|

Элбэгдоржийн “хэрэг”

2026 оны 5-р сарын 7

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-05-07 нд нийтлэгдсэн байна.

Элбэгдоржийн “хэрэг”

“Эргүүлж мөлжихөд

Элбэгээ сайхан”

Улстөрийн "шинэчүүл"-ийн доктрин 

-фельетон-

Аймшигтай юм аа, Элбэгээ гэдэг хүн. Сүлжээний мэдээллээс (Сүлжээний мэдээлэл бол сүлжээний бизнесийн нэг хэлбэр) харахад, цаадах чинь Эйнштэйн гэдэг Америктай нийлээд юу юу хийсэн юм бэ бүү мэд!

    Тэр Эйнтейн нь яг ч цэвэр америк америк хүн биш, Герман ч юм уу, “нарийндаа бол хужаагийн эрлийз” гэгчээр Жүүд болоод явчих ч шиг. Угаасаа Элбэгээд тийм л юм олдоно л доо. Өрнөдөд “Жүүд байвал Mind байна” гэж үгтэй юм билээ. Юу гэсэн үг вэ гэж үү? Юүгсэх юмгүй “Mind” гэдэг чинь уул уурхай гэсэн үг биз дээ. Аягүйтвэл урааны ч уурхай л биз. Биздээсэх юмгүй тийм л байгаа.

    Цаад Элбэгээ чинь өнөө Эйнштейнтэйгээ нийлж “Mind” байгуулаад, Монголын хөрсөн дор байсан хамаг “Гравитаци”-ийг тендергүй хусч, тэрийг нь нөгөө “шинэчүүл” мэдээд авчээ. Шинэчүүл гэдэг нь ХХ зуунд БНМАУ-д дүрвэн ирж, хөдөө суурьшигчийн нэр байснаа өнөөдөр сонин, сонин газраас улс төр лүү дүрвэн ирэгсдийн нэр болж, дуулаа л байлгүй. 

     Өдгөө манай хөрсөн доор ямар ч гравитаци байхгүй. Хамаг гравитацийг маань мөрөөрөө ухаад авчихаагүй байгаа юм. Хөндий нүхээ зүгээр ч орхиогүй, тэр лүү нь “theory of relativity” гээч аймаар бодис чихээд дүүргэчихсэн. Тэрийгээ,

-Масс ихтэй усан толгойнууд “хар нүх”-нд унаж үхэхээс сэргийлж байгаа нь энэ гэж айж, ичих юмгүй тайлбарласан байгаа юм. Бид чинь дээр байгаа сансрын “хар нүх” байтугаа, доороо байгаа траншейны нүхэнд, харанхуй шөнөөр уналгүй яваад сурчихсныг мэдмээр юм.

    Ерөөсөө зориуд тэгж байгаа л даа. Тэр булсан юм нь “Биг банг”-ийн хаягдал юм байх аа. Биг банг гэдэг чинь их тэсрэлт шүү дээ. Их тэсрэлт юу байхав, Их тэслэлт л дээ. Аймаар зэвсэг тэслэж туршаад хаягдлыг нь Монголд, айн? Уг нь тэр Бигбанг ( Үнэндээ “Пин, пан” гэсэн Монгол үг яван явсаар ингэж англижсан юм билээ)-аас “special theory of relativity”, “general theory of relativity” гэж сайн, муу хоёр хаягдал гардаг боловч, асуултгүй мууг нь л энд булаа шүү дээ. 

  Ингэхэд, 

-Яагаад гадагаад үг, гадагаад үсгээр ойлгомжгүй юм бичээд байгаа юм бэ гэж үү? 

    Бид чинь ойлгож байгаа юмнаасаа илүү ойлгохгүй байгаа юмаа хүндэлдэг ард түмэн болоод тэгж байгаа юм. Монгол хүн мэдэхгүй юмаа л шүтэн дээдэлдэг, мэдээд авчихвал огт хүндлэхээ байдаг уламжлалтай. Зурагтаа нээгээд хар даа, эрдэмтдээр дүүрэн байна уу, эс мэдэгчээр бялхаж байна уу?

    Элбэгээгийн мөлжүүр ингээд дуусахгүй. Тэгж ярих юм бол бензиний үнэ өсгөөд байгаа этгээд бол Элбэгдорж яах аргагүй мөн гэж байна. 

Цаадахь чинь орой болгон Трампынд ороод покер тоглонгоо,

- Дональд оо хөгшөөн. Үхснээсээ айдгийн. Эр хүн зоригтой байвал чоно чацга алддаг юм гэж ятгаад байж. Цаадахь нь,

-Зоригтой Монгол эр хүн чононд гэдэс цэвэрлэх эм уулгаж, шимэгчээс хамгаалдаг юм уу гээд асууж. Манай хүн,

-Үгүй ээ. Трамп зоригтой байвал Иран айгаад өмдөө норгоно гэсэн үг гээд тайлбарлаад өгч. Тэгсэн нь нэг өглөө Элбэгээгийн утас дуугарсан чинь Трамп залгаж,

-Чиний үгэнд ороод Ормузын хоолойг хаасан шүү, өвгөөн гэсэн байгаа юм. Ингэж бензиний үнэ өссөн түүхтэй юм даа, хүүхдүүд ээ! Яах аргагүй Элбэгдорж л ард нь байгаа биз?

