|

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбуу хөрс хуулалтын тендерийг хэрхэхээ МАН-ын байранд очиж хэнээр шийдүүлдэг вэ?

2026 оны 5-р сарын 4

Энэ мэдээ хуучирсан буюу 2026-05-04 нд нийтлэгдсэн байна.

Тавантолгой, Оюутолгой гэх хоёр ордоос монголчууд хувь хишиг хүртэж чадахгүй хэвээр байна. Тавантолгойг төрийн эрх мэдлээр дамжуулаад дотоодын хулгайч нар цөлмөдөг. Оюутолгойг луйврын гэрээгээр халхавчлаад гадныхан зооглодог. Тавантолгой нь Оюутолгойг бодвол олборлох технологи, хөрөнгө оруулалтын шаардлага багатай. Өөрсдөө ашиглах боломжтой. Гэхдээ төрийн оролцоог үгүй хийж байж жинхэнэ утгаараа ард түмний баялаг болно. Тэгэхгүй бол өдгөө Тавантолгой ордод төр, нийтийн өмнөөс менежмент хийдэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажлын тендер, бараа бүтээгдэхүүний худалдан авалт, менежментийн зардал, удирдлагын томилгоо зэрэг нь бүгд хувьцаа эзэмшигчдээс хамааралгүй шийдэгдэж байна. Аудитын байгууллага үүнийг нь он дараалан хэлж байгаа ч нөгөө л хэвээр өнөөдөр үргэлжилсээр.

Тендер, худалдан авалттайгаа адилхан гүйцэтгэх захирлыг, түүнийг дагаад менежментийн баг гэх асар өндөр зардалтай оффисын ажилтнуудыг Удирдах зөвлөлөөс нь сонгож томилдог. Удирдах зөвлөлийнх нь гишүүд цэвэр улс төрийн хамааралтай. Тус бүтцээс өнгөрсөн оны 10 дугаар сард Н.Цэрэнсамбууг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон.

Н.Цэрэнсамбуу 2016 оноос ТӨБЗГ-ын албаны даргаар, 2020 оноос Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 оноос "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж эхэлсэн. Тэрээр Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллах 2022-2025 оны хооронд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендер, тэр дундаа Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахтай холбоотой булхайд нэр холбогдсон. Хэвлэлээр баахан шуугисан. Тэр нь 1.2-1.5 их наяд төгрөгийн төсөвтэй, 3 жилийн хугацаатай томоохон хэмжээний тендерүүд байсан. Тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас Цанхийн баруун уурхайн хөрс хуулалтын тендерийг 2023 оны 4 дүгээр сард зарласан. 1.2 их наяд төгрөгийн тус тендерт Хөгжлийн банканд 107 тэрбум төгрөгийн өртэй "Моннис майнинг" ХХК-ийг шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдсон. Тухайн үед Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс тавантолгой" ХК нь Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын төсөвт өртөг нь 647 тэрбум 472 сая 63 мянга 310 төгрөг байсан. Бид тендерийн баримт бичиг дээр нэг метр куб уулын цулын ажлыг 11 мянга 982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан. "Моннис майнинг" ХХК нэр бүхий харилцагч банкнаас өр төлбөргүй гэдгээ тодотгож, тендерт орсон. Байнгын хорооны хуралдаан дээр нэг тендерийн талаар яриад байх нь хэр зохимжтой вэ гэдгийг дор бүрнээ бодох хэрэгтэй" гэж тайлбар хийгээд өнгөрөөсөн.

Зөвхөн хэвлэлийнхэн гэлтгүй улстөрчид түүнийг мэддэг шиг байдаг. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2025 оны 11 дүгээр сарын 6-нд чуулган удирдаж байхдаа "Нүүрсний хулгайн асуудалд хамгийн их нэр холбогдсон нөхөр орж ирсэн байна. Чуулганыг орхиод гарчих даа. Танаас асуулт асуухгүй гэж байсан. Энэ үйлдэлд нь олон нийт таагүй дүгнэлт хийгээд өнгөрсөн. Гэхдээ тэрээр өмнө нь: Хамгийн том гол хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явдаг. Ганцхан жишээ хэлье. "Эрдэнэс тавантолгой" ХК 30 сая тонн баяжуулах үйлдвэр барина гэчихээд 10 сая тоннын үйлдвэр барьсан. Үүнийгээ нэг их наяд төгрөгөөр барьсан байгаа юм. Одоо дарга нар нь "Дахиад тендер зарлана, конвер явуулж, тэндээс мөнгө хусна" гэж байгаа. Ийм байдлаар хулгай зэлгий хаа сайгүй шат шатандаа явчихсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 7 их наяд төгрөгийн төсөвтэй. Гол юмыг нь Худалдан авах ажиллагааны дарга нь мэддэг. Тэр бол жинхэнэ хулгайч нь гэж байгаа юм. Тэдний хажууд УИХ-ын гишүүн, сайд нар сураг байхгүй. Шинэхэндүү гишүүд очвол гөлөөг ч гэж тоохгүй. Ийм дампуурчихсан даварсан газрууд бий болчихсон" гэж байв.

