|

500 тэрбум төгрөгийг Хятадын компани руу хууль бусаар шилжүүлсэн нь тодорхой болж байна

2026 оны 5-р сарын 6

"Туулын хурдны зам" төсөлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай ч шалгагдаж, улмаар гэм буруутай байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул яллагдагчаар татагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Х.Нямбаатар яагаад Хятадын компанид яаравчлан 500 тэрбумыг шилжүүлэх болов? гэдэг асуулт ихээхэн анхаарал татаж буй юм. Тэгвэл нэгэн хачирхалтай баримт өчигдөр ил болов.

 

Туулын хурдны зам төслийн урьдчилгаанд ямар ч барьцаагүйгээр, хуурамч бичиг баримтад үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар УИХ-ын зарим гишүүд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-д албан бичиг явуулсны дагуу дээрх газрууд хариу ирүүлжээ.

 

 

Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: "Санхүүгийн Зохицуулах Хороонд “Туулын хурдны зам” төслийн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь эрхзүйн чадамжтай эсэх талаар явуулсан асуулгын маань хариу ирлээ. Уг хариу албан бичигт дурдсанаар тус даатгалын баталгаа гаргагч Мөнх Даатгал ХХК нь 500 тэрбум төгрөгийн тендерийн баталгаа гаргах боломжгүй, захиалагч талаас уг баталгааны төлбөрийн чадамжтай эсэх талаар СЗХ-оос лавлагаа авч байгаагүй талаар дурджээ." гэв.

 

 

Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Санхүү зохицуулах хороо болон Төв банкнаас ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилттэй холбоотой тайлбар нь энэ асуудал зарчмын төдийгүй хуулийн маш ноцтой зөрчил болохыг харуулж байна. Монголбанк болон Санхүү зохицуулах хорооны албан бичигт дурдсанаар, банкны баталгааг үндэслээгүй, хуурамч бичиг баримт ашиглан урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь тодорхой болжээ.

 

Хуурамч бичиг баримт үйлдэх нь өөрөө бие даасан гэмт хэрэг бөгөөд үүн дээр суурилж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь дахин нэг ноцтой хэрэг юм.Түүнчлэн зам, гүүр барих туршлагагүй компанид тендер олгож, хууль зөрчин 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь цаанаа ашиг сонирхлын зөрчил, магадгүй авлига, "цавчаа" байгааг илтгэж байна.

 

Заавал тухайн компанид мөнгө шилжүүлэх шаардлага үүссэн байгаа нь өөрөө маш их сэжиг төрүүлж байгаа тул үүнийг нарийвчлан шалгах ёстой. Монголбанк энэхүү асуудлыг гэмт хэргийн шинжтэй, авлига албан тушаалын хэрэг гэж үзэн Авлигатай тэмцэх газарт (АТГ) шилжүүлсэн байна. Иймд АТГ ажлаа шуурхайлах шаардлагатай байна. " гэсэн юм.

 

Ийнхүү Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч гэх Хятадын компани руу яаран шилжүүлсэн 500 тэрбум төгрөг хууль бус болох нь тодорхой болж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал нэгэнт үүссэн болохыг хуулийн байгууллага дахь эх сурвалжууд өгүүлж буй юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



202.21.119.155Зочин   • 5 сарын 6. 11 цаг 28 минут

yaadag huur be


Шинэ мэдээ

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирлыг шүүхэд шилжүүлэв1 цаг 41 минутын өмнө1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ1 цаг 44 минутын өмнөИх, Дээд сургуулийн сургалтын төлбөр 4-6 сая төгрөгийн үнэтэй байна1 цаг 46 минутын өмнөИраны дайн ба шинээр гарч ирж буй геополитикийн дэг журам1 цаг 48 минутын өмнөУкраин үндэстний сөрөн тэсвэрлэх чадвар1 цаг 50 минутын өмнөАх нь явж, дүү нь томорно1 цаг 54 минутын өмнөТөмөр замын ажилд суман шилжүүлэг нийлүүлэх тендер авсан компанийн захирал гадаад руу "явжээ"1 цаг 57 минутын өмнө"Эрчист Монгол" компани нэг жилд ₮4.2 тэрбумын зардал гаргаж, татан буугдахдаа ₮849 саяын алдагдал хүлээжээ2 цаг 1 минутын өмнөС.Наранцогт Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохын өмнөхөн 41 хэвлэлтэй ₮480 саяын гэрээ байгуулж, төсвөө хэтрүүлжээ2 цаг 3 минутын өмнө“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна2 цаг 9 минутын өмнөМ.Анужин: Хүсэл, сонирхлыг маань дэмжихгүй байж болох ч битгий мохоогоорой2 цаг 11 минутын өмнөД.Баярхүү: Байгалийн баялгаа жинхэнэ БАЯЛАГ болгосон түүх2 цаг 12 минутын өмнөХотгүй улсын нийслэл “галзуурсан” түүх2 цаг 15 минутын өмнөМонголын улс төрийн мерит зарчмыг аймгаас “ирсэн” улстөрчид харуулдаг2 цаг 16 минутын өмнөМОНАДА-ийн алдаа ба Н.Өсөхбаярын зол2 цаг 18 минутын өмнөХ.Нямбаатар огцрох нь хэзээ мөдгүй болжээ!2 цаг 19 минутын өмнөВИДЕО: “Ялалтын баяр” нэртэй дайны суртал ухуулгадаа оросууд балчир сурагчдыг оролцуулж, Донецкийн туг намируулж “Монгол Улсыг дорд үзлээ”2 цаг 21 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийг "дарамталж" байсан бол, Г.Дамдинням 15 хувийн АМНАТ-аар “боомилох” хууль боловсруулжээ2 цаг 22 минутын өмнөУЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ2 цаг 23 минутын өмнөСАХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД2 цаг 24 минутын өмнөН.Учрал барьцаа ахиулж Хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна5 сар 11. 12:00Орон сууцны дэмжлэг авсан УИХ-ын 40 гишүүний нэрийг ил болго!5 сар 11. 10:24Баабар: Тэмбүүнээс хорт хавдар хүртэл5 сар 11. 10:22Х.Булгантуяад хариуцлага тооцохгүй бол Монголд хэн ч хууль биелүүлэхээ болино5 сар 11. 10:20Нийслэлийн Засаг дарга хэн болох вэ?5 сар 11. 10:19Н.Учрал унахгүйн тулд засагтаа АН-ыг урьж 6-8 яамыг УИХ-ын даргын суудлын хамт амлажээ5 сар 11. 10:17“Бодь”-ийн 110 сая доллар дээр улс төрийн тохироо хийгдээд Н.Номтойбаяр түр хорооноос татгалзаж, А.Амундра мэдээллээ зогсоожээ5 сар 11. 10:16МАН-ын зодоон эцэстээ том төслүүдээ татан унагаж эхэллээ5 сар 11. 10:14Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна5 сар 11. 10:11О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”5 сар 11. 10:10

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.