|

Ерөнхий сайд Н.Учрал: Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно

2026 оны 5-р сарын 7

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүдийн хамт хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай уулзлаа. 

Ерөнхий сайд Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд хийсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөө, бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Эхний нэг сарын хугацаанд шийдвэрлэсэн зарим ажлаасаа эхлээд мэдээлэв. 

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авдаг боллоо. 

Битүүмжлэгдсэн байсан 12,153 татвар төлөгчийн дансыг нээв. 1936 татвар төлөгч 62.6 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ. 

Үсчин, гоо сайхан, дугуй засвар, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлж, “E-business” системд мэдэгдээд шууд эхэлдэг болсон.

2026 онд бүх салбарт 9,376 хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс эрүүл мэнд, байгаль орчноос бусад чиглэлийн 7,029 хяналт шалгалтыг цуцаллаа.

Засгийн газрын үйл ажиллагаанд E-cabinet дашбоард нэвтрүүлэв. Төрийн албан хаагчдын цагийг хэмнэж, олон төрлийн тайлан цааснаас чөлөөлөв. 

Төр өөрөө код бичихгүй, программ хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний сервисийг хувийн хэвшилд зориулан чөлөөлнө. Засгийн газар цаашид ч мөн ийм чөлөөлөлтийг үргэлжлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ. 

Засгийн газар эрчим хүчний салбарыг хуримтлагдсан өрөөс үе шаттай чөлөөлж, 2029 оноос төсвийн татаасгүй ажиллахад анхаарч байна. Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол буюу ногоон “тогтоол” батлагдсан тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдээд хувийн хэвшлийнхнийг урилаа.

Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хуульд оруулсан өөрчлөлтүүдийн төслийн талаар товч танилцуулав.

Авлигыг бууруулж, бодит үр дүнд хүрэх зорилтын хүрээнд иргэн өөрөө төрийг хянах “Шилэн” /shilen.gov.mn/ ажиллагааг үргэлжлүүлнэ. Шүгэл үлээгчийн эрх зүйн хамгаалалтыг бий болгоно. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураадаг болно. Төрийн нууцын тухай хуулийг батлуулж, албаны нууцаас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна. Төрийн өмчит компани болон удирдах албан тушаалын тоог бууруулж, зардлыг танана.  Хиймэл оюуны хэрэглээг худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн сонгон шалгаруулалтад нэвтрүүлж, хүнээс хамаарсан авлига, хүнд суртлын эх үүсвэрийг зогсооход анхаарч ажиллаж байна. 

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох бол зөвхөн хуулиар тогтооно. Үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, шударга өрсөлдөөнийг дэмжих гэсэн гурван үндэслэлээр хязгаарлалт тогтоож болно. Бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэхээр тусгажээ. Монгол Улсад 41 хуулийн 49 зүйл заалт буюу зохицуулалтаар гадаадын хөрөнгө оруулалттай ААН үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг шууд болон шууд бусаар хориглож, хязгаарлажээ. Иймд зайлшгүй хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай салбараас бусад 16 салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулжээ. 

Төв банкны тухай хууль, банкны хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монголбанкны бие даасан байдлыг сайжруулж, гадаадын банк үүд хаалгаа нээх боломж бүрдэнэ. 

Ган болон зэс боловсруулах цогцолбор, Алт цэвэршүүлэх үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк, Газрын тосны үйлдвэрийн цогцолборууд, Нүүрс пиролизийн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 

Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуур, Хөшигийн хөндий болон Хархорин, Дорнодод шинээр байгуулах чөлөөт бүсүүдийг экспорт, импортын баримжаатай чөлөөт бүсийн загвараар шинэчлэн хөгжүүлнэ зэрэг мэдээллийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ” танилцуулгаараа өглөө. 

Ерөнхий сайдын танилцуулган дараа Засгийн газрын гишүүд зочдын асуултад хариулж, санал солилцлоо. 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв2 цаг 10 минутын өмнө1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ2 цаг 13 минутын өмнөИх, Дээд сургуулийн сургалтын төлбөр 4-6 сая төгрөгийн үнэтэй байна2 цаг 15 минутын өмнөИраны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам2 цаг 17 минутын өмнөУкраин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар2 цаг 19 минутын өмнөАх нь явж, дүү нь томорно2 цаг 23 минутын өмнөТөмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"2 цаг 26 минутын өмнө"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ2 цаг 30 минутын өмнөС.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ2 цаг 32 минутын өмнө“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна2 цаг 38 минутын өмнөМ.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой2 цаг 41 минутын өмнөД.Баярхүү: Байгалийн баялгаа жинхэнэ БАЯЛАГ болгосон түүх2 цаг 42 минутын өмнөХотгүй улсын нийслэл “галзуурсан” түүх2 цаг 44 минутын өмнөМонголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг2 цаг 45 минутын өмнөМОНАДА-ийн алдаа ба Н.Өсөхбаярын зол2 цаг 47 минутын өмнөХ.Нямбаатар огцрох нь хэзээ мөдгүй болжээ!2 цаг 48 минутын өмнөВИДЕО: “Ялалтын баяр” нэртэй дайны суртал ухуулгадаа оросууд балчир сурагчдыг оролцуулж, Донецкийн туг намируулж “Монгол Улсыг дорд үзлээ”2 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням 15 хувийн АМНАТ-аар “боомилох” хууль боловсруулжээ2 цаг 51 минутын өмнөУЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ2 цаг 52 минутын өмнөСАХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД2 цаг 53 минутын өмнөН.Учрал барьцаа ахиулж Хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна5 сар 11. 12:00Орон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!5 сар 11. 10:24Баабар: Тэмбүүнээс хорт хавдар хүртэл5 сар 11. 10:22Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино5 сар 11. 10:20Нийслэлийн Засаг дарга хэн болох вэ?5 сар 11. 10:19Н.Учрал унахгүйн тулд засагтаа АН-ыг урьж 6-8 яамыг УИХ-ын даргын суудлын хамт амлажээ5 сар 11. 10:17“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ5 сар 11. 10:16МАН-ын зодоон эцэстээ том төслүүдээ татан унагаж эхэллээ5 сар 11. 10:14Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна5 сар 11. 10:11О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”5 сар 11. 10:10

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.