|

Г.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой

2026 оны 4-р сарын 29

 МУИС-ийн Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэтэй “Туулын хурдны зам” төслийн асуудлаар ярилцлаа. 

 

-Туул гол дээгүүр зам барих нь түгжрэлд нөлөөлөхгүй гэж үзээд байгаа. Тэгвэл түгжрэлийг бууруулах өөр ямар бодит шийдэл байгаа гэж харж байна вэ?

-Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй.  Харин хотын даргын орлогч сая нэг, хоёрдугаар тойрог замыг барих юм бол Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Бидний зүгээс Туул гол дээгүүр барьж яах юм бэ. Харин нэг, хоёрдугаар тойрог замаа эхлээд барьж харуул гэж л ярьсан. 

-Туулын хурдны зам төслийн байгаль орчны үнэлгээ албан ёсоор баталгаажаагүй байхад замын ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхөн гуравдугаар сарын 15-наас Маршалын гүүрэн дээр жагсаж эхэлсэн. Гэтэл энэ төслийн Байгаль орчны үнэлгээ нь албан ёсоор гуравдугаар сарын 19-нд баталгаажсан байдаг. Гэтэл байгаль орчны үнэлгээ албажихаас өмнө Туул голын бургасыг хядаад эхэлчихсэн байсан. Бид жагсах үеэрээ албан ёсоор иргэдэд танилцуулга хийгээд авч явсан. Тэр үеэр нэр нь үл мэдэгдэх шингэнийг Туул гол руу хольж байна гэдэг иргэдийн гомдол гарсан. Гэтэл Туул гол чинь онцгой хамгаалалтын бүс буюу аливаа химийн бодис хэрэглэхийг хориглосон байдаг.

-Танай хөдөлгөөний зүгээс төсөлтэй холбоотой үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг ил тод болгох шаардлага тавиад байгаа. Тэдгээр баримт бичгүүдтэй танилцсан уу? 

-Нийгмийн, соёлын өвийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй зэрэг маш олон судалгаа зөвшөөрөл аваагүй хэвээрээ байгаа.  Мөн хотын орлогчийн гартаа барьж яриад байгаа баримтыг бид үзмээр байна.  Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоохыг шаардаж байгаа. Нийгмийн зөвшилцөлд хүрч байж ийм том төслийг явуулдаг болохоос биш хүчээр дайрч явуулна гэж байхгүй. Улсын хөгжил гэдэг мэргэжлээр төгссөн 20 гаруй хүн байдаг. Энэ бол нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй нь холбогдоод ажиллуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс дарангуйлагчдыг улс төрийнхөө үзэл суртлаас болж унасан гэж ярьдаг. Гэтэл хөгжил судлалын ухаанаар маш олон дарангуйлагч ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд үүнийгээ хүчээр шийдэх гэж оролдоод унасан тохиолдол байдаг. Хөгжил судлалын үүднээс ЗХУ ч гэсэн  ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд унасан түүхтэй гэдгийг сануулмаар байна.

-Байгаль орчны үнэлгээнд оролцоогүй, хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэх мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ ямар байр суурьтай байна вэ?

-БОУАӨЯ-ны мэргэжилтэн н.Алтанзул бол “тийм зүйл байхгүй” гэж эсэргүүцэж байгаа. Би “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хүнд үзүүлэхгүй байсан Байгаль орчны үнэлгээг нь авч харсан. Тэндээс ердөө хоёрхон зүйлийг л харахыг хүссэн. Нэг нь “Соёлын өвийн тухай”  хуулиар том төсөл эхлэхийн өмнө соёлын өвийн урьдчилсан хайгуулийг палеонтологи, археологи, угсаатны зүйн байгууллагаар хийлгэсэн байх ёстой. Гэтэл Соёлын өвийн үнэлгээ хийлгэсэн гэдэг дээр таван мөр өгүүлбэр л байсан. 600 сая ам.долларын төсөл ярьж байгаа шүү дээ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг харсан чинь хоёрхон нүүр байсан. 600 сая ам.долларын төсөл хоёрхон нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байж болох уу.

-Одоогоор та бүхний зүгээс холбогдох албан тушаалтнуудад тавьж буй шаардлага юу байна вэ?  

 -Энэ төслийг түр зогсоосон ч тэмцэл дуусаагүй. Одоо нийслэлийн удирдлагуудыг  шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн гарсан хохирлыг барагдуулах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7823)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.




Шинэ мэдээ

Замын-Үүд дэх Гаалын газрын даргаар Алдарт уяач С.Дамбажав томилогджээ6 цаг 59 минутын өмнөГ.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой7 цагийн өмнөШүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:54Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:44Нас барсан хүний тэтгэвэр өвлөж авах нь насанд цөвтэй хэмээн сэжиглэж иргэд ханджээ2022, 1 сар 15. 19:32Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:26Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:09АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:15Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:49Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:36#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:52“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:54АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:19Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжин2021, 12 сар 23. 13:48Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:40Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:34Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:28ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:15Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:13Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:09Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:58Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:50Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:54Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой2021, 12 сар 23. 11:47Гал түймрийн аюулаас 22 иргэнийг аварлаа2021, 12 сар 23. 11:40Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа2021, 12 сар 23. 11:34Нийслэлийн шилдгүүдийг шалгарууллаа2021, 12 сар 23. 11:26

© 2007 - 2026 он. Today News | Professional Agency бүтээсэн.