    Элбэгээгийн тарьсан мундраан ингээд зогсохгүй. Хүн чинь өөрийн хүүхдээ хүний(татвартөлөгч) мөнгөөр өсгөдөг байхад , энэ дураак чинь өөрийн мөнгөөр хүний хүүхэд өсгөөд хаясан байна. Юүгсэн үг вэ!

   Юм хэмжээтэй нь сайхан гэж өвөг дээдэс сургаад байхад, Элбэгээ муу золиг чинь нэг биш, хоёр биш, бүр арваад хүүхэд өөрийн мөнгөөр өсгөөд хаясан байгаа юм. Ийм юм байдгийг мэдэхгүй улсууд “алж идэх гэж өсгөсөн байх” гэж бодох нь зөв шүү дээ! 

     Хүмүүнлэг гэдгийг хүмүүн өөрөө ойлгохын аргагүй юм болгож хаясандаа Бурхан л өөрөө буруутай даа, эцсийн эцэст. Бидний, ялангуяа Монгол хүний буруу гэж юу байхав? 

 Нөгөөдүүлийгээ бодоход эрдмийн оройд гарчихаад, дээшээ өгсөх газаргүй гацсан зарим “шинэчүүл” нь,

-Энэ лавтайяа хүний наймаа гээч нь мөн байх гэж бодсон гэнэ. Тэдний буруу биш. Үзээгүй юмаа үзсэн хүн ингэж бодох нь хэр. Хонины бэлчээрээс ирсэн хүн гонжоомныхоо өнгөнөөс үл хамаараад бүх юмыг хониор л төсөөлөх нь ёс. Буруутгах аргагүй. Би ч тэдний нэг, нуух юм алга. Бидний хувьд Монгол орон асар том хонины хашаа, иргэд нь сүрхий сургуультай олон хонь л болж харагдана. Ийм болоод л “хүн өсгөх”-ийг “хонь өсгөх” лүгээ адил хэмээн ухаараад байгаа юм.  

-Хэдэн малынхаа буянд жаргаж байна гэдэг үг зүгээр нэг гараагүй юм шүү, хэн минь!

     Элбэгээгийн балаг ингээд дуусахгүй. Монголын шинжлэх ухааныг ч самарч байна. Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш нар “Элбэгдоржийг онилсон улс төрийн хөгжил”, “Дурын сэдвийг Элбэгдоржид холбогдуулах нь: 1944 оны Мичин жилийн зуд ба Элбэгдоржийн хор нөлөө”, “Дамдины Сүхбаатарын үхэлд Элбэгдорж оролцсон уу: Цахиагийн Элбэгдорж, Элбэгдорж Ринчино хоёр нэг хүн болох нь батлагдлаа” гэхчлэнгийн сэдвээр лекц унших болсон байна. 

     Ингээд зогсоогүй, судлаачид “Улс төрийн ашигт малтмал: Элбэгдоржийн жишээн дээр”, “1691 оны Долоннуурын гэрээн дээр байгаа үл танигдах гарын үсэг Ц.Элбэгдоржид холбогдох нь” сэдвээр докторын зэрэг горилсон ч гэх шиг. 

Элбэгдоржийн "хавтасгүй" хэрэг нэг иймэрхүү. 

-Хавтаст хэрэг нь хаана байгаа юм бэ гэж үү?

Тэрэн шиг амархан юм байхгүй.  Эйнштэйны "харьцангуйн тусгай онол"-ыг хавтасанд хийчихвэл "Эйнштейний хавтаст хэрэг" болчихно. Дээр нь Элбэгээгийн зурггийг нэмж наагаа л хаваасаг. Ер нь юуг ч тэр, жишээ нь "Тунгалаг тамир" романыг сайхан "дело" хавтсанд хийгээд, дугаар тавьчихвал хавтаст хэрэг мөн. Түүнийгээ  бохироовтой зөвшөлцөөд шүүхэд шилжүүлж бас болно. Шүүгч алх цохиод л гүйцээ. Хөөрхий, "Тунгалаг тамир" роман 461 руу ачигдана. Иймэрхүү жишээгээр манай хууль цаазын түүх дүүрэн байгаа.

       Олон түмэн “Эргүүлж мөлжихөд Элбэгээ сайхан” гэх болсон нь ийм учиртай ажгуу. 

2026.V.06

Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо

Эх сурвалж: Baabar.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.