Гэтэл ойрмогхоноос Н.Цэрэнсамбуутай холбоотой мэдээллүүд чих дэлсээд байх боллоо. Чих дэлсэх ч гэж дээ, уул уурхайнхан, бизнесийнхэн битүү ярьж байна. Тэд "Н.Цэрэнсамбуу МАН-ын байранд очиж хөзөр тоглож байгаад л компанийнхаа асуудлыг шийддэг. Ялангуяа хөрс хуулалтын тендерийг МАН-ын нэг бүтцийн даргын үгээр болгодог юм байна. Ойрынх нь хүмүүс хөрс хуулалтын тендерт орох гэхээр Дэмий дээ, тэр дарга мэднэ гэдэг болсон" гэж байна. Чихнийхээ дэргэдүүр өнгөрөөх мэдээ биш шүү, энэ. Н.Цэрэнсамбуу хэний өрөөнд очиж хөзөр тоглодог, хөрс хуулалтын тендерийг хэний үгээр хэнд өгдөг нь сонин. Монголд юу ч нуугаад нэмэр байх биш, их удахгүй чих дэлсэх биз.

М.Бат-Эрдэнэ



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

ОХУ-ын дэд станцад гэмтэл гарч Ховд, Увс зэрэг аймагт цахилгаан тасарчээ7 сар 6. 9:59FIFA Трампын хүсэлтээр АНУ-ын тамирчны улаан хуудасны торгуулийг цуцалсан уу?7 сар 6. 9:58О.Алтангэрэл: “Хууль бус хөрөнгө хураах“ хуулийг батлуулж чадахгүй бол би УИХ-ын гишүүн гэж яваад ч яах вэ, УИХ гэж байгаад ч яах юм7 сар 6. 9:57Орон сууцны захиалгын залилантай холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүлэв7 сар 6. 9:56Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлж, лхагва гарагийн 19.00 цагт дуусна7 сар 6. 9:55QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ7 сар 6. 9:54Ирсэн шигээ цэвэрхэн буцах ухамсар таниас эхэлнэ7 сар 6. 9:53Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог7 сар 6. 9:52Нийгмийн даатгалын багц хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 6. 9:51Хууль “машиндсан” өдрүүд7 сар 6. 9:49Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...7 сар 6. 9:48Сурвалжлага: Хагас коксон түлшний үйлдвэр 2028 онд ашиглалтад орно7 сар 6. 9:46Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд...7 сар 6. 9:45Эрчим хүчний салбарынхан ажил хаялтаа 7-р сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлууллаа6 сар 30. 12:26ТЕНДЕР: Ирэх өвөл нийслэлчүүдийн хэрэглэх хагас коксон түлшинд 288.7 тэрбум төгрөг зарцуулна6 сар 30. 12:25МҮБХ: Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдуулах боломжтой6 сар 30. 12:25Сэлбийн эргийн хэсэгхэн ногоон зүлэг хотынхонд юу хэрэгтэйг илтгэж байна6 сар 30. 12:24Төрийн мөнгө уйлдаггүй-II: Төрийнхөн 32.8 тэрбумаар 10840 сургалт хийжээ6 сар 30. 12:22Хамгийн хүнд үе хараахан эхлээгүй байна6 сар 30. 12:22"Давхар зээл олгодог байдлыг бүр мөсөн зогсооно"6 сар 30. 12:21ХӨХ ХОТЫН ХӨГЖИЛ ГАЙХШРУУЛАВ6 сар 30. 12:18С.Наранцогт оо, бодлогын хүүгээ нэмээч ээ6 сар 30. 12:17Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна6 сар 30. 12:15Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй6 сар 30. 12:14П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг6 сар 30. 12:13Халх хасгаараа дуудалцаж байх хооронд...6 сар 29. 21:52Дарга тодрох цаг6 сар 24. 11:07"Давхар дээл"-ээ тайлсан НИТХ-ын төлөөлөгчид6 сар 24. 11:06Газрын тосны үнийн өсөлт Хятадын цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлжээ6 сар 24. 11:05БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав6 сар 24. 11:04

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.