нь комментуудыг нь ороод хартал бараг л бид хоёроос болоод улс орон хөгжихгүй байгаа мэтээр олон сөрөг, шүүмжилсэн сэтгэгдлүүд үлдээсэн байсан. Хувь хүний хүсэл сонирхлыг дэмждэггүй юмаа гэхэд мохоодоггүй байгаасай гэж хүсье. Зарим хүмүүс шууд өөрсдийн үзэл бодлыг тулгадаг.

 

Сээр цохидог хүмүүс бол энэ зүйлийг спорт болгож хөгжүүлэхээр өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс байдаг. Биднийг Орост тэмцээнд оролцохоор очиход хүмүүс маш дотноор хүндэтгэж хүлээж авдаг. Манайхаас хандлага нь тэс өөр” гэж байлаа.

 

Түүний хувьд энэ бүх шүүмжлэл бусдын бодол, харин сонирхол бол өөрийнх нь сонголт гэдгийг хамгийн сайн ойлгосон гэдэг. Тиймээс ч сөрөг сэтгэгдэлд автахгүй, харин зорилгодоо төвлөрөхийг илүүд үздэг байна. Сээр шалгах тэмцээнд оролцдог эмэгтэйчүүд манай улсад тун цөөн 4-5 орчим байдаг байна. Үүний цаана олонд танигдаагүй, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн яваа эмэгтэйчүүд олон бий. Эмэгтэйчүүд хийж чаддаггүйдээ биш, харин нийгмийн хандлага, дэмжлэг дутмаг байгаатай холбоотой гэж М.Анужин ярьж байсан юм. Харин гадаадад, тэр дундаа Орост эмэгтэй сээрийг тусгай төрөл болгон хөгжүүлж, нас насны ангиллаар дэмждэг нь том хөгжил аж. Тэрээр зөвхөн өөрийн амжилтын төлөө биш, сээрийг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхийг хүсдэг байна. Энэ талаараа тэрээр “Монголд тогтмол тэмцээн зохион байгуулж, энэ төрлийг спорт эсвэл өв соёлын хэмжээнд албан ёсоор хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Учир нь сээр цохих нь нас, хүйс харгалзахгүйгээр хүн бүр оролцох боломжтой, сонирхол дээр суурилсан зүйл. Мөн хүмүүсийн хүсэл, сонирхлыг дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой гэж хэлмээр байна” гэсэн юм. Хэн нэгний хийж байгаа зүйл танд сонин санагдвал, түүнийг шүүмжлэхээсээ өмнө ойлгохыг оролдож үзэх нь илүү үнэ цэнтэй байж мэднэ. Учир нь бидний ялгаатай байдал л нийгмийг илүү баялаг, сонирхолтой болгодог. 

 

сонин mn

сонин mn

“Алтан мундарга” тэмцээнд дөрвөн удаа оролцож 2024, 2026 онд түрүүлж үнэмлэхүй аварга болсон.

 

сонин mn

Ч.БЯМБАА  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Жүдо бөхийн Австралийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртэв6 сар 8. 11:07Энэ 7 хоногт Монгол Улсад6 сар 8. 11:06Монголын хадан дээрх “Туурайн цуурай”6 сар 8. 11:04Анхны арваас төрсөн анхны гавьяат Д.Энхцэцэг6 сар 8. 11:04Говь-Алтай аймагт хуулиас давсан хувийн эрх ашиг ноёлж байна6 сар 8. 11:02Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй…6 сар 8. 11:00Д.Баясгалан А.Амундра хоёр эвлэрч “Бодь”-ийн 110 сая долларын хэрэг царцахаар боллоо6 сар 8. 10:58ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу6 сар 8. 10:57Долоо хоногийн өрнийн зурхай 2026.VI.08-146 сар 8. 10:56Сурвалжлага: "Хайлаастад хаан шиг амьдарч болохыг харуулахыг зорьж байна"6 сар 8. 10:55Эрх баригчдын сарнимтгай байр сууриудад биш өөрсөддөө итгэх цаг...6 сар 8. 10:53Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй6 сар 4. 11:36Д.Трамп НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 4. 11:34Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын 18-нд олгоно6 сар 4. 11:31Украины дронууд “Путины Давос” эхлэхийн өмнө довтлов6 сар 4. 11:30Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд6 сар 4. 11:26Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ6 сар 4. 11:24УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Ц.Цогт гэж хэн бэ?6 сар 4. 11:20МАН-ын зодоон: Сэлбэ төсөл Э.Бат-Амгаланд, Бор тээг Н.Учралд шилжив6 сар 4. 11:18С.Цэнгүүн: МАН бүх төрлийн татварыг нэмэгдүүлж, мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан6 сар 4. 11:16Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?6 сар 3. 12:18ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ6 сар 3. 12:16АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана6 сар 3. 12:1532.8 тэрбумын хөрөнгөтэй МАН төрөөс олгодог санхүүжилтээр “амьдарч” байна6 сар 3. 12:13Д.Ганзоригийн халааг авах ерөнхий шүүгч өнөөдөр тодорхой болно6 сар 3. 12:123х3: Монголын баг ДАШТ-ий эхний хожлоо авлаа6 сар 3. 12:10НЭГ ДОРООС: Аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээний ТОВ6 сар 3. 12:08Г.Ариунбуян: Хүүхэд эгц дээшээ харсан байдалтай баруун мөр, толгой нь шаварт дарагдсан тул татах боломжгүй байсан6 сар 3. 12:06Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…6 сар 3. 12:04Ерөнхий хяналтын сонсголын зар6 сар 3. 12:01

